Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

МИАТ-ийн ТИЙЗНИЙ үнийг бууруулах чиглэл өгөв

С.Бадрал, iKon.mn
2017 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ салбарын удирдлагуудтай уулзаж, нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа ярилцаж, үүрэг чиглэл өгч байна.

Тэрбээр Төмөр зам, далайн тээврийн бодлогын асуудал хариуцсан удирдлагуудтай уулзсаныхаа дараа Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаа, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг сонсож, үүрэг чиглэл өглөө.

Мөн МИАТ ТӨХК-ийн зорчигчийн билетний үнийг бууруулах боломж бололцоог эрэлхийлж, санал боловсруулж танилцуулах чиглэл өгөв. 

МИАТ компанийн санхүүгийн чадавхийг сайжруулах, зарим улс орнуудтай байгуулсан агаарын харилцааны тухай хэлэлцээрийг шинэ түвшинд гаргаж, сайжруулах шаардлагатай байгааг албаныхан онцоллоо. Мөн Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх асуудал тулгамдаад байгаа талаараа танилцуулав.

Салбарын сайд дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар үүрэг чиглэл өгч, санал боловсруулж танилцуулахыг үүрэгдлээ.

Гэрэл зургийг mpa.mn

Сайд Ж.Бат-Эрдэнэ “Орон нутгийн нисэх буудлуудыг үр ашигтай ажиллуулж, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх бодлоготой уялдуулах шаардлагатай байна. Агаарын тээврийн салбарыг аялал жуулчлалыг дэмжих чиглэлд идэвхитэй ажиллах нь зүйтэй” гэлээ.

 

Эх сурвалж: ЗТХЯ

Зураг
13 | 11 | 10 цаг