Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Биологийн цагны ажиллах зарчмыг нээсэн Америкийн гурван эрдэмтэн Нобелийн шагнал хүртлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

2017 оны Физиологи, Анагаах ухааны Нобелийн шагналыг хүний биеийн биологийн цагны ажиллах зарчмыг нээсэн Америкийн гурван эрдэмтэн хүртлээ.

Хоногийн хэмнэл буюу биологийн цаг нь хүн яагаад шөнө унтаж нойрсдог гол шалтгаан бөгөөд хүний бие махбодын ажиллагаа, зан ааш, сэтгэл санаанд чухал нөлөө үзүүлдэг.

АНУ-ын эрдэмтэн Жефри Холл, Майкл Росбах, Майкл Янг нар энэхүү нэр хүндтэй шагналыг хуваан хүртэж байна. Зөвхөн хүнээр зогсохгүй ургамал, амьтны эс бүрт цагийн механизм ажиллаж байдаг ажээ.

Бидний сэтгэл санаа, дааврын түвшин, биеийн халуун, бодисын солилцоо бүгд тодорхой хэмнэлээр өөрчлөгдөж байдаг. Өглөө биднийг босох бүрт буюу биеийн хөдөлгүүр ажиллаж эхлэх бүрт зүрхний шигдээсийн эрсдэл нэмэгдэж, хамгийн өндөр тувшинд хүрдэг ажээ.

Тиймээс биологийн цаг хүн, амьтны амьдралд маш чухал нөлөөтэй, хэрвээ тасалдуулбал сөрөг нөлөө үзүүлдэг. Хэмнэл алдагдвал ой санамж муудах зэргээр шууд нөлөө илэрдэг бол урт хугацаанд хорт хавдар, диабет, зүрхний шигдээс зэрэг олон өвчний эрсдлийг нэмэгдүүлж байдаг байна.

Дээрх гурван эрдэмтэн нь жирийн ялааны хоногийн хэмнэл яаж ажилладгийг тодорхойлсон нь бүх амьтанд үйлчилдэг ижил механизмийн нээлт болсон юм.

Ээлжийн ажил зэрэг хүний биологийн цагийг өөрчилдөг ажил мэргэжлийн нөлөөг тогтоосноор нийтийн эрүүл мэндийг сайржуулах боломж нээгдэж байгаа нь тэдний нээлтийн үр дүн юм байна.

 

Эх сурвалж: BBC