Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Силвестер Сталлонегийн 30 жилийн өмнө үйлдсэн хүчингийн хэрэг сөхөгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

30 гаруй жилийн өмнө Холливүүдийн од Силвестер Сталлоне насанд хүрээгүй охиныг өөртэйгээ болон бие хамгаалагчтайгаа хүчээр унтуулсан гэх хэргийн баримт өчигдөр буюу Пүрэв гарагт ил болжээ.

Лас Вегасын зочид буудалд 1986 оны долдугаар сарын 26-нд болсон энэ хэргийн хохирогч 16 настай охин тухайн үед цагдаагийн газарт гомдол гаргаж байсныг Британий Daily Mail сонин олж авсан байна.

Хэрэг гарах үед 40 настай байсан Сталлоне, бие хамгаалагч Майкл Де Лука нар охиныг хоёулантай нь зэрэг бэлгийн ажил хийхийг шаардаж, хүчээр гүйцэлдүүлж байжээ.

Сталлоне болон Де Лука нар тэр үед гэр бүлтэй байсан бөгөөд хэрэг явдлын дараа хохирогчийг сүрдүүлж, мэдүүлгээс нь татгалзуулж, хэргийг нууцалж байсан гэнэ.

Уг хэргийн талаар тодруулга авах гэсэн хэвлэлийнхэнд Сталлонегийн төлөөлөгч хариу өгөөгүй байна. Сүүлийн сар гаруй хугацаанд продюсер Харви Уэйнштэйнийг тойрсон “хормойн хэрэг”-ээс эхлэлтэй дуулиан Холливүүдийн томчуудыг ээлж дараагаар дайрч байгаагийн сүүлийнх нь ийнхүү Силвестер Сталлоне болжээ.

 

Эх сурвалж: Associated Press