Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын интернэтийн хоёр дахь гарц ОХУ-аар дамжин нээгджээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгос нь интернэт сүлжээнд Хятадын харилцаа холбооны компаниар дамжин холбогддог, ганцхан гарцтай байсан юм.

Тэгвэл Оросын ТрансТелеком компани тус улсыг хоёр дахь интернэтийн гарцаар хангаж эхэлжээ. Интернэтийн шинэ холболтын мэдээлэл Ням гарагаас эхлэн интернэтийн маршрутын мэдээллийн баазад бүртгэгдсэн тухай 38 North судалгааны байгууллага мэдээлсэн байна.

Хойд Солонгосын дэглэмийг интернэтээр халдлага зохион байгуулдаг, хакерийн томоохон бүлэглэлтэй гэгддэг. Өнгөрсөн онд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг шоглож үзүүлсэн уран сайхны киног бүтээснийхээ төлөө Sony Pictures компани халдлагад өртөж байсан юм.

Мөн эдийн засгийн хоригт ороод байгаа Пёньян сүүлийн үед крипто мөнгөн тэмдэгтийг хулгайлах ажиллагаа явуулж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байгаа. Хэдхэн сарын өмнө Өмнөд Солонгосын арилжааны төв их хэмжээний биткоиныг Хойд Солонгосын хакеруудад алдсан тухай мэдээлж байв.

 

Эх сурвалж: Reuters

 

Зураг
13 | 7 | 7 цаг