Мягмар гарагт Шотландын Глазго хотод явагдсан хандивын тоглолтод Их Британийн теннисчин Энди Мүррэй 6:3, 3:6, 10:6-аар дэлхийн чансааны хоёрт бичигдэх Швейцарийн Рожер Федерерт хожигджээ.
Гуяндаа гэмтэл аваад байсан Энди Мүррэй тоглолтын өмнө бэлтгэлдээ бүрэн орсон хэмээн мэдэгдэж байсан ч уг хожигдлын дараа тоглолтоо бүрэн дүүрэн гаргах хүртлээ тэмцээнд дахин оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Дэлхийн чансааны 16-р байр руу ухарсан Энди Мүррэй 2016 оны сүүлээр өөрийн замналын түүнхэнд анх удаа дэлхийн чансааг анх удаа тэргүүлж байсан юм.