2017/12/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.27₮
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B28
УЛААНБААТАР
-16°
|
-23°
B32
УЛААНБААТАР
-13°
|
-21°
10:00
S32
-27°
11:00
S32
-22°
12:00
S32
-20°
13:00
S32
-18°
14:00
S32
-17°
15:00
S44
-17°
16:00
S44
-18°
17:00
S44
-19°
18:00
S44
-22°
19:00
S44
-23°
20:00
S44
-23°
21:00
S44
-23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ганц бие ээж хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ Харвардад элсүүлж чаджээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 5 сарын 18
iKon.MN

Хятадын нэгэн ээж өөрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ амьдралынх нь чухал сорилтуудыг даван туулахад тусалж иржээ.Саяхан тэдний хувьд бүр ч чухал түүхэн үе тохиосон нь хүү Харвардын Их сургуульд суралцах эрхтэй болсон юм.

 

Зоу Хонг Яны хүү Динг Динг 1988 онд төрөхийн хүндрэлээс болж боомилогдож амиа алдах дөхжээ. Хүү амьд үлдсэн боловч, тархины саажилттай болсон юм. 

Синьхуа Агентлагийн мэдээлснээр хүү насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй, оюуны чадамжгүй болох магадлалтай учраас түүнийг аварснаар эхэд маш хүнд байх болно тиймээс Зоу-г хүүхдээ өсгөхгүй байх нь дээр гэж Хубэй мужийн эмч нар зөвлөж байжээ.

Зоу-н нөхөр ч мөн эмч нартай санал нэгдэж, хүү цаашдаа тэдний амьдралд дарамт л болно хэмээн үзэж байжээ. Гэвч Зоу хүүгээ төрүүлнэ, аварна гэж зүтгэснээр тун удалгүй нөхрөөсөө салжээ.

Ганц бие ээж болсон учраас Зоу хүүгийнхээ эмчилгээний зардалд хэрэглэх мөнгө олохын тулд хэд хэдэн ажил давхар хийх хэрэгтэй болсон юм. Тэрбээр Вуханий коллежид бүтэн цагаар ажиллаж, хажуугаар нь цагийн ажил болон даатгалын бизнес хийж ашиг олдог байв.

 

Зоу хүүгээ эмчилгээнд авч явах цаг байнга гаргадаг байсан бөгөөд хүүгийнхээ зангирсан хатуу булчингуудыг суллах массаж сурч хийж өгдөг байв. Мөн тэр хүүгийнхээ оюун ухааныг сайжруулахын тулд тархи сэргээх тоглоом тоглож, таавар таалгуулдаг байв. Тэр хүүгээ саад бэрхшээлээ өөрөө чадах чинээгээрээ даван туулахыг сургадаг байв. 

Түүний хүү Динг Динг гараа удирдаж чаддаггүй байсан учир савх ашиглаж чаддагүй байжээ. Гэвч ээж нь түүнийг савх хэрэглэж чаддаг болтол нь сургасан байна.

“Би түүнийг хөгжлийн бэрхшээлээсээ ичдэг байхыг хүсээгүй. Тэр биеийнхээ маш олон газар чадамж муутай байсан учраас би түүнийг тэрхүү бэрхшээлүүдээ даван туулаасай гэсэндээ их хатуу ханддаг байсан” хэмээн Зоу ярьж байлаа.

 

Динг Динг одоо 29 настай, олон бэрхшээлийг давж амжилтанд хүрэхэд тусалсан ээжийнхээ хайр энэрэл, үнэнч занд маш их талархаж явдаг аж. Тэрбээр “Би ээжийнхээ заавар зөвлөмжөөр олон саад бэрхшээлийг даван туулж, одоо хичээл сурлагадаа хүртэл тэргүүлдэг” гэжээ.

2011 онд Динг Бээжингийн Их сургуулийн Байгаль орчин, Шинжлэх Ухаан, Инженерийн сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн. Дараа нь тэр Олон Улсын Хуулийн сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Төгсөөд ээждээ туслахын тулд 2 жилийн турш ажил хийж байжээ.

Гэвч ээжийнхээ ятгалгаар тэр Харвардын Их сургуульд суралцхаар бүртгүүлж, өргөдлөө явуулсан байна. Түүний амьдралын олон саад бэрхшээл болон даван туулсан чадварыг нь үнэлж Харвардад сурах эрхтэй болж чаджээ.

 

Динг “Би Харвардын Их сургуульд хэзээ ч өргөдөл өгч зүрхлэхгүй байсан. Гэвч ээж маань үргэлж оролдоод үз гэж намайг дэмждэг байсан. Эргэлзэж байх болгонд ээж үргэлж л миний хажууд зааж зөвлөж байдаг” гэжээ.

Динг Динг өнгөрсөн жил ээжийгээ орхин Харвардад сурахаар явсан юм. Тэр өөрийн “ухаалаг сурган хүмүүжүүлэгч” болох ээжийгээ үргэлж санаж байдгаа илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: NextShark

x