Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Энхжаргал: АТГ-ын орон тоо нэмэгдэхгүй. Одоогийн орон тоо хэвээрээ байна

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, 84 хувийн саналаар баталлаа.  

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж АТГ-ын дарга Х.Энхжаргал дараах тайлбарыг өгсөн юм.  

Тэрбээр "Дунд түвшинд байгаа авлига, үнэхээр замбараагүй байдалд хүрээд байна.

Авлигатай холбогдсон хүмүүсийг болдог бол хамаагүй яримаар байгаа юм. Ингэж байж цочирно. Гэвч манайд үүнийг хуулиараа хориглосон.

АТГ-ын дэргэд олон нийтийн зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөлөөр соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа.

Яамдын хажууд мэргэжлийн холбоод байгаа ч гэсэн энэ хүмүүс түшмэдтэйгээ нийлдэг.

АТГ-ын орон тоо бол нэмэгдэхгүй. Одоогийн орон тоо хэвээрээ байна" гэлээ.