Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашины дистрибьютерүүдийн спортын наадам зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 11 сарын 29
Сурталчилгаа

Өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу 2017.11.25-26-ны өдрүүдэд “Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци” ТББ-ын гишүүн байгууллагуудын дундах "Спортын наадам” амжилттай зохион байгуулагдлаа.

Дөрөв дэх удаагийн энэхүү наадамд спортын 3-н төрлөөр 9-н багийн 200 орчим тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин оролцсоноос багийн нийлбэр дүнгээр МСМ Групп ХХК-ийн баг тамирчид тэргүүлж “ШИЛДЭГ БАГИЙН ЦОМ”-ын эзэн болсон байна.

 

Сагсан бөмбөг төрөлд

  • Алтан медаль – “Моннис Моторс” ХХК
  • Мөнгөн медаль – “Вагнер Ази Автомотив” ХХК
  • Хүрэл медаль – “Монгол Хьюндай Автомотив” ХХК

Гар бөмбөг төрөлд

  • Алтан медаль – “МСМ Групп” ХХК
  • Мөнгөн медаль – “Таван Богд” ХХК
  • Хүрэл медаль – “Моннис Моторс” ХХК

Буухиа тэмцээн төрөлд

  • Алтан медаль – “Таван Богд” ХХК
  • Мөнгөн медаль – “МСМ Групп” ХХК
  • Хүрэл медаль – “Моннис Моторс” ХХК

Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци” ТББ нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж буй автомашины брэндүүдийн диллер, дистрибьютор компаниудыг нэгтгэсэн холбоо юм. Тус ассоциаци нь хэрэглэгчдийн болон гишүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, салбарын хөгжлийг олон улсын жишигт нийцүүлэх, чанартай, баталгаатай үйлчилгээний стандартыг хэвшүүлэхээр зорин ажиллаж байна. Одоогоор ассоциацийн бүрэлдэхүүнд:

  • “Вагнер Ази Автомотив” ХХК – Ford, Land Rover
  • “Киа Моторс Монгол” ХХК – Kia
  • “Монгол Хьюндай Автомотив” ХХК – Hyundai, Genesys
  • “Моннис Моторс” ХХК – Nissan, Renault
  • “МСМ Групп” ХХК – Mercedes-Benz, Jeep  
  • “Таван Богд” ХХК – Toyota
  • “Старчэйз Мотоспортс Монголиа” ХХК – Porsche, Audi, Bentley
  • “Оч Моторс” ХХК – Foton, Borgward
  • “Мөнххада” ХХК – Toyota
  • “Номин Моторс” ХХК – Chevrolet брэндүүд багтдаг бол дэмжигч гишүүнээр санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч “Хас Лизинг” ХХК ажилдаг байна.
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.