Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтс Андроид системтэй гар утас барьдаг болжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Fox News Sunday нэвтрүүлэгт орохдоо Майкрософтын үүсгэн байгуулагч Билл Гэйтс эцэст нь Андроид гар утас барих болсноо ярьжээ.

Тэр уг нь өөрийн үүсгэн байгуулсан компанийн Windows системтэй гар утсыг хэрэглэдэг байсан юм. Гэвч Windows-ийг гар утсанд нутагшуулах зорилт амжилттай болоогүйгээс тэр ийм шийдвэрт хүрсэн бололтой. Майкрософт Windows 10 системээ утсан дээр ажилладаг болгоод байгаа ч түүнийг нь дэмжих гар утасны үйлдвэрлэгч, програм хөгжүүлэгчид олдохгүй байгаа юм.

Гэйтс “маш олон Майкрософтын програм суулгасан Андроид утас” ашиглаж байгаа гэж хөтлөгчийн асуултад хариулсан байна.

Тэр бас iPhone-оос аль болох зугтаж байгаагаа хэлээд гэхдээ энэ нь Стив Жобстой өрсөлддөг байсантай нь холбоогүй гэжээ.

Тэрээр Apple-ийн үүсгэн байгуулагчийг “Стив бол гоц ухаантан байсан. Түүний IT, програм хангамжийн салбарт оруулсан хувь нэмэр гайхалтай” гэж магтсан юм.

Гэхдээ түүний Windows шиг “нээлттэй систем”-ийг илүүд үздэг зарчимд нь Андроид илүү ойр байдаг бололтой.

 

Эх сурвалж: Fox News

 

Зураг
13 | 11 | 10 цаг