Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

120 метрийн гүнд нурангид даруулсан дөрвөн иргэнийг эсэн мэнд гаргажээ

ikon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN

ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид иргэн Э-гийн  уурхайд нуралт үүссэн гэсэн дуудлага 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15:56 цагт иржээ.

Дуудлагаар Уул уурхайн аврах ангийн шуурхай бүлэг ослын газар очиж ажиллан уурхайд хайгуул хийхэд хүчилтөрөгч 19.5%, 25 градусын налуутай, 120 метрийн гүнд дөрвөн иргэн нурангид даруулсан байсан.

Аврагчид аврах ажиллагааг шуурхай явуулан нийт гурван цаг орчим ажиллаж, нурангид дарагдсан иргэдийг уурхайн гүнээс эсэн мэнд гарган Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүлээлгэн өглөө.

Ослын дуудлагаар нийт 20 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагаанд оролцлоо гэж ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангиас мэдээллээ.