Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Оросын арми Енисей мөрний дээгүүр 1,000 метр урт түр төмөр замыг нэг өдрийн дотор угсарчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Оросын арми өмнөд Сибирьт зохион байгуулсан цэргийн сургуулилалтын хүрээнд Енисей мөрний дээгүүр нийтдээ 1,000 метр урт түр төмөр зам угсарч, зэвсэг техникээ нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулжээ.

Красноярск муж, Хакасын БНУ-ыг заагладаг гол дээгүүр тавьсан гүүрийг дайснууд эвдэж нураасан нөхцлийг даалгаварт өгч, сургуулилалтыг гүйцэтгэсэн тухай ОХУ-ын Зэсвэгт хүчний Төв Тойргийн дэд командлагч, хурандаа Ярослав Рошупкин өчигдөр мэдээлсэн байна.

Ажиллагаанд 450 мет урттай НЖМ-56 хөвөгч гүүр, гурван РЭМ-500 татлага ашиглан төмөр болон авто замтай гүүрийг нэг өдрийн дотор угсарч, байлдааны зэвсэг техникийг Тува дахь сургуулилалтын талбай руу тээвэрлэх боломжоор хангажээ.

Сургуулилтанд нийт 2,000 цэрэг, 500 техник, Онцгой Байдлын албан хаагчид, Оросын төмөр зам, орон нутгийн эрүүлийг хамгаалах газрынхан оролцсон байна.

Эх сурвалж: ТАСС

 

Зураг
13 | 18 | 17 цаг