Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Эгч” Уиллиамс эрт тэмцээнээ өндөрлүүллээ

SPS телевиз
2018 оны 1 сарын 16
SPS
Зураг зураг

Энэ оны хамгийн эхний их дуулга Австралийн нээлттэй тэмцээн өчигдөр албан ёсоор эхэллээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эхний шатанд АНУ-ын алдарт тамирчин, өнгөрсөн жилийн дэд аварга Венус Уиллиамс Швейцарын тамирчин, дэлхийн чансааны 78 дугаарт бичигдэж буй Белинда Бенчичтэй учраа тааран тоглолоо.

Энэ жил дөнгөж 20 нас хүрч байгаа Белинда Бенчич 18 настай байхдаа дэлхийн чансааны эхний 10-т хүртэл бичигдэж байсан бөгөөд бугуйны бэртлийн улмаас өнгөрсөн 11 дүгээр сард чансааны 318 хүртэл унаад байсан юм. Тэрбээр тоглолтын эхнээс “эгч” Уиллиамсыг илүүрхсэн бөгөөд олон давуулалтаа амжилттай гүйцэтгэсээр түүнийг 6:3, 7:5-аар төвөггүй буулган авсан байна.

Тоглолтын дараа Бенчин сэтгүүлчдэд “Би Венуст дөрвөн удаа ялагдаж байсан учраас өнөөдөр чадах бүхнээ дайчлан тоглолоо. Бэртлийн дараа хүнд цаг үеийг туулсан ч энэхүү тэмцээний гараагаа сайн эхлүүлсэндээ баяртай байна” гэжээ.

Белинда Бенчич одоогоор бүх тэмцээнд 16 тоглолт дараалан ялалт байгуулаад байгаа ба сүүлийн 31 тоглолтдоо 28 удаа өрсөлдөгчөө буулган авсан юм.

Зураг