Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Даваа: Хасах 40 градусын нөхцөлд монгол гэр, орон сууцыг халаах технологийг бүтээлээ

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Бэст энэржи сэйвинг" ХХК-аас гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгжүүдэд зориулсан хямд, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагч шинэ технологи гаргаснаа өнөөдөр танилцууллаа.

"Бэст энэржи сэйвинг" ХХК-ийн захирал Н.Даваа "Бид сүүлийн найман жил эрчим хүчний хэмнэлттэй, хасах 40 градусын нөхцөлд дулааны алдагдал ихтэй монгол гэр, мөн байшин халааж чадах технологийг бүтээхээр ажиллалаа. Үүнийг бүтээхийн тулд сансрын хиймэл дагуул, далайн шумбагч онгоц халаагчийг судалж байж технологио бүтээсэн. 

Бид таван жилийн өмнөөс хэрэгжүүлж эхлэн, үр дүн нь сайн гарсан. Мөн томоохон объект, орон сууц халаагч бойлеруудыг хийж, үр дүнгээ өглөө. Жишээ нь 2016 онд бид 1,000 хүүхэдтэй дөрвөн цэцэрлэгт халаагч бойлер тавьсан. Тус цэцэрлэг нь гал түлээд 48 сая төгрөгийн зарлага гаргадаг байсан бол манай цахилгаан халаагчийг ашигласнаар 17 сая төгрөгийн зардал гаргаж, нийт 31 сая төгрөгийн хэмнэлт гаргасан. 

Энэхүү эко халаагчийг хэрэглэснээр нэгдүгээрт агаар бохирдуулахгүй, хоёрдугаарт эдийн засгийн хувьд үр ашигтай. Бид энэ өвөл монгол гэрийг цемент дээр барьж, өвөлжүүллээ. Ийнхүү бид нэг кВт- аар монгол гэрийг нэмэх 18 градус болгож чадсан гэсэн үг. Гэр хорооллын агаарын бохирдлыг зөвхөн цахилгаан халаагчаар шийдэж болж байна.

Тэгэхээр төр засаг, Засгийн газар саад болохгүй л бол ойрын жилүүдэд бид утаанаасаа салж чадах нь. Энэ талаар саналаа бид Засгийн газар болоод хотын удирдлагуудад удаа дараа тавьж байсан ч ойлгохгүй болохоор маск, утаагүй зуух мэтийг сурталчлаад байна.

Үнийн хувьд хэрвээ олноор нь үйлдвэрлэвэл нэг айлд 500 мянган төгрөгөөр өгөх боломжтой. Тухайн айл оргил ачааллын үед 60 мянган төгрөг төлнө. Харин ердийн үед 30 мянган төгрөг гарна. Орон сууц байшин дулааны алдагдал бага учир бага төлбөр төлөх юм.

Мэдээж олон халаалт, дулаан хуримтлуулагч, шалны халаалт байгаа. Тэдний хувьд өндөр үнэтэй. Харин манай халаалгч хямд үнэтэй, мөн чанартай" гэлээ.

Зураг
13 | 12 | 11 цаг