Засгийн газрын өнөөдрийн /2017.12.20/ хуралдаанаар Монгол Улсаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч М.Батсайханыг эгүүлэн татав.
Харин түүний оронд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөрийг Байнгын төлөөлөгчөөр томиллоо.
Б. Баттөр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан билээ.