2017/12/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.27₮
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B28
УЛААНБААТАР
-16°
|
-23°
B32
УЛААНБААТАР
-13°
|
-21°
10:00
S32
-27°
11:00
S32
-22°
12:00
S32
-20°
13:00
S32
-18°
14:00
S32
-17°
15:00
S44
-17°
16:00
S44
-18°
17:00
S44
-19°
18:00
S44
-22°
19:00
S44
-23°
20:00
S44
-23°
21:00
S44
-23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголд хүргэлтийн хоолны бизнесийн орлого жилийн дотор 71.1% -ээр өсчээ

Б.Ану
2017 оны 5 сарын 19
iKon.MN

Нийтийн хоолны салбарын орлого нэмэгдэв

Нийтийн хоолны салбарын орлого 2017 оны эхний улиралд 55.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 10.2 (22.3%) тэрбум төгрөгөөр өссөн талаар Үндэсний Статистикийн Хороо мэдээлсэн байна. 

Үүнд өмнөх оны мөн үеэс:

  1. захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээ 5.8 (71.1%) тэрбум төгрөг,
  2. рестораны орлого 2.7 (10.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. 

Нийтийн хоолны салбарт 2017 оны эхний улирал гэхэд 643 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 7,340 хүн ажиллаж байна.

Нэг суудалд ногдох дундаж орлого 2017 оны эхний улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 199.7 (18.6%) мянган төгрөгөөр өсжээ.

График 1, Нийтийн хоолны салбарын орлого, зарлага

Зочид буудлын үйлчлүүлэгч өссөн ч орлого нь буурав

Зочид буудлын салбарын орлого 2017 оны эхний улиралд 19.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 169.4 (0.9%) сая төгрөг, салбарын зардал 24.7 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 4.7 (16.0%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Зочид буудлын салбарт 2017 оны эхний улиралд 274 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, эдгээр аж ахуйн нэгжид 4,143 хүн ажиллаж байна.

Хүлээн авсан зочид 2017 оны эхний улиралд 94.0 мянга болж өмнөх оны мөн үеэс 10.5 (12.6%) мянган зочноор нэмэгдсэн байна. Нэг зочинд ногдох дундаж орлого 206.9 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 28.0 мянган төгрөгөөр буурчээ. Үүнээс үзвэл зочид буудлын үйлчлүүлэгч өссөн ч орлого нь буурчээ.

График 2, Зочид буудлын салбарын орлого, зарлага 

x