Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Курдистаны иргэдийн 93 хувь нь тусгаар тогтнолыг дэмжжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Даваа гарагт Иракийн Курдистаны өөртөө засах мужид болсон санал асуулгаар оролцогсдын 90 гаруй хувь нь тусгаар тогтнохыг дэмжжээ.

Курдистаны 3.3 сая иргэн санал асуулгад оролцсон нь нийт сонгогчдын 72 хувь болж, тэдний 92.73 хувь нь бие даасан улс болохыг дэмжсэн тухай Курдын сонгуулийн хороо Лхагва гарагт мэдээлсэн байна.

Санал асуулгын үйл ажиллагаа ямар нэг будилаангүй, хүчирхийлэлгүй, гадаад дотоодын ажиглагчдын хяналтан дор явагдаж дууссаныг тус хорооны дарга Хандрин Мухаммед мэдээлжээ.

Курд үндэстнүүдийн тусгаар тогтнох хүслийг дэлхийн олон улс, түүний дотор Ирак, Турк, Иран улсууд хүчтэй эсэргүүцэж байгаа. Санал асуулгын үр дүн Ойрх Дорнодын бүс нутгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө гэж Өрнөдийн улс орнууд болгоомжилж байгаа юм.

Дэлхий дээр нийт 35 сая орчим Курд үндэстэн амьдардгийн ихэнх нь Турк, Ирак, Иран улсуудад суудаг ажээ.

 

Эх сурвалж: ТАСС

 

Зураг
13 | 16 | 15 цаг