Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов

ikon.mn
2018 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

- Засгийн газрын ээлжит хуралдааны мэдээлэл /2018.01.03/ -

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийг зарчмын хувьд дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Төсөл нь хадгаламжийн албан журмын даатгалын хууль, эрх зүйн орчныг олон улсын стандарт, зарчимд нийцүүлэн боловсронгуй болгох, банкнаас хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгийг эргэн төлөх үүргийг даатгах хэлбэрээр найдвартай байдлыг нь хангах, хадгаламжийн даатгалын байгууллагын хараат бус, бие даасан байдлыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Тухайлбал банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, саналын эрхийн 50-иас дээш хувь эзэмшдэг этгээд, эрх бүхий албан тушаалтан, банкны санхүүгийн байдал муудахад шууд нөлөөлсөн онцгой нөхцөлтэй зээлтэй, илт бага хүүтэй зээл авсан, хадгаламжийн дундаж хүүгээс 50 хувиас илүү хүү эзэмшигчийн хадгаламжийг даатгалд хамруулахгүй байхаар төсөлд тусгажээ.

Товч мэдээ

  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
  • “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов. Хэлэлцээрт гарын үсэг зурвал иргэд хоёр оронд давхар нийгмийн даатгалд хамрагдахгүй болж, тэтгэвэрт гарсан үедээ шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, ногдох тэтгэврээ авах боломжтой болно. Одоогоор манай улсын 7,400 орчим иргэн БНЧУ-д ажиллаж, амьдарч байна. 
  • “Нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх, хуваарилах, зарцуулах журам”-ыг хавсралтаар баталлаа.
  • Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ахлуулан байгуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.