2018/01/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,423.37₮
B30
УЛААНБААТАР
-20°
|
-27°
B28
УЛААНБААТАР
-26°
|
-32°
B30
УЛААНБААТАР
-27°
|
-37°
22:00
S32
-32°
23:00
S32
-34°
00:00
S32
-34°
01:00
S32
-34°
02:00
S44
-36°
03:00
S44
-36°
04:00
S44
-36°
05:00
S44
-36°
06:00
S44
-36°
07:00
S44
-37°
08:00
S44
-37°
09:00
S44
-37°

Зимбабве улсын экс тэргүүн хатагтай хэрхэн докторын зэрэгтэй болсныг шалгаж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 9
iKon.MN

Зимбабве улсын тэргүүн хатагтай асан Грэйс Мугабэ хэдхэн сарын дотор хэрхэн докторын зэрэг хүртсэн асуудлыг тус улсын авлигатай тэмцэх газар шалгаж эхэлжээ.

Тэрээр 2014 онд Зимбабвегийн Их сургуулиас докторын зэрэг хүртэж байсан ба түүний бичсэн эрдмийн ажлыг олон нийтэд ил гаргаагүй нь сэжиг төрүүлж байгаа гэнэ. Грэйс Мугабэг “Гэр бүлийн үүрэг хариуцлага болон нийгмийн бүтцийг өөрчлөх нь” гэсэн нэртэй бүтээл бичсэн тухай 2014 онд орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ерөнхийлөгч асан Роберт Мугабэ өөрийн залгамжлагчаар эхнэрээ томилох гэж Грэйсийн гол өрсөлдөгч дэд ерөнхийлөгч Эммерсон Мнангагваг албан тушаалаас нь огцруулж байв.

Энэ явдлаас хэдхэн хоногийн дараа армийнхан засгийн эрхийг булаан авч, арваннэгдүгээр сарын 21-нд Мугабэ огцорсон юм.

Тэргүүн хатагтай асан Грэйс Мугабэ нь тансаг амьдрал, дэлгүүр хэсэх хоббигоороо алдаршсан нэгэн байв. Тэр бас цагаан арьст фермерүүдийн газрыг өөрийн өмч болгосон гэдэг.

 

Эх сурвалж: The Guardian

 

x