Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Чингисийн одон"-г есөн цэнгийн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал дагалддаг

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2017 оны 11 сарын 17
Үндэсний шуудан
Зураг зураг
Чингис хаан одон /Гэрэл зургийг mpa.mn/

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу арваннэгдүгээр сарын 19-ний Ням гарагт тохионо.

Энэ өдрийг тохиолдуулан жил бур улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтоод буй.

Энэ жилийн хувьд уг шагналыг хүртэх эрхмээр олимпын алт, мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Найдангийн Түвшинбаярт олгохоор болсон. Тэгвэл “Чингис хаан” одон хүртсэн эрхэмд төрөөс олгодог урамшууллыг танилцуулъя.

  • Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар есөн цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар есөн цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйл олгоно.
  • “Чингис хаан” одонгоор шагнуулсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд тогтмол урилгаар оролцоно.
  •  “Чингис хаан” одонгоор шагнуулсан Монгол Улсын иргэнд Монгол бахархлын өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч гарын бэлгээ гардуулдаг.
  •  “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй гэж “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд заажээ.
Зураг
Зураг
13 | 7 | 6 цаг