Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Гитлерийн ёсолгоог Рэйхстагийн өмнө үйлдсэн хятад жуулчдыг баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Германы парламент байрладаг Рэйхстагийн ордны гадаа Гитлерийн ёсолгоог үйлдсэн хоёр хятад жуулчныг цагдаа нар баривчилжээ.

36 ба 49 настай хоёр хятад эрэгтэй ордны гадаа Нацистуудын ёсолгоог үйлдэж байгаагаар бие биенийхээ гэрэл зургийг авч байсан гэнэ. Тэднийг “хууль бус байгууллагын билэгдлийг ашигласан” хэмээх үндэслэлээр шийтгэж, тус бүрт нь 500 еврогийн торгууль оногдуулжээ.

Герман улсад 1933-1945 оны хооронд төрийн эрхийг барьж байсан Нацистуудын билэгдлийг хэрэглэхийг хуулиар хориглодог юм. Рэйхстагийн ордон бол Германы хүчирхэг билэгдэл болсон байгууламж. Уг ордныг 1933 онд Нацистуудын нууц даалгавраар галдан шатааж, дараа нь уг хэрэгт Нацистууд коммунистуудыг буруутган, хатуу дэглэмээ тогтоох шалтаг болгож байсан юм.

Хожим Холбоотнуудын довтолгоонд дахин сүйдэж байсан түүхтэй.

 

Эх сурвалж: The Guardian

Зураг
13 | 18 | 18 цаг