Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтон манай улсад айлчилна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтон Канад улсын Ванкувер хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар, БНХАУ-ын нийслэл Бээжин болон Индонез улсын нийслэл Жакарта  хотуудад 1-р сарын 15-наас 25-ны хооронд айлчилж байгаа талаар Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ. 

Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Улаанбаатар хотноо энэ сарын 19-нд хүрэлцэн ирж, АНУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын 2018 оны зөвлөлдөх уулзалтыг Америкийн талаас даргалан оролцох юм байна. 

Үргэлжлүүлэн тэрээр энэ сарын 21-нд Бээжин хотноо хүрэлцэн очиж, БНХАУ-ын засгийн газрын төлөөлөлтэй Америк, Хятадын хоёр талын болон бүс нутгийн чухал асуудлын талаар ярилцах аж.

Эцэст нь, 1-р сарын 23-нд Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтон Ахлах албан тушаалтнуудын уулзалт дээр Индонезийн хамтрагчидтайгаа уулзаж, АНУ-Индонезийн стратегийн түншлэл болон хоёр талын болон бус нутгийн асуудлыг хэлэлцэхээр Жакарта хотыг зорих юм байна.  

Мөн тэрээр Индонезийн засгийн газрын албан тушаалтнууд, АСЕАН-ын орнуудын төлөөлөгчид, шашны болон иргэний нийгмийн байгууллагууд, эмэгтэй манлайлагчидтай уулзахаар төлөвлөжээ.

Зураг
13 | 16 | 16 цаг