Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хасбанкны гүйцэтгэх захирал М.Болдоо “ОНЫ ШИЛДЭГ ЭДИЙН ЗАСАГЧ” -аар тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 12 сарын 14
Сурталчилгаа

Bloomberg TV Mongolia телевизээс жил бүр зохион байгуулж, оны шилдгүүдээ шалгаруулдаг “Bloomberg awards” шагнал гардуулах ёслол 2017 оны 12 сарын 13-нд Blue Sky тауэрт амжилттай болж өнгөрлөө.

Монгол Улсын эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгчдийг дэлхийн хэмжээнд таниулах зорилгоор 2013 оноос зохион байгуулж эхэлсэн тус ёслолоос “Шилдэг эдийн засагч” шагналыг ХасБанк болон Тэнгэр Санхүүгийн Нэгдэлийн Гүйцэтгэх захирал Магваны Болдоо хүртэж, эрч хүч дүүрэн, өсөлттэй зах зээлийн бэлгэдэл болсон 8.8 кг жинтэй, 14 каратын цагаан алтаар бүрсэн “Бух”-ын эзэн боллоо.

 

Магваны Болдоо нь Монгол улсын болон Дэлхийн банк, ОУВС зэрэг гадаад улс орнуудын банк санхүү, ОУ-ын байгууллагуудын удирдах болон зөвлөх шатанд 27 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа шилдэг удирдах ажилтан бөгөөд Монгол Улсын эдийн засгийн тогтолцооны тулгуур багана болсон банк санхүүгийн салбарт оруулсан түүний хувь нэмэр, гаргасан санал санаачилга, амжилт бүтээлийг үнэлэн “Шилдэг эдийн засагч”-аар өргөжилжээ.

 

Түүний санхүүгийн салбарт манлайлан зохион байгуулсан томоохон ажлуудаас дурдвал,

Тэрээр 1996-аас 2000 онуудад Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа банк санхүүгийн салбарыг хөгжүүлэх стратегийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцсон бөгөөд тухайлбал, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн бодлогыг шинэчилж, ханшийн уян бодлогыг нэвтрүүлсэн. Түүнчлэн, НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн МикроСтарт төслийн Зөвлөх хорооны гишүүний хувьд тэрээр 1998-1999 онуудад анхны бичил санхүүгийн байгууллагын үндэс суурийг тавихад үлэмж хэмжээний хувь нэмэр оруулснаас гадна санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчинг олон улсын BASEL-ийн стандартад нийцүүлэх ажилд гар бие оролцож, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, банкны зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, бүтцийн өөрчлөлт, хяналт шалгалт, банк болон банк бус санхүүгийн байгууллагын аудит, валютын нөөц, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт зэрэг Төв банк болон арилжааны банкуудын үйл ажиллагааг зохицуулсан хууль, эрх зүйн актуудыг боловсронгуй болгох ажлыг санаачлан хэрэгжүүлсэн юм.

 

М.Болдоогийн ажлын үр дүн, оруулсан гавъяа зүтгэлийг үнэлж, “Санхүү, банкны тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон”, Монголын Банкны Холбооны Дээд шагнал “Хаш Эрдэнийн Одон” зэрэг шагналаар тус тус шагнаж байсан.

М.Болдоо захиралдаа ХасБанкны нийт хамт олон, удирдлагын баг, хувь нийлүүлэгчид болон харилцагчдынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, эрч хүч, амжилт бүтээл, эрүүл энхийг хүсэн ерөөе!

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.