Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Зам тээврийн ослоор хохирсон иргэдийн дуу хоолойг хүргэх өдөр"-ийг зохион байгуулна

ikon.mn
2017 оны 11 сарын 17
iKon.MN

ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнд

10:00 цагт ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулна. 

Төрийн ордны Л.Сүхбаатарын нэрэмжит хурлын танхимд

10:00 цагт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөгчдийг оролцуулсан Хандивлагчдын уулзалт болно.

ЗЦА-ын Журмын хашаанд

10:00 цагт Дэлхий нийтээр жил бүр зохион байгуулдаг "Зам тээврийн ослоор хохирсон иргэдийн дуу хоолойг хүргэх өдөр"-ийг зохион байгуулна. 

Сонгинохайрхан дүүрэгт

10:30 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох болон боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана. 10:30 цагт яамны гаднаас унаа явна.

СУИС-ийн төв байрны 418 тоотод

10:30 цагт СУИС-ийн Соёл Урлаг Судлалын Хүрээлэнгийн "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно.

МҮЭ-ийн холбооны байранд

11:00 цагт МҮЭ-ийн холбооноос хүний эрхийг хамгаалагчийн эрхийг хангуулах чиглэлээр хугацаагүй кампанит ажил эхлүүлэхээр болсон талаар хэвлэлийн хурал хийнэ.

Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд

12:00 цагт Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2017" монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт болно.

9 дүгээр дунд сургуульд

13:00 цагт НМХГ-аас СХД-ийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран "Хүүхэд нэг бүрийн төлөө" эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулна.

Монголын хүүхдийн ордонд

14:00 цагт "Гар гараасаа атгая" гэрэл зургийн уралдааны нээлтийн арга хэмжээ болно.