Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн аль ч цэгт цохилт өгөх чадвартай Хойд Солонгосын шинэ пуужинг үзүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Хойд Солонгосын туршсан пуужин нь удаан яригдсан тус улсын анхны тив хоорондын баллистик пуужин байсныг саяхан Пёньян зарласан юм.

Хойд Солонгосын Төв телевиз шинэ Хвасон-14 пуужинг хөрш улс орнуудын аюулгүй байдлыг бодолцон хамгийн их өнцгөөр харвасныг өгүүлжээ. Ингэснээр пуужин нь хамгийн өндөр цэгт хүрч, богино зайнд тусах юм. Шинэ пуужинг амжилттай туршсанаар БНАСАУ нь дэлхийн аль ч цэгт цөмийн цохилт өгөх чадвартай болж, АНУ-ын цөмийн зэвсгийн сүрдүүлгээс Солонгосын хойгийг хамгаалах боломжтой болсныг хөтлөгч тайлбарлажээ.

 
 
 

“Их удирдагч Ким Жон Ун туршилтыг биеэр ажиглаж, гялалзсан амжилтаа дэлхий нийтэд тунхаглалаа” хэмээн телевизийн хөтлөгч сэтгэл хөдлөлтэйгээр мэдээлсэн юм.

Туршилттай холбогдуулан Өмнөд Солонгос, Япон улсууд харамслаа илэрхийлсэн бол Хятад улс мөн харамсаж байгаа ч талуудыг асуудалд “хүлээцтэй” хандахыг уриалжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп пуужингийн туршилтын дараа твиттер хуудсандаа бичихдээ “Хятад улсыг том алхам хийнэ гэдэгт найдсан” хэвээр байгаагаа илэрхийлсэн юм.

 
 
 
 

 

Эх сурвалж: North Korea News