Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Кубын нийслэлд “Дурлалын буудал”-ын сүлжээг сэргээж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Кубын нийслэл Хавана хотын захиргаа цагаар түрээслэх боломжтой зочид буудлын сүлжээг сэргээж эхэлснээ зарлажээ.

Төрийн өмчийн “посада” буюу “love motel” хэлбэрийн буудлууд нь 1990-ээд оны Кубын эдийн засгийн хямралын үеэр хаагдсан юм байна. Тухайн үед буудлуудыг далайн хар салхинд хэлмэгдэгсдийн оромж болгон өөрчилжээ.

Энэхүү алдагдсан орон зайг хувийн байрны түрээслэгчид хэсэг хугацаанд нөхөж байсан юм.

Гэхдээ тэдний үнэ жирийн Куба хүний санхүүгийн боломжоос хэтэрсэн зүйл байв. Харин төрийн өмчийн буудлууд нээгдсэнээр ард иргэд хямд үнээр бэлгийн ажлаа зохицуулдаг болох гэнэ.

Хувийн байрнууд нь ихэнхдээ агааржуулагч, хөргөгч, өргөн ортой байдаг ба үнэ нь гурван цагийн $5 байдаг.

Гэтэл дундаж Куба хүний цалин $29.6 орчим байдаг тул ихэнх нь ийм үнэтэй буудалд орж чаддаггүй байжээ. Хавана хотод орон сууцны хүрэлцээ хангалтгүй байдаг. Ихэнх гэр бүлүүд нэг байрыг хувааж эзэмшдэг. Тэр ч байтугай салсан гэр бүлийн хоёр тусдаа байргүйгээс нэг дор хамтдаа амьдрах нь хэвийн үзэгдэл гэнэ.

Тиймээс хямд үнэтэй буудлын сүлжээ нь энгийн хүмүүст тустай зүйл болж байгааг хотын захиргааны ажилтан ярьжээ. Хосууд одоо бэлгийн ажил хийхдээ ихэвчлэн Хавана хотын цэцэрлэгүүд, далайн эргийн наран шарлагын газруудыг ашигладаг байна.

Посада гэгддэг цагийн буудлууд анх 19 дүгээр зууны сүүлээр Хавана хотын төвд бий болж байжээ.

 

Эх сурвалж: BBC

 

Зураг
14 | 18 | 19 цаг