Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

2017 онд АНУ-д галт зэвсэг хэрэглэн бөөнөөр хядсан 338 аллага гараад байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн үдэш Лас Вегаст гарсан хэрэг нь орчин цагийн Америкийн түүхэнд хамгийн их хохирогчтой бөөнөөр хядсан аллага болоод байна.

64 настай Стефэн Пэддок гэгч этгээд кантри хөгжмийн наадамд оролцогч 22,000 хүн рүү Мандалай Бэй зочид буудлын 32 дугаар давхраас 10-15 минутын хугацаанд гал нээсний улмаас 60 орчим хүн алагдаж, 500 гаруй хүн шархджээ.

Энэ нь 2017 он гарсаар АНУ-д тохиолдсон 338 дахь бөөнөөр хядсан аллага болж байгаа юм. Тодруулбал 2017 онд сар бүр Америк даяар дунджаар 45 хүн ийм төрлийн халдлагад өртөж амиа алдсан байна. Өнгөрсөн 2016 онд энэ тоо 50 байсан гэнэ. Мөн энэ онд нийтдээ 2,172 хүн алагдаж, шархдсан ажээ.

2017 оны аллага бүрт доод тал нь 4 хүн алагдах, эсвэл шархдаж байжээ.

Ийм эмгэнэлт явдал гарах бүрт Америкт зэвсгийн худалдааг хориглох тухай яриа гардаг. Гэвч иргэдийн гар дээр галт зэвсэг байгаа тул гэмт хэрэг, хүчирхийлэл хязгаарлагдаж байдаг гэсэн үзэл одоо болтол давамгайлдаг юм. Дээрх аллагыг үйлдсэн Пэддокийн өрөөнөөс 10 буу олдсон нь галт зэвсэг ямар түгээмэл олдоцтой зүйл болохыг харуулж байна.

Дараах графикаас харвал АНУ-ын галт зэвсэг үйлдвэрлэл 2000-2016 оны хооронд 190 хувь нэмэгдсэн нь харагдаж байгаа юм. 2016 онд Америкийн зэвсэг үйлдвэрлэгчид 11 сая орчим буу үйлдвэрлэжээ.

Эх сурвалж: Quartz

 

Зураг
10 | 6 | 4 цаг