Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Шведийн Цог жавхлант Хаан болон Парламентын дарга нар Монгол Улсад албан ёсоор айлчлах урилгатайг дахин нотлов

ikon.mn
2017 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Шведийн Вант Улсын Гадаад хэргийн сайд хатагтай Маргот Валстрём Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайханыг өчигдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд М.Энхсайхан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, өндөр дээд хэмжээний айлчлал хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны байнгын механизмыг бэхжүүлэх асуудлыг хөндөж ярилаа.

Шведийн Цог жавхлант Хаан болон Парламентын дарга нар Монгол Улсад албан ёсоор айлчлах урилгатайг дахин нотолж, ГХЯ-д хоорондын ээлжит Зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахад Монголын тал бэлэн байгааг Элчин сайд онцлон тэмдэглэлээ.

Шведийн Гадаад хэргийн сайд хатагтай М.Валстрём Элчин сайдын хөндсөн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар өөрийн зүгээс дэмжиж ажиллахаа нотлоод Элчин сайдад ажлын амжилт хүсэв.

 

Эх сурвалж: ГХЯ