Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын тусгаар тогтнолын өдрийг угтаж Хойд Солонгос пуужин харвасанд Трамп бухимджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Хойд Солонгос ээлжит пуужингаа Япон тэнгисийн усанд харвасан нь 2017 оны 11 дэх туршилт болж байна.

Хугацааны хувьд Өмнөд Солонгос-АНУ-ын удирдагчид уулзсаны дараахан, АНУ-ын тусгаар тогтнолын өдөр (долдугаар сарын 4) болохын өмнөхөн Пёньян пуужингаа харвасан нь тохиолдлын алхам биш гэдэг нь тодорхой.

Тэгвэл дөнгөж сая АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хувийн твиттер хуудсандаа бухимдлаа илэрхийлжээ.

Трамп “Хойд Солонгос дахин пуужин харвалаа. Энэ залууд хийх илүү дээр ажил байхгүй гэж үү. Өмнөд Солонгос, Япон улсууд үүнтэй удаан эвлэрнэ гэдэгт итгэхэд бэрх. Магадгүй Хятад улс Хойд Солонгосын эсрэг том алхам хийж, энэ утгагүй явдлыг нэг мөсөн дуусгах байх” гэжээ.

Саяхан тэр Хятадаар дамжуулан Хойд Солонгосын асуудлыг зохицуулах төлөвлөгөө нь бүтэлгүй болсныг хүлээн зөвшөөрч, Пёньяны дэглэмийг хэрхэн тохинуулах шинэ төлөвлөгөөг боловсруулахыг үндэсний аюулгүй байдлын зөвлөхдөө даалгасан юм.