Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын эх газарт цохилт өгөх чадвартай АНХНЫ ПУУЖИНГАА амжилттай туршсаныг Хойд Солонгос зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө туршсан пуужин нь Хойд Солонгосын анхны тив хоорондын баллистик пуужин (ICBM-Inter Continental Ballistic Missile) байсныг тус улсын мэдээллийн суваг дөнгөж сая зарлалаа.

Өглөөний туршилтын дараа Өмнөд Солонгос, АНУ-ын талууд Пёньяныг дунд тусгалын пуужин харвасан гэж дүгнэж байснаас дээрх мэдэгдэл зөрж байгаа юм. Сүүлд туршсан Хвасон-14 пуужин нь 39 минутын хугацаанд нисэж, 2,802 километрийн өндөрт хүрээд Японы харьяаллын тэнгисийн усанд унасан тухай мэдээлжээ.

Хэрвээ энэ пуужин нь үнэхээр тив хоорондын баллистик пуужин мөн бол Хойд Солонгос зэвсгийн технологидоо том дэвшил гаргаж, АНУ-ын газар нутгийн хаана нь ч цохилт өгөх чадвартай болсон гэсэн үг юм.

Тэдний амжилтыг багаар тооцоход Аляскад хүрэх чадвартай пуужинтай болсон байх хэмээн шинжээчид дүгнэж байна. Өнгөрсөн өвөл, шинэ жилийн мэндчилгээнийхээ үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тус улсын алсын тусгалтай пуужинг бүтээх ажил нь эцсийн шатандаа ороод байгааг дурдаж байсан юм.

Өнөөдрийн туршилт нь 2017 он гарсаар Пёньяны туршсан 11 дэх пуужин болж байна.

 

 

Эх сурвалж: Agence France Press