Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Жолоо барих эрхтэй болсон Сауди хүүхнүүдийн хувьд хориотой бусад 6 үйлдэл

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабын хаан Салман бин Абдулазиз өчигдөр буюу Мягмар гарагт тус улсын эмэгтэйчүүдэд жолоо барихыг зөвшөөрсөн зарлиг гаргалаа.

Исламын шашны Вахаби урсгалыг хатуу дагадаг энэ улс бүсгүйчүүдийн автомашин жолоодох эрхийг хаадаг манай дэлхийн сүүлчийн улс байсан юм.

Хааны зарлиг ирэх оны дундаас бодитой хэрэгжихээр байгааг Саудийн мэдээллийн агентлаг уламжилжээ. Зарлигт “Исламын хуулинд нийцүүлэх” нөхцөл тусгасан нь мөн хэр хэмжээний эрх чөлөө олгохыг бүрхэг болгож байна.

Гэвч Саудын Арабт дахиад эмэгтэйчүүдтэй холбоотой хэд хэдэн хатуу хуулийн хориг хэрэгждэг. Эдгээрээс хориотой зургаан үйлдлийг танилцуулж байна.

  • Сауди эмэгтэйчүүд гэрээсээ хол зорчихдоо заавал харгалзах эр хүний зөвшөөрлийг авсан байх ёстой. Харгалзах эрчүүдэд тэдний эцэг, нөхөр зэрэг ойр төрлийн хүмүүс ордог.
  • Эмэгтэйчүүд хувцасаар гоёж, гангалах хориотой. Нэг хэвийн хар өмсгөлөөр биеэ болон толгойн үсээ бүтэн далдалж олон нийтийн газраар явах ёстой.
  • Танихгүй эсвэл харь элгийн эр хүнтэй удаан харилцаж болохгүй. Цаг хугацааны хязгаар тавьж өгсөн байдаг.
  • Нөхрийнхөө зөвшөөрөлгүйгээр банканд данс нээлгэх эрхгүй.
  • Олон нийтийн газар хооллохдоо бусдаас нуух ёстой. Нүүрээ далдалсан гивлүүрийн дотор талд иднэ.
  • Эрчүүдтэй биеэр ойртож болохгүй. Ихэнх албан газар, банк, их сургуулиудад эрчүүдээс тусгаарлаж, зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан тусгай өрөө тасалгаанууд байдаг.

 

Эх сурвалж: USA Today

 

Зураг
13 | 12 | 13 цаг