Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: 63 дугаар тусгай сургуулийн оюуны бэрхшээлтэй 233 хүүхдэд тусламж үзүүлнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 25
iKon.MN

МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд

09:30 цагт “Тамхины худалдааны зохистой хяналт” сэдэвт дугуй ширээний ярилцлага болно. 

13:00 цагт "Тамхины зохистой худалдааны хяналтад санал болгож буй шийдлүүдийн тайлан болон хэлэлцүүлэг"-ийн үр дүнгээр хэвлэлийн бага хурал хийнэ.

Үндсэн хуулийн цэц

09:30 цагт Үндсэн хуулийн цэц хуралдана. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлэхээр хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбарт

10:00 цагт НЗДТГ-ын дэргэдэх Төрийн албан хаагчийн сургалтын төвийн нээлтийн ажиллагаа болно. 

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хууль бус үйл ажиллагааны талаар иргэд баримттай мэдээлэл хийнэ.

Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төв

11:00 цагт 2017 оны аравдугаар сард авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаа, авсан арга хэмжээний талаар мэдээлнэ.

ЭМЯ-ны 306 тоот

11:00 цагт Томуу томуу төст өвчин болон Вакцины талаар мэдээлэл хийнэ.

Эрчим хүчний зохицуулах хороо

11:00 цагт Эрчим хүчний зохицуулах хороо, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран 2017 оны тавдугаар сараас эхлэн Эрчим хүчний аудитын жишиг төслийг сонгогдсон 15 байгууллагад амжилттай хэрэгжүүлж эрчим хүчийг хэмнэх боломж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг боловсруулсан. Монголд анх удаа эрчим хүчний аудит хийсэн төслийн тайланг хүлээлгэн өгнө.

Налайх дүүрэгт

11:00 цагт Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы санаачилгаар Хангарьд-Улаанбаатар ТББ, БНХАУ-ын Энхтайван найрамдлын сантай хамтран буцалтгүй тусламжаар Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг баригдлаа. Тус эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаа болно.

Толгойт

11:30 цагт Толгойтоос Орбит, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын нээлт болно.

НЗДТГ-ын “Б” зааланд

12:00 цагт “Тэргүүний өрх, гэр”-ийг шагнах ёслолын ажиллагаа болно.

14:00 цагт 38 дугаар сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн ажиллагаа болно. Дээрх арга хэмжээнүүдэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан оролцоно. Өглөө 09.30 цагт Хангарьд ордны гаднаас сэтгүүлчдийн унаа хөдөлнө.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Иргэдийн шударга шүүх ТББ-аас төрийн албан хаагчдын буруугаас болж учирсан хохирлыг барагдуулах “Ард түмний өр барагдуулах алба” байгуулсан тухай мэдээлэл хийнэ.

Таван шар

12:00 цагт УБ хотын Толгойт орчмын хэсэгт УБТЗ 300 метр урт бетон хашаа барьж, 32 м урт явган хүний хонгилон гарц байгууллаа.Таван шарын баруун талын төмөр замын 396-р гарам даваад “Энхжин” хүнсний захын чанх хойно уг явган хүний хонгилон гарцын нээлт болно.

63 дугаар тусгай сургууль

13:00 цагт Хөлөнбуйр нийгэмлэгээс 63 дугаар тусгай сургуулийн оюуны бэрхшээлтэй 1-9 дүгээр ангийн 233 хүүхдэд тусламж үзүүлнэ. 

НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд

14:30 цагт Ачаа тээврийн үйлчилгээ болон автомашины засварын ажил эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүнг хэлэлцэнэ.

Зураг
13 | 18 | 17 цаг