Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Октябрийн хувьсгалын өдрийг Киргизүүд өвөг дээдсээ дурсах өдөр болгожээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 7-ны өдөр тохиодог Октябрийн хувьсгалын баярын өдрийг Түүх, өвөг дээдсээ дурсан санах өдөр болгон өөрчлөх зарлигт Киргизийн ерөнхийлөгч Алмазбек Атамбаев өнгөрсөн Пүрэв гарагт гарын үсэг зуржээ.

Тодруулбал арваннэгдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Киргизүүд 1916 онд Хаант Оросын дарангуйллын эсрэг дэгдсэн бослогыг дурсан санах гэнэ. Зарлигт өгүүлснээр Киргизийн ард түмний гурван мянга орчим жилийн түүх нь тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүх байсан гээд 1916 оны бослогыг энэхүү тэмцлийн үргэлжлэл байсан юм гэжээ.

1916 оны долдугаар сард Хужанд, Самаркандад анх дэгдсэн бослого удалгүй бүх Төв Ази, Казахстаныг хамарч, Хаант Оросын засаг захиргаа руу довтлон, албаны хүмүүсийн амийг бүрэлгэж байв. Эцэст нь Оросын хаан бослогыг цус урсган дарж, олон тооны Киргиз хүмүүс төрөлх нутгаасаа дүрвэж байсан гэдэг.

 

Эх сурвалж: Lenta.Ru