Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгчүүд 12 цагийн дотор 66 сая мод суулгаж дээд амжилт тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн сайн дурынхан 12 цагийн дотор 66 сая мод суулгаж, энэ төрлийн дээд амжилтыг тогтоожээ.

Ням гарагт Мадхя Прадеш мужид Нармада голын сав дагуу 1.5 сая хүн оролцсон мод суулгах ажил зохион байгуулагдсан байна.

Парисын цаг уурын өөрчлөлттэй тэмцэх гэрээний дагуу Энэтхэг улс 2030 онд ой модны хэмжээгээ 5 сая гектараар нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн юм. Өнгөрсөн онд Уттар Прадеш мужийн сайн дурынхан нэг өдрийн дотор 50 сая мод суулгаж дэлхийн дээд амжилтыг тогтоогоод байв.

Ням гарагт болсон арга хэмжээг Гиннесийн дээд амжилтын ажиглагчид үзэж гэрчилсэн байна. Сайн дурынхан нийтдээ 20 гаруй төрлийн модыг суулгажээ.

Өглөөний 07:00 цагаас үдшийн 07:00 цаг хүртэл хугацаанд 66.3 сая мод суулгахад хүүхдүүдээс эхлээд настан буурлууд хүртэл оролцсон байна. Энэтхэг улс дэлхийд гуравт орох том хүлэмжийн хий үйлдвэрлэгч орон. АНУ Парисын гэрээнээс гарсны дараа Энэтхэг улс амлалтаа биелүүлнэ гэж ерөнхий сайд Нарендра Моди дахин баталсан юм.

 

Эх сурвалж: Independent