Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хот ЖОЛОО БАРИХАД ХАМГИЙН ХЭЦҮҮ хотуудын дөрөвт шалгарчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Германы автомашины сэлбэгийн худалдааны Kfzteile24 компани дэлхийн хамгийн олон автомашинтай хотуудын мэдээллийг цуглуулж, тэдгээрээс жолоо барихад хамгийн таатай, таагүй 100 хотын жагсаалтыг гаргажээ.

Судалгаандаа тэд замын түгжрэл, нийтийн тээврийн сонголт, шатахуун болон зогсоолын үнэ ханш, зам дээр үүсдэг хэрүүл маргаан, осол гэмтэл, агаарын бохирдол, замын чанар, хотын төвөөс нисэх буудал хүрэх дундаж хурд зэрэг мэдээллүүдийг ашигласан байна.

Ингэхэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот 100 хотоос 97-д жагсжээ. Улаанбаатарын ард орсон хотууд нь Нигерийн Лагос, Пакистаны Карачи, Энэтхэгийн Колката байна.

 

Үүн дотроо “нийтийн тээврээр зорчих сонголт” үнэлгээнд Улаанбаатар хамгийн муу буюу 1-10 оноогоор үнэлэхэд 1 оноо авсан байна.

Харин энэ төрөлд хамгийн өндөр оноо буюу 10-ыг Токио хот авч, ард нь 9.91 оноогоор Лондон оржээ.

Ерөнхийдөө жолоо барихад хамгийн таатай 5 хотоор 1. Германы Дюссельдорф, 2. АНЭУ-ын Дубай, 3. Швейцарийн Цюрих, 4. Японы Токио, 5. Швейцарийн Базель шалгарсан байна.

 

Эх сурвалж: DailyTelegraph.Com.AU

 

Зураг
13 | 11 | 10 цаг