Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

LEAD KHENTII хөтөлбөр 5 хоногийн манлайллын сургалтаар үргэлжилнэ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 10 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

LEAD KHENTII нь Хэнтий аймгийн 16-30 насны бүтээлч, эерэг сэтгэлгээтэй залууст зориулсан манлайллын цогц хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар Хэнтий аймгийн 41-р тойргийн сумдын хөгжил дэвшлийн төлөө үүсгэн байгуулсан “Эргэх холбоо” ТББ-аас анх удаа зохион байгуулагдаж буй залуучуудад зориулсан арга хэмжээ юм.

Хөдөө орон нутаг, тэр дундаа сумдад ажиллаж, амьдарч буй өөрийгөө болон сум орон нутгаа хөгжүүлэх, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг дэмжиж, дэлхийн жишигт хүрсэн боловсрол эзэмших гарааны боломжийг олгон, үе тэнгийн залуусын оролцоотойгоор ирээдүйн манлайллыг бүтээх, үндэсний хэмжээний манлайлагчийг бэлтгэхэд тус хөтөлбөрийн зорилго оршино.

Хөтөлбөрийн эхний шалгаруулалтанд Хэнтий аймгийн Батноров, Баян-Овоо, Баянхутаг, Баян-Адрага, Биндэр, Галшар, Дадал, Норовлин, Бэрх хотын залуус эссэ бичиж өрсөлдсөн бол хөтөлбөрийн хоёрдугаар шатанд өөрийн бичсэн эссэний дагуу тухайн сумандаа уран илтгэлийн шалгаруулалтанд оролцсон. Хоёрдугаар шатанд өрсөлдсөн залуучуудаас нийт 9 сум тус бүрээс 3 шилдэг оролцогчийг шалгаруулж хөтөлбөрийн гуравдугаар шат болох “5 өдрийн манлайллын цогц сургалт”-нд хамрагдах эрх олгосон билээ.

Шилдэг 27 оролцогчдод зориулсан “5 өдрийн манлайллын цогц сургалт өнөөдрөөс эхэлсэн бөгөөд 25-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотноо үргэлжилнэ. Тус сургалтанд хувь хүний хөгжил, манлайллын ур чадварууд олон төрлийн хичээлүүдийг мэргэжлийн сургагч багш нар заахаас гадна Улаанбаатар хот дахь томоохон бүтээн байгуулалт, төслүүдтэй танилцахаар төлөвлөөд байна.

Өнөөдөр хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд олон хүндтэй зочид оролцсон бөгөөд LEAD Mongolia хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй World Learning байгууллагын хөтөлбөрийн захирал Адам ЛэКлэйр хүрэлцэн ирсэн юм.

Шилдгийн шилдэг гурван оролцогч манлайллын сургалтын дараа тодрох бөгөөд АНУ, БНСУ, БНХАУ-д богино хугацааны сургалтад суух эрхээр шагнагдах юм.