Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газар хуралдаж байна

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15:00 цагт товлогдон хуралдаж эхэллээ. Хуваарийн дагуу Лхагва гараг бүрт Засгийн газар хуралддаг. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас урагшилсан байна.

Өнөөдрийн ээлжит хуралдаанаар,

  • Журам шинэчлэн батлах тухай,
  • Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаагийн санаачлан боловсруулсан Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай,
  • Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарийн санаачлан боловсруулсан Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай,
  • Шийтгэлийн хуудасны маягт батлах тухай болон бусад асуудлыг хэлэлцэж байгаа юм.