Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хот дахь “Louis Vuitton” брэндийн дэлгүүр хаалгаа барьжээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Францын тансаг эдлэлийн “Louis Vuitton” брэндийн Улаанбаатар дахь дэлгүүр долдугаар сарын 31-нээр үйл ажиллагаагаа зогсоон бүрмөсөн хааж байгаа ажээ.

Савхин эдлэлээс эхлээд бэлэн хувцас, гутал, цаг, үнэт гоёл, нарны шил зэрэг тансаг ангиллын бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг “Louis Vuitton” брэнд нь Францын хамгийн баян хүн болох Бернард Арногийн үүсгэн байгуулсан LVMH группт харьяалагддаг юм.

Тус групп дэлхий даяар 453 дэлгүүртэй гэгддэг. 2016 онд LVMH Хятад дахь дэлгүүрийн тоогоо 20 хувиар бууруулсан нь тус улсын тансаг бараа бүтээгдэхүүний эрэлт буурсантай холбоотой гэж үзэж байв. Улаанбаатар дахь салбар хаагдсан нь ч бас Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой бололтой.

“Louis Vuitton” брэндийн дэлгүүр 2009 оны намар Улаанбаатарт нээгдэж байжээ.

 

Зураг
13 | 7 | 6 цаг