Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрөө хуулиа ЗӨРЧИХ нь зөв үү?

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 26
iKon.MN
 

“Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх" журамд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэхийг хориглосон байдаг. 

Гэтэл өчигдөр хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 300 гаруй сая төгрөгийн үнэтэй яамны дугаар, тусгай дуут гэрэл дохиотой 2018 оны LEXUS 570 маркийн машин унаж байгаа нь ил болсон. 

Өнгөрсөн оны 12 дугаар сард тусгай гэрэлт дохионы хэрэглээг хязгаарлах ажлыг Засгийн газраас хэрэгжүүлээд байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрөө хуулиа зөрчих нь зөв үү?

Түүнчлэн улс орны эдийн засаг хүндхэн байгаа энэ үед тансаг хэрэглээний машин унаж байгаа нь иргэдийн бухимдлыг ихээхэн хүргээд байгаа юм. 

Өчигдрийн УИХ-ын хуралдааны үеэр О.Баасанхүү гишүүн 300 гаруй саяын үнэтэй машин унаж байгаа талаар Ц.Нямдоржоос асуухад тэрбээр "Энэ сүртэй зардал нэмэгдээд байх зүйл байхгүй" гэх тайлбарыг өгсөн.

Харин чуулганы дараа сэтгүүлчдийн асуусан асуултад "Саяхан манай яам хуучин машинууддаа зохицуулалт хийж шинэ машин авсан. Тэр машиныг нь би унаж байгаа нь үнэн" гэж хариулсан юм.

Энэ талаар доорх бичлэгээс үзнэ үү.

ВИДЕО: