Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Тамирчид Трампын эсрэг өвдөг сөгдөв

Э.Мөнхзаяа
2017 оны 9 сарын 28
MorninigNews.mn
Зураг зураг

Америкийн спорт дахь эсэргүүцлийн арга хэмжээ аль 2016 оноос эхэлсэн юм. Тухайн үед Үндэсний хөлбөмбөгийн лигийн (NFL) “Сан-Франциско Форти Найнерс” клубын тоглогч Колин Кейперник төрийн дууллын үеэр босож зогсоогүй байна.

Дараа нь тэрбээр ийм үйлдэл хийсэн шалтгаанаа цагдаагийнхан хар арьстнуудад хэрхэн ханддагт анхаарал хандуулах зорилготой байсан гэж тайлбарлажээ. Гэвч Трамп энэ асуудалд дөнгөж одоо л анхаарал хандуулж эхлээд байна.

Ерөнхийлөгч Трамп энэ сарын 22-нд Алабама мужид уулзалт хийх үеэрээ эсэргүүцэл илэрхийлсэн тамирчдыг “гичийний хүүхдүүд” хэмээн нэрлээд лигийн командын эздийг тоглогчдоо төрийн дууллын үеэр босохоос татгалзсаных нь төлөө халахыг уриалжээ. Үүгээр ч зогсохгүй Трамп хэлсэн үгээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй огт хамаагүй гэж тайлбарласан байна.

“Хэрвээ тоглогч NFL, эсвэл бусад лигээс сая сая доллар авах онцгой эрх ямба эдэлдэг л юм бол агуу их Америкийн далбаа, улс орноо хүндэтгэхгүй байх ёсгүй. Тэд үндэсний төрийн дууллын үеэр босох ёстой. Хэрвээ үгүй бол чи халагдсан гэсэн үг. Өөр ажил олж хий" хэмээн Twitter хуудсандаа бичжээ.
Гэтэл энэ үгийг тамирчид тун таагүйгээр хүлээн авчээ.

Үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-гийн аваргын гол од “Голден Стейт Уорриорс”-ын Стефен Карри Цагаан ордны уламжлалт хүлээн авалтад оролцохоос татгалзсан байна. “Ийм үйлдэл нь энэ улсад байдаг бөгөөд бидний тэвчиж өнгөрөөдөг ямар нэгэн зүйлд өөрчлөлт оруулахад нэмэр болно гэдэгт итгэхийг хүсэж байна. Бид зүгээр л Цагаан ордонд очихгүй байхыг хүсэж байна. Бид тодорхой өөрчлөлт авчрах мессеж хүргэхийг хүсэж байна” хэмээн Карри хэлжээ.

Трамп урилгаа өгөхөөс татгалзаж байгаагаа ч мэдэгдсэн байна. Гэхдээ “Голден Стейт” ирэх хоёрдугаар сард Вашингтонд ирж, тэгш байдлыг дэмжих үйл ажиллагаа явуулах нь тодорхой болжээ.

Карри ч олонхын дэмжлэгийг хүртжээ. Леброн Жеймс л гэхэд Трампыг ирэхээс өмнө Цагаан ордонд очихоо нэр төрийн хэрэг гэж үздэг байсан гэнэ. Харин Майкл Жордан арай зөөлөн хандаж, маргааныг эв зүйгээр шийдэх замыг хайх шаардлагатай гэжээ.

АНУ-даа нэр хүндээрээ эхний гуравт бичигддэг бейсболын төлөөлөгчид ч энэ маргаанд нэгдсэн байна. Есдүгээр сарын 23-нд л гэхэд Бейсболын ерөнхий лиг (МLВ)-ийн хамгийн анхны хар арьст тамирчин Брюс Максвелл төрийн дууллын үеэр өвдөглөн суужээ.

Энэхүү дуулианы үеэр спортын шууд дамжуулалтын рейтинг асар ихээр нэмэгдэж байгаа юм. Учир нь үзэгчид тоглолтыг үзэхээсээ илүү нээлтийг нь ихэд сонирхдог болжээ. Энэ байдлыг ч Трамп овжиноор ашиглан “Хүмүүс тоглолтын эхлэлээс илүү улс орноо хүндэтгэж байна уу. үгүй юу гэдгийг харахыг хүсэж байгааг бодоход NFL-ийн рейтинг унаж дээ" хэмээн мэдээлжээ.

Хоккейчид Цагаан ордонд очно

Гэхдээ Америкийн спортын бүх тамирчин Трампын эсрэг талд орж, “иргэний дайн" зарлаагүй бололтой. Америкийн алдарт NASCAR цувралын төлөөлөгчид Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжсэн байна. Тухайлбал, нисгэгч асан, өдгөө “Richard Petty Motorsports" багийн эзэн Ричард Петти гишүүддээ "Төрийн дууллынхаа үеэр босоогүй хэн бүхэн энэ улсаас гарах ёстой. Өөр хэлэх юм байхгүй. Эсэргүүцсэн нэгнийг нь намайг хална гэж бодож байна уу? Мэдээж тэгнэ” гэж мэдэгджээ.

Яг энэ байр суурийг Дейл Эрнхардт багийн эзэн асан Ричард Чайлдресс ч дэмжиж байна. “Миний дор ажиллаж байгаа хүн бүр амьдарч байгаа улсаа хүндлэх ёстой. Энэ Америк гэдэг орны төлөө олон хүн амиа өгсөн юм шүү” гэжээ. Тиймээс ч өнгөрсөн амралтын өдөр Нью-Хэмпширт болсон NASCAR-ын ээлжит шатанд ямар нэгэн эсэргүүцлийн арга хэмжээ болоогүйд гайхах зүйлгүй юм. Трамп ч “NASCAR-aapaa, тэднийг дэмжигчид, фанатуудаар их бахархаж байна. Тэд манай улсын далбааг хүндэтгэхгүй байгаатай эвлэрэхгүй байна. Үүнийгээ ч чанга, ямар нэгэн давхар санаагүйгээр илэрхийллээ” хэмээн мэдэгджээ.

Тэгвэл яг ямар байр суурь баримталж байгаа нь мэдэгдэхгүй цорын ганц лиг нь Үндэсний хоккейн лиг болж байна. Хоккейчдын олонх нь амаа үдүүлсэн мэт дуугүй байгаа энэ үед Стэнлийн цомын эзэн “Питтсбург Пингвинз” Цагаан ордны хүлээн авалтын урилгыг хүлээн авчээ. “Ерөнхийлөгчийн ямар ч бодлогыг зөвшөөрсөн ч, эс зөвшөөрсөн ч үүнийгээ өөр аргаар илэрхийлж болно. Гэхдээ бид бусад хүний эрх, багийнхны өөрсдийнх нь санаа бодлыг маш их хүндэтгэж байна” хэмээн албан ёсны мэдэгдэлд дурдсан байна.

“Питтсбург”-ийн багийн ахлагч, Канадын шигшээ багийн ахлах Сидни Кросби “Хүн бүр очих, эсвэл очихгүй байх эрхтэй. Биднийг урьсан. Бид ч урилгыг хүлээн авсан. Би эндээс ямар нэгэн илүү юм олж харна гэж бодохгүй байна” хэмээн мэдэгджээ. Трамп ч “Үндэсний хоккейн лигийн аварга “Питтсбург” Цагаан ордонд ирээрэй гэсэн миний урилгыг хүлээн авсныг дуулгахад таатай байна. Маш сайн баг” хэмээн Twitter-тээ бичжээ.

Зураг
Зураг
13 | 16 | 15 цаг