Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнийг “зохион бүтээхэд” нэг алхам ойртлоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн Лхагва гарагт Орегоны Анагаах Ухааны их сургуулийн профессор Шухрат Миталиповоор удирдуулсан баг Америкт анх удаагаа хүний үр хөврөлд өөрчлөлт оруулж туршсан тухайгаа Nature сэтгүүлд мэдээлсэн юм.

Ингэхдээ тэд генд засвар хийдэг CRISPR/Cas9 технологийг ашиглан удмын зүрхний өвчтэй үр хөврөлөөс муу генийг нь салгаж, эрүүл генээр сольж чаджээ.

Гэхдээ үр хөврөлийг цааш нь эхийн хэвлийд суулгалгүйгээр туршилтын дараа устгасан байна. Эрдэмтэд туршилтын үр дүнд удамшлын 10,000 орчим өвчнийг таслан зогсоож чадахаар болсноо зарлажээ.

Гэхдээ ийм арга технологийг хүн дээр нэвтрүүлэхийг АНУ-ын конгресс одоогоор зөвшөөрөхгүй байгаа. Туршилтыг нь ч дэмжихгүй, санхүүжүүлэхгүй байгаа юм. Миталиповын багийн туршилтыг их сургууль нь санхүүжүүлсэн юм байна.

“Генийг засварлах арга техникийг юунд хэрэглэж болох, хэрэглэх ёстойг үндэсний шинжлэх ухааны академи анхааралдаа авах байх гэж би найдаж байна” хэмээн Миталипов ярьжээ.

Өмнө нь хүний генд өөрчлөлт хийх туршилтыг Хятадын эрдэмтэд хийсэн тухай яригддаг байсан бол өөр улсад хийсэн анхны тохиолдол нь энэ болж байгаа юм.

CRISPR/Cas9 технологийн танилцуулга:

Эх сурвалж: VOX

 

Зураг
13 | 7 | 6 цаг