Индэр    
2025 оны 3 сарын 7
Зураг
Судлаач проф.

Энэ үнэн үү, Настя?

Зураг

“Инвэст Монголиа” гэж нэг хурал дээхнийх санагдана. Тэрхүү чуулга уулзалтад Баабарын хэлсэн үгс голд ортол мэдрүүлснээрээ энэхүү нийтлэлийн шигтгээ эшлэл болно. Хөгжиж буй, хоцрогдонгуй орнуудын нийгмийн сэтгэлгээний нийтлэг зовлонг тоочвол гэж байгаад мань хүн жагсаасан ба тэдгээр дотор миний энэ нийтлэл бичих сэдэл төрүүлсэн мөрүүд ярайж байна.

  • Иргэдийн нийтлэг сэтгэлгээ нь дундад зууны ойлголттой.
  • Өөрийнхөө улсын сул дорой, хоцронгуй яваагаа мэддэг, үүндээ комплекстой.
  • Өнөөдрөөр амьдардаг, өчигдрөөр бахархдаг, маргаашаа боддоггүй.
  • Хоцрогдолынхоо шалтгааныг юун түрүүн гаднаас хайдаг, маш амархан олдог. Тэр нь голдуу хөрш орон, эсвэл хэзээ нэг цагт үзэл суртал дайн байлдаанаар зөрчилдөж байсан улс байдаг.
  • Дотроосоо дайсан эрэмтгий. Баялаг бүтээгчдэдээ илүү дайсагнан ханддаг.
  • Худалдаа, зуучлал, банкны үйлчилгээг мөлжлөг гэж хардаг.

Энэ байдлаас болоод бодитоор буй болдог хүндрэл гэвэл гэж байгаад Баабар цааш үргэлжлүүлжээ.

  • Хөгжил дэвшилд хандсан шийдвэр гаргаж чаддаггүй.
  • Хууль амьдралд хэрэгждэггүй. Хэрэгжих гэхээр маш олон янзын тайлбартай, яаж ч гуйвуулж болохуйц.
  • Нийгмийн баялгийн хуваарилалт дэндүү шударга бус. Иймээс баян хоосны ялгаа маш их.
  • Байгаль орчинд маш зэрлэг ханддаг. Энэ нь хамгийн хялбар аргаар олз олох гэсэн төрийн болон иргэдийн сонирхлоос үүдэлтэй гэжээ.

Монголчуудад оноосон дээрх тодорхойлолтуудыг өөрөөр зөвтгөх түүхэн эшлэл бас байна аа. Бүр 80 орчим жилийн өмнөх юм. Энэ онд гэрлэснийх нь 78 жилийн ой тохиох эрхэм удирдагч Ю.Цэдэнбал, Тэргүүн хатагтай А.И.Филатова нарын хайр сэтгэл, эрх мэдлийн тухай өгүүлсэн хоёр боть номд байгаа эшлэлүүдээс сонирхъё. Би бүр онцлоод цээжилчихсэн эшлэлүүд. Чухамдаа бол Филатова хатагтайн гярхай нүдээр олж хараад адтай сэтгээд хурцаар тавьж байсан үнэлэлт дүгнэлт, тодорхойлолт, шаардлага 78 жилийн дараа (багагүй хугацаа шүү!) өнөө цагт монголчууд дээр нотлогдож байгаад хэргийн учир оршино. Тэрээр алсыг мөн айхавтар зөв олж харжээ.

зураг
 

Филатова хатагтайн зовнилын үгс Монголд бэр болж дөнгөж ирсний дараа:

  • Засгийн газар яагаад монголчуудыг зэрлэг бүдүүлэг байдлаас нь соёлтой улс түмний зан заншилд шилжүүлэх тухай хууль батлахгүй удаад байгаа юм бэ?

Яг тийм, тэрхүү 1940-1950-аад онд л тэр хуулийг нь гаргаад албадчихсан бол дээр Баабарын тоочсон шиг нийгмийн сэтгэлгээний зовлонг өдийд амсахгүй байсан ч юм бил үү хэмээн гэнэт бодогдов.

Филатова хатагтайн бүр ч хатуудуулсан, гэвч үнэн гэмээр анхааруулга байна:

  • Би тэдэнд Та нар залхуу, залхуу гэдгээ ч өөрсдөө мэдэж байгаа. Сэхээрэхгүй бол Та нар хэдэн жилийн дараа хятадуудын хүн-хүлэг болно, эсвэл тэрнээс ч дор юм болно гэж хэлдэг байлаа.

Сэхээрэхгүй явсаар бид XXI зууны эхний 25 жилийг (100-ны 4-ний нэг) алдаж өнгөрөөж байгаа нь худал биш гэж үү? “Хятадуудын хүн-хүлэг” гэж яасан муухайгаар дүрслэн хэлэв ээ, Тэргүүн хатагтай маань? Гол нь үнэнийг яасан үнэнээр нь ёрлож байж вэ?

WeChat хэмээх Хятадад түгээмэл хэрэглэдэг интернэт сүлжээнд монголчуудыг төдөн мянган юанийн цалинтай хар бор ажилд авч ажиллуулна, өдрийн төдөн юанийн цалинтай ногоо хураах ажилд авна гэхчлэн элдэв зар мэр сэр явж харагддаг. Голдуу Өвөр Монголоос тийм зар түгнэ. Манай монголчууд ч олноороо очиж ажилласан, ажиллаж байна. Өвөр Монголд төмс хураах ажилд очсон 30 монгол залууд Монголд хятад барилгачдын эдэлж байсан зовлонг амсуулсан эмгэнэлт явдал мартагдаагүй. Хүнд хүчир ажил хийлгэнэ, нөхцөл муу, мөнгө хөлсөн дээрээ гар татна, наадуул нь хэрүүл хийгээд нэмэргүй өнгөрсөн байх.

Бас нэг хов албаны итгэлтэй хүнээс сонслоо. Манай хөдөөд малчид цөөрсөн, мал маллах хүн олдохгүй гээд байдгийн бас нэг шалтгаан нь манай малчид өндөр цалинд нь болж Хятадад бөөн бөөнөөрөө очиж мал маллаж байгаа гэж, тэр үнэн үү? Үнэн бол тун харамсалтай байна.

Солонгос руу визийн шалгуур давж, онгоцоор нисэж очоод хууль бусаар харлаад боолын хөдөлмөр эрхлэхийн оронд өмнөшөө хил даваад хэдэн юань хийгээд ирье гэх нийгмийн сэтгэхүй төлөвшсөн ба тэр нь хүрээгээ тэлж байгаад үнэхээр сэтгэл гонсоймоор. Цалингаа голсон багш, эмч нар удахгүй Өвөр Монголд олуулаа боолын хөдөлмөр эрхлэх вий гэхээс миний яс хавтайх юм. Нөгөө муулаад үзэж чаддаггүй хятадуудынхаа боол болохыг 1947 онд Филатова ёрлож, 78 жилийн дараа өнөөгийн монголчууд амьдрал дээр нотлох нь дутлаа гэж үү?

Мөдхөн манайд барилга барих, зам тавихаар хятад ажилчид бараг ирэхгүй болох нь байна. Хятадад хөдөлмөрийн хөлс нь байнга өсөж байдаг, өсгөснийхөө пянг эдийн засаг нь ч дааж байдаг учраас тэр л дээ. Барилга, замынхаа ажлыг яажшүүхэн аялуулахаа одооноос бодохгүй бол болохгүй боллоо. Монголчуудаа хөдөлмөрт, хөдөлмөрийн сахилга батад сургах талаар бид дэндүү хоцорч яваа! Ард түмнээрээ ажил хийлгэж сургасан Засгийн газар, эрх баригчид нэн ихээр үгүйлэгдэж байна!

Эдүгээ нийслэлийн маань өнгө зүс хотын төвөөрөө, ил харагдах хэсгээрээ, өндөр шилэн байшин ярайлгаад гял цал болоод байх боловч дотогшоо сайтар орж ухаж үзвээс Эрээн, Манжуурын зах зээлийн томсгосон хувилбар, зээл–лангууны хот болж хувирсан нь худал биш гэж үү? Лангуу сахисан хятад охид бүсгүйчүүл, харчуул Эрээн, Манжуурт ярайтлаа сууж байдаг, энд Улаанбаатар ба аймгийн төвүүдэд мөн ярайтлаа сууж байна. Юуны ялгаа байна?

Сэхээрэхгүй явсаар бид дахиад 10; 15; 20 жилийг алдана, тэр үед Хятад нь “мөрөөдлийнхөө” эхний лут зорилтыг биелүүлээд тэрбум хагас хятадуудаараа чинээлэг дундаж нийгмийг байгуулчихсан, “томсгосон Сингапур” болчихсон, тэдэнд монголчууд очиж зарагдаж, хар бор ажлыг нь хөлсөөр хийж өгдөгтөө тулбал яана аа гэдгийг сэтгээч, монголчууд минь? Сэхээрэгтүн!

Социалист Монголын Тэргүүн хатагтай маань нам-засгийн удирдагч нөхрөө дагалдаад Хятадад айлчилсан анхны сэтгэгдэл нь бүр ч ноцтой:

  • Гэвч Бээжин, бас бидний очсон бусад хоёр хот нь гунигтай сэтгэгдэл үлдээсэн. Гудамжинд нь ав адилхан хөх хувцастай хүмүүс, тэгээд тэдний үүрэндээ овооролдсон шоргоолж шиг олныг нь яана аа. Тэд бүгд зүг зүг рүү тарж явбал бид юу болохыг төсөөлөхөд ч аймшигтай байв.

Тэрээр 1959 онд БНХАУ-ын 10 жилийн ойн баярт оролцоод ирэхдээ тийм бодолтой байжээ. Айхтар холыг харсан геополитикийн төсөөлөл байна. Ердөө хэдхэн жилийн дараа эр нөхөр нь харгис маоизмын тухай онол дэвшүүлж, түүнтэйгээ 20 жил цөхрөлтгүй тэмцэл явуулахад гэргий ханийнх нь энэхүү үзэл баримтлал (үүрэндээ овооролдсон шоргоолж шиг) ихээхэн нөлөөлсөн ч байж болохоор юм.

Филатова хатагтайн бас нэг зовнилын үгс:

  • Дэлхий яасан ч том, Монгол яасан ч жижигхэн юм.

Цээжээ дэлдэгчид, мөнгөгүй хэрнээ бие тоосон, хоцрогдлынхоо шалтгааныг юун түрүүн гаднаас хайдаг, маш амархан олдог, өнөөдрөөр амьдардаг, өчигдрөөр бахархдаг, маргаашаа боддоггүй, хамгийн хялбар аргаар олз олох гэсэн сонирхолтой нөхдөд Филатова хатагтай энэ үгс нэгийг бодогдуулаасай билээ.

Хэрэв завхруулж гуйвуулж ойлгохгүй бол бас л хэрэгтэй үгсийг Тэргүүн хатагтай маань хэлж байсан байх юм. Дараах мөрүүд номд бий:

  • Та яагаад монгол хэл сурдаггүй юм бэ? Эх хэлээр нь ярьж байгаа аль ч орос хүнд монголчууд хэчнээн хүндэтгэлтэй хандаж байгааг Та хараач. Та чинь улсын нэгдүгээр хүний гэргий шүү дээ хэмээн Д.Майдар түүнд хэлдэг байжээ.

Гэтэл Филатова хатагтай хариуд нь тэсгэлгүй уурлаж:

  • Тэгснээс монголчууд орос хэл сурсан нь дээр. Арай илүү соёлтой болно.

Энд ухаж ойлговол бас л холыг харсан, сэрэмжлүүлсэн, хоцрогдлыг нь арилгах гэсэн чин бодол харагдаж байх шиг. Сэхээрээч гэх ятгалга тулгалт нь л явж байх шиг. Юу нь буруу байна вэ?

зураг
 

Эзэн Богд Чингис хаан руу орж яриа өрнөхөд Тэргүүн хатагтай орос гэргийн үзэл бодол бүр туйлшраад явчихна. “Анастасия Ивановна Чингис хаанд жигшингүй ханддаг өөрийнхөө төсөөллийг өөрчлөх бодолгүй байв” гэсэн мөрүүд явж байснаа:

  • Дэлхийн талыг эзэлсэн мөртлөө ард түмэндээ юу ч үлдээгээгүй, нэг ч хот шиг хот, ядаж ордон үлдээгээгүй. Хүний урманд монголчуудыг хувцсаа угааж сургаагүй шүү дээ.
  • Чингис хааны монголчуудад үлдээсэн зүйлийг тэдний төлөө Цэдэнбалын хийсэн зүйлтэй харьцуулж болно гэж үү?

Дэндүү примитив харьцуулалт байна. Нүүдэлчин өв соёл, аж төрлийг тэрээр үзэж чаддаггүй, хөгжил дэвшил рүү монголчуудыг хүчээр үтэр түргэн хөөж оруулахын чин хүслээр өвчилсөн хатагтайгаас цаашаа эшлэбэл мөн ч олон хуудас болохоор буй.

Ерөнхийдөө энд юу гэж хэлэх гээд байнав гэхлээр хөгжил дэвшлээрээ XXI зуунд ядаж дундаж улс орны хэмжээнд очихгүй бол болохгүй ээ л гэх гэсэн юм. “Хятадуудын хүн-хүлэг” болохгүйн тулд улс үндэстнээрээ хичээе! Яг одоо сэхээрье, оройтлоо!

Эвлүүлж эшлэсэн дээрх олон эшлэлийг ой тойндоо түр ч болов хадгалагтун!

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
36
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАХА
3
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
64 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Т1 [202.126.91.231] 2025/3/8
Зүүн Eвропын орнуудад мянга мянгаараа сурдаг байсан шүү.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.136] 2025/3/8
Тэд нарыг социализмын боолууд гээд одооны залуучууд үздэг болоод удаж бна. Англи хэлтэй бол ухаантай гэж боддог хүн даанч олон болж дээ хөөрхий
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.113] 2025/3/8
Зөв л хэлж бүгд залхуу хирээ мэдэхгүй омогтой тулгавал аймхай хулчгар сэг пүүжгий уначаад том машинтай барьцаж үхэхээ мэдэхгүй давхина.ном огт уншихаа больсон харанхуй хар масс за больё
2 | 0 Хариулах
Зочин [151.225.24.173] 2025/3/8
minii ecgiig hund ovchtei 2dugaar emnelegt baihad TSedenbal darga ergen ociz baisang martah argagui tunii amidral uil azliig muulz neg bol saishaaz jvdag humuus olon bi shuten bishregch bi bish tehdeen ter hunii saihan setgeleer etsect mini handaz hundlez baisang martaagui martahgui amid jvaa tsagtaa
0 | 1 Хариулах
💩 [66.181.185.223] 2025/3/7
Tgeed ene hujaa Tsedenbalin orond baisan bol mongolig Amerk Yapon bolgoh baisan yum baih,esvel Xhinjiang shig hot dotor ni huyagttai tsereguud haruulj hiigeed baijiidag bolson baih,bas ali hezeenii baahan nom hiichijee,haanaas sanhuujeed bg ni medeej bg bizde,buh uildel ni mongolin esreg
1 | 1 Хариулах
Зочин [186.233.185.143] 2025/3/7
ЭНЭ НЭГ ХУЖАА АЛЧУУРНЫ ӨӨДӨС ЗҮҮЧЭЭД ХҮН ДОРОМЖЛООД ЯВАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ.
1 | 1 Хариулах
Зочин [186.233.185.143] 2025/3/7
БУЗАР ГЯТДЫН ҮР САД ОДОО МОНГОЛД ЦЭДЭНБАЛЫГ МУУЛААД СУУЖ БАЙНА. ХЯТДЫН СУРАХ БИЧИГ ДЭЭР ЦЭДЭНБАЛ ЧОЙБАЛСАНЫГ Л ИХ ХАРААДАГ ГЭЖ БАЙГАА. ЧИ БҮҮР ХЯТДЫН СУРАХ БИЧГИЙН ДАГУУ АМЬДАРДЫМ БАЙНА ЧИ. ӨМХИЙ ХУЖAA.
2 | 1 Хариулах
Зочин [186.233.185.143] 2025/3/7
АРДЧИЛАГЧ НЭРТЭЙ ХУЖААА НАР ЦЭДЭНБАЛЫН ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧ ТУСГАЙ ХАНГАМЖ ГЭЭД Л БҮЛТРЭЭД БАЙСАН ӨӨРСДӨӨӨ БҮҮР МАФИ БОСГОСОН ДУРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХЭЛМЭГДҮҮЛЖ АЛЖ ДУРТАЙ ТӨРИЙН КОМПАНИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ ХУВЬДАА ЗАВШИЖ ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ ЯДУУРУУЛЖ ӨӨРСДӨӨ БАЯЖИЖ ТУСГААР ТОГТНОЛОО ҮНЭГҮЙДҮҮЛСЭН ХУУЧИН ТӨРИЙН СИСТЕМИЙН ДЭРГЭД САЯ ДАХИН МУУ ТӨР БАРЬСАН ТӨРД ИТГЭХ ИТГЭЛИЙГ ХӨСӨР ХАЯСАН НЬ ҮНЭН БИЛЭЭ.
2 | 1 Хариулах
Зочин [45.84.122.53] 2025/3/7
АРДЧИЛАГЧ НЭРТЭЙ ХУЖААА НАР ЦЭДЭНБАЛЫН ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧ ТУСГАЙ ХАНГАМЖ ГЭЭД Л БҮЛТРЭЭД БАЙСАН ӨӨРСДӨӨӨ БҮҮР МАФИ БОСГОСОН ДУРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХЭЛМЭГДҮҮЛЖ АЛЖ ДУРТАЙ ТӨРИЙН КОМПАНИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ ХУВЬДАА ЗАВШИЖ ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ ЯДУУРУУЛЖ ӨӨРСДӨӨ БАЯЖИЖ ТУСГААР ТОГТНОЛОО ҮНЭГҮЙДҮҮЛСЭН ХУУЧИН ТӨРИЙН СИСТЕМИЙН ДЭРГЭД САЯ ДАХИН МУУ ТӨР БАРЬСАН ТӨРД ИТГЭХ ИТГЭЛИЙГ ХӨСӨР ХАЯСАН НЬ ҮНЭН БИЛЭЭ.
1 | 1 Хариулах
Зочин [45.84.122.53] 2025/3/7
яаж ч харсан хужаагийн эрлийзүүд+эсэргүүний үр сад нар л Цэдэнбалд дургүй байгаа юм даа
1 | 1 Хариулах
Зочин [45.84.122.53] 2025/3/7
Одоо БУЦААД ТЭМБҮҮНДЭЭ БАРИГДЦАН ХУВСГАЛААС ӨМНӨХ ДҮРДЭЭ ЯГ БУЦААД ОРЦОН. НОЁД НЬ УРВААД Л ЭХ ОРНОО ХУНХУУЗУУДАД ЗАРААД Л. ЗУН НЬ ӨМХИЙГӨӨ ҮНЭРТЭЭД ӨВӨЛДӨӨ УГААРТАЖ ҮХЭЦГЭЭГЭЭД ХОРТ ХАВДРААР ДЭЛХИЙД НЭГ НОМЕР АМИА ХОРЛОЛТООР ДЭЛХИЙД НЭГ НОМЕР БАЙЖ ТУСГААР УЛС БОЛГОСОН ОРОСОО МУУЛЧИХЖЭЭ БАС ЁСТОЙ ТҮЙ МАЙ ӨМХИЙ ҮНЭРТЭЙ ГАМИНГИЙН ШЭЭЭС МИНЬ.
3 | 1 Хариулах
Зочин [45.84.122.53] 2025/3/7
90 ОНД ХУВЬСГӨЛ ХИЙСЭН ӨМХИЙ ЭРЛИЙЗҮҮДИЙГ МӨРДӨН МӨШГИЖ ЭД ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ АЛДАГДСАН ОН ЖИЛҮҮДИЙН ШАРХЫГ ЭДГЭЭМЭЭР БАЙНА.
2 | 1 Хариулах
Зочин [195.206.104.37] 2025/3/7
Ичих эмээх өрөвдөх гэмшихийг мэдэхгүй социопатууд 90 оны төрийн эргэлтээс хойш төр засгийн эрх мэдэлд хүрч, удирдах албан тушаалуудыг хашиж, хувьчлал нэртэй хулгайчлалаар улс ард түмний өмчийг хувьдаа авч баяжиж хөлжин, "ардчилсан сонгууль" гэгч харийн дэмжлэг ба мөнгөөр цохин "сонгогддог" ээлжит жүжгүүдээр сандал суудал эзлэн, гагцхүү амин хувийн ашиг хонжоогоо бодон - юм мэдэхгүй чадахгүйгээ ч тоохгүй, өөрийгөө ч голж мэдэхгүй, Монголын төрийг хүндэтгэх өчүүхэн ч мэдрэмжгүй нийгмийн тийрэнгүүд төр зайдагнан ард түмний толгой дээр гарч суув.
4 | 1 Хариулах
Зочин [195.206.104.37] 2025/3/7
яг үнэн 1990 онд бид харанхуй ангалд унасан Бүх юмыг нураасан Байгаа бүгдээ зарж хэдхэн айл хагартлаа баяжсан Одоо энэ тэрбумтангууд ажил эрхэлж баяжсан гэжүү Үгүй шүүЭд бол гадня луйварчдад эх баялагаа зарж баяжсан хүмүүс 30 жил их хугацаа шүү нэгч шинэ хот барьсангүй Одоо энэ хотоо хар БӨӨН ТҮГЖРЭЛ Агаар хөрс бохирдсон Хорт хавдар сүрьеэ тэмбүү сахарын өвчин замаа алдавАвилгал ажилгүйдэл архидалт хягалтаа алдсан Ийм нийгэм болсоныг сайхан гээд зөв гээд магтаад байгаа нөхдүүд бол урвагч буруу аргаар мөнгөжсөн хүмүүс л байгаа
2 | 1 Хариулах
Зочин [195.206.104.37] 2025/3/7
БНМАУ ЫН ҮЕД ХЯТАД ГАРАЛТАЙ ХҮМҮҮСИЙГ ХАВЧИН ГАДУУРХАЖ, БАЙНГА ХЯНАЛТАНД БАЙЛГАДАГ БАЙСАН. МӨН ТЭР ҮЕД ХЯТАДЫН БАРИЛГАЧИД НЭРТЭЙ ЦЭРГИЙН АНГИУДЫГ ХӨӨН ГАРГАСАНД ӨС ХОНЗОН САНАСАН ХУЖАА ГАРАЛТАЙ ХҮМҮҮС 90 ОНД ХУВЬСГАЛ ХИЙСЭН БАЙДАГ ЮМ. ОДОО БОЛ НЭГ ИХ ОРОСЫГ ҮЗЭН ЯДСАН ӨМӨӨРИКИЙГ БАХАРХАН ДЭМЖСЭН ДҮР ЭСГЭСЭН БӨӨН ХЯТДУУД.
1 | 0 Хариулах
Зочин [195.206.104.37] 2025/3/7
Хятадын эрлийзүүд АНУ ын тусламжтайгаар монголд 90 оны ардчилсан хувьсгал явуулсан гэдэг. Тэр үед нийт ард түмэн дэмжээгүй байсан. Хүн амын хаягдал болсон ажилгүй муу удамтай 100 мянган писдаа талбай дээр гарч жагссан л гэсэн дээ.
1 | 1 Хариулах
Зочин [195.206.104.37] 2025/3/7
ҮНЭХЭЭР МЭДЛЭГТЭЙ БОДИТ БАРИМТ ЛОГИК ҮГС БАЙВАЛ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ ШДЭЭ. ДААНЧ ЭНЭ ЭРЛИЙЗҮҮДЭД ТИЙМ ЮМ АЛГА. БОЛОВСРОЛ БОЛОВСРОЛ БАЙХГҮЙ. ГАНЦ СОНГОДОГ ЗОХИОЛ УНШААГҮЙ. БАРЬСАН Ч АЛЗАХГҮЙ. ОЮУН УХААН НЬ ЗАДРААГҮЙ. ТЭР БАЯН ААВ ЯДУУ ААВАА Л УНШСАН БОЛ ИХ ЮМ. ЯДАЖ ТЭР АРДЧИЛЛЫН ТОДОРХОЙЛОЛТ БОЛСОН АМЬТНЫ ФИРМЭЭ Ч УНШААГҮЙ ЛЛРУУД. ОДОО ӨӨРСДӨӨ ИЛҮҮ ТЭГШ ЭРХТЭЙ ГАХАЙ БОЛСОН АНУСАА Ч ШҮҮМЖИЛЖ ЧАДАХГҮЙ БОЛСОН ӨРӨВДӨЛТЭЙ АМЬТАД. ТЭД ХЭЗЭЭ Ч ХҮН БАЙГААГҮЙ АМЬТАН ЧИГЭЭРЭЭ Л ҮХЭХ БАЙХ ДАА.
0 | 0 Хариулах
Настя [202.9.40.255] 2025/3/7
Худлаа баярович худлаа шүү
0 | 0 Хариулах
иргэн [62.55.205.86] 2025/3/7
Манай улс өдий болтол хөгжихгүй хөдлөхгүй байгаа нь энэ орос авгайгийэн тарьсан балагтай салшгүй холбоотой гэдгийг энэ шүд Баярхүү хэзээ ойлгох юм бол, нүд аних гээд хэвтэж байхдаа л ухаарах байх даа. Хэн олон мянган ном сурах сэхээтэн Монголчуудыг хядаж, хэн тэр үеийн өөрийн толгойтой болгоны амийг авч одсон бэ???? Хэн туулайн аж ахуйгаас авахуулаад ХАА-д эрс шинэчлэл хийх гэсэн, Туулын усыг дээгүүр нь боож, далан барих, бага оврын цахилгаан станц барих санаачлага гаргасан Лоохууз мэтийг хэлмэгдүүлж, эдийн засгийн шинэ үе шатыг боомилсон бэ, Хэн асар их баялагтай газар нутгаа оросод зүгээр бэлэглээд эсэргүүцсэн сайдыг зайлуулсан бэ, Энэ авгайн тэр үеийн цэцэрхэл бол зүгээр л манай улсыг Оросын нэг муж хурдан болгох гэсэн хоосон санаа, угаасаа хөгжих гэсэн, өөрийнхөөрөө байх гэсэн болгоныг нь жадлан эсэргүүцэж, хэлмэгдүүлж байсан шүү дээ. юун хөгжил, ямар ч алсын хараа байгаагүй, нуран унасан социализм гэх суртал руугаа хөтөлсөн хий хоосон цэцэрхэл л байсан. Өмнө зүгийн өмхий амт минь.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.99] 2025/3/7
ene ued oros avgai avsan mongolchuud shuud darga boldog baisan
0 | 0 Хариулах
Зочин [130.41.232.224] 2025/3/7
1930-аад оноос эхлээд улаан оросууд Монгол улсыг өөрийнхөө хэдэн давхар төмөр хөшигний цаанаа хийгээд дангинатал цоожилсон ….хэрвээ Монгол улс Мейжийн үеийн Япон шиг авьяаслаг хөдөлмөрч залуус хөвгүүд охидоо дэлхийн тэргүүний улсууд руу явуулж сургасан бол бид ямар амжилтанд хүрэх байсан бол ? Бүр 1960-аад оны сүүл 1970-аад оны эхэн үеэс эхэлж Монгол оюутнууд зөвхөн СССР улс соц орнуудад л бөөн бөөнөөрөө явж суралцаж эхэлсэн байдаг….хаа нэг өдрийн од шиг цөөхөн оюутан барууны орнууд эсвэл Энэтхэг мэтийн улсуудад сурч байсан байх
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.59] 2025/3/7
Тэгээд 90 оноос 35 жил баруунд сурлаа. Чиний хүссэн зүйл чинь бий болсонгүй. Баруунд сураад хөгжинө гэж боддог төөрөгдлөөсөө гараач ээ
0 | 0 Хариулах
Мөнх [103.57.93.199] 2025/3/7
Монгол улс хэрхэн зөв хөгжих арга, замыг заагаад өг. Бид муугаа маш сайн мэдэж байгаа. Ганцхан яаж зөв, ямар замаар хөгжихөө л мэдэхгүй будилсаар байна.
0 | 0 Хариулах
Зочин [130.41.232.224] 2025/3/7
Бид зөв замаар явж байгаа….бидэнд зөвхөн цаг хугацаа л хэрэгтэй байна….дундад зуунаараа байсан улс улаан оросын 70 гаран жил үргэлжилсэг НИЙГМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТУРШИЛТААС МУЛТРААД УДААГҮЙ БАЙНА….өнөөдөр ч оросын империализмын СУРТАЛ НЭВТРҮҮЛЭГ МОНГОЛД ЯМАР Ч ШҮҮЛТҮҮРГҮЙ НЭВТЭРЧ ЖИРИЙН ХҮМҮҮС ХҮҮХЭД ЗАЛУУСЫН ОЮУН САНААГ БУЛИНГАРТУУЛЖ ХОРДУУЛЖ БАЙНА…..
0 | 1 Хариулах
Зочин [59.153.114.113] 2025/3/7
Наад настя бал нтрээ одоо хэзээ болтол ярих гэсийн сда
2 | 0 Хариулах
настя [202.126.89.100] 2025/3/7
Настя Бал 2-с ч өөр олигтой амьтад улс удирдсангүй л дээ,энэ 2-с өөр нэрлэх ярих ч хүн алга болохоор бичээд байгаан малааа😝😝
0 | 1 Хариулах
иргэн [62.55.205.86] 2025/3/7
Настятайгаа далдар
0 | 0 Хариулах
Монголын эрх ашгаас урвасан Цэдэнбал яг л урвагч н [103.212.162.82] 2025/3/7
Цэдэнбал гэж хамгийн өөдгүй, урвагч. Эхийгээ ч зарж мэдэх тийм олхиогүй хүн олдохгүй байсан КГБ хайсаар байгаад Увсаас тийм нэг тохирох өөдгүй баньд олоод Орост нууцаар аваачин сургаж бэлдээд шууд Монголын даргаар тавьсан гэдэг. эх орноо зарах тийм өөдгүй хулгайч Монголд хаанаас ч хайгаад олдоогүй, боломжийн гэж бодоод сонгосон Гэндэн, Амар, Чойбалсан нар бүгд цаанаа эх орныхоо төлөө яс махааа тасартал зүтгэсэн тул бүгдийг нь алсан. харин Цэдэнбал гэгч бууны нохой Орос эзэндээ үнэнчээр зүтгэж Монгголын төрийг 40 шахам жил сандайлж суусан. Харин Цэдэнбал харамсалтай нь ягл урвагч Золбин нохойн тавилангаар эзэддээ хэрэггүй болсон үедээ орост очоод дууссан даа. Монголын газар нутгаас Оросуудад өгч Монголлыг Орост дагаар оруулах өргөдөл 3 удаа бичиж байсан урвагч даа.
3 | 3 Хариулах
Зочин [45.84.122.53] 2025/3/8
ЭНЭ ХУЖААГИЙН ЦАРАЙГ НЭГ ХАРЧИХ ЮМСАН ДАА.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.107] 2025/3/7
Энийг гүйцэт ч уншихгүй эхний хоёр өгүүлбэрийг хальт уншаад ХҮЙ НЭГДЭЛ СЭТГЭЛЭЭР ЭНЭ БИЧИГЧ , ТЭР МЭРГЭН БААБАР ЮУ ЮМ ГЭЭД АРХИРААД ЭХЭЛНЭ!!! Гэтэл тэр АРХИРАГЧ НЬ АЖИЛГҮЙ БАНКНЫ , ББСБ - ийн, АПЛЕКЕШНЫ ЗЭЭЛТЭЙ… төлөх чадваргүй СЭВСЭЭ ДААХААРГҮЙ ӨМХИЙ ҮНЭРТСЭН ҮХЭРНҮҮД БГАА… Хөгжих , зүтгэх, хөдөлмөрлөх СЭТГЭЛ ХҮСЭЛ ТҮЙ Ч БАЙХГҮЙ…
3 | 6 Хариулах
Гэгээлэг монгол [66.181.161.175] 2025/3/7
Цэдэнбалыг хараасан, Хятадыг үзэн ядсан, Баабарын хятадыг гайхсан, нэг их Чингисийн үр сад агуу үндэстэн гэж элийрсэн нөхдүүд сурсан сургууль, суурь боловсрол, гэрийн хүмүүжил гэж юмгүй архичин, янхны үр төлүүд л байдаг. Хоногийн хоолоо хулгайгаар залгуулдаг, өрөнд баригдаж өтөнд идэгдсэн, зээлээр авсан утсаараа FB, porno үзэхээс өөрөөр ашиглаж мэдэхгүй харахад хүн дүрстэй амьсгалдаг махнууд л байдаг. Яахав заяа тавилан нь уланд байх тавилантай ийм юмнууд нь Монголд арай их төрөөд байна уу да.
2 | 3 Хариулах
Зочин [195.206.104.37] 2025/3/7
ҮНЭХЭЭР МЭДЛЭГТЭЙ БОДИТ БАРИМТ ЛОГИК ҮГС БАЙВАЛ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ ШДЭЭ. ДААНЧ ЭНЭ ЭРЛИЙЗҮҮДЭД ТИЙМ ЮМ АЛГА. БОЛОВСРОЛ БОЛОВСРОЛ БАЙХГҮЙ. ГАНЦ СОНГОДОГ ЗОХИОЛ УНШААГҮЙ. БАРЬСАН Ч АЛЗАХГҮЙ. ОЮУН УХААН НЬ ЗАДРААГҮЙ. ТЭР БАЯН ААВ ЯДУУ ААВАА Л УНШСАН БОЛ ИХ ЮМ. ЯДАЖ ТЭР АРДЧИЛЛЫН ТОДОРХОЙЛОЛТ БОЛСОН АМЬТНЫ ФИРМЭЭ Ч УНШААГҮЙ ЛЛРУУД. ОДОО ӨӨРСДӨӨ ИЛҮҮ ТЭГШ ЭРХТЭЙ ГАХАЙ БОЛСОН АНУСАА Ч ШҮҮМЖИЛЖ ЧАДАХГҮЙ БОЛСОН ӨРӨВДӨЛТЭЙ АМЬТАД. ТЭД ХЭЗЭЭ Ч ХҮН БАЙГААГҮЙ АМЬТАН ЧИГЭЭРЭЭ Л ҮХЭХ БАЙХ ДАА.
0 | 0 Хариулах
Зочин [87.92.165.107] 2025/3/7
Утаанбаатар гэхдээ Монголын хамгийн том Сумын төв болцон тээ? Ямар ч шалгуургүй өчигдрийн малчид хашаа хатгаад сууцан тээ? Ядаж сумын төв, аймгийн төвөөрөө 5, 5 жилээр дамьдарч дамждаг бгаадаа! Тэгээд албатай юм шиг хөлдөж үхлээ! гээд дуртай юмаа түлж өөрийгөө болон өрөөл бусдыг хордуулдаг. Манай гэр бүл асуудлаа шийдэхгүй тойрч зугтдаг, дээрээс нь нэг нэгнийхээ ажлыг гацааж амь зогоодог тинэг хүмүүсээс залхаад хөгшин Европын нэгэн жижиг улсад амьдарч б. Энд утаа алга, түгжрэл алга, хүүхдүүдийн боловсрол үнэгүй, хоол хүнс нь заримдаа Утаанбаатраас хямд, чанартай, баталгаатай. Эргэн тойронд олон таньдаг мэддэг хүмүүс сүүлийн үед их гарч б. Үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовсон хүмүүс бидний адил. Монголын дундаж давхраг дайжаад алга болчуул энд бичсэнээс аймар харанхуй бүдүүлэг болно доо! Миний онцлог бол монголоос олсон орлогоороо энд амьдарч б. 50-тай би энд ажил хийвэл таксины жолооч л хийх байх… Гэхдээ хүүхдүүд маань соёлтой боловсон оронд ажиллаж, амьдрах юм даа.
3 | 4 Хариулах
Зочин [130.41.232.224] 2025/3/7
Наанаа хүүрээ тавиарай….Монгол улс чам шиг хөгийн бэртэгчин юмнуудыг булдаг оршуулганы газар биш шүү….
0 | 0 Хариулах
иргэн [62.55.205.86] 2025/3/7
Харамсалтай, Монголоос маань олсон орлого гадагшилжээ, тэгэхээр Монгол яаж хөгжих вэ дээ, манайхан яг ийм сэтгэхгүйтэй.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.181] 2025/3/7
Энэ хүн одоо Израил, Украин хоёрыг өмөөрч юу гэж бичихийг нь хармаар байна. Мань хүн тархиа угаалгасан уу эсвэл бид үү?
3 | 2 Хариулах
Зочин [202.126.90.181] 2025/3/7
Барууны үзлийг дэмждэг, дэмжсэнийхээ төлөө далд санхүүжилт авдаг бол хэрэг алга. Европ, АНУ-ын бодлого хэр зөв байсныг дэлхий нийтээрээ харж байгаа гэж ойлгож байна.
3 | 2 Хариулах
Зочин [130.41.232.224] 2025/3/7
Манай дэлхий дээр төгс нийгэм,төгс улс гэж хаана ч байгаагүй,одоо ч байхгүй,ирээдүйд ч бий болохгүй байх….алдаатай оноотой ч Европ АНУ барууны ардчилал л хамгийн зөв нь байгаа байх….
0 | 1 Хариулах
Зочин [45.84.122.53] 2025/3/8
😂 хэн чамд ингэж хэлсэн бэ? Тархигүй, логикгүй барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэл үү? За тэгвэл таныг маш бүдүүлэг сэрэл хүлээж байна! Эмгэнэл илэрхийлье.
0 | 0
Монголын эрх ашгаас урвасан Цэдэнбал яг л урвагч н [103.212.162.82] 2025/3/7
урвагч цэдэнпил сүүлдээ ухаан солиорч дууссан. Монголын газар нутгийг Оросуудад өгсөн бузар нүгэл нь нүдээрээ гарсан.
2 | 1 Хариулах
Зочин [130.41.232.224] 2025/3/7
Кремлийн эмч нар зориуд элдэв эм тариагаар бөмбөгдөж байгаад ухаан санааг нь самужружлж алсан байх…..
0 | 0 Хариулах
Зочин [45.84.122.53] 2025/3/8
😂 хэн чамд ингэж хэлсэн бэ? Тархигүй, логикгүй барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэл үү? За тэгвэл таныг маш бүдүүлэг сэрэл хүлээж байна! Эмгэнэл илэрхийлье...
0 | 0
Зочин [103.212.119.181] 2025/3/7
Зөв шүү. Одоо л жинхэнэ соёлын довтолгоо хэрэгтэй байна. Хүчээр хэрэгжүүлэх шаардлагатай байна.
2 | 1 Хариулах
Үнэн зөв зүйрлэл байна [139.5.216.18] 2025/3/7
Ер нь бол үнэн л хэлж. Том дээл өмсөж, хөөрөг барин гүзээгээ унжуулан баацагнаж явахыг супер эх оронч гээд бодчихсон, энэ улс орондоо бүтээсэн бүтээмж, хийсэн гавьяагүй хөөргөн өвгөн банди нарт эрүүл ухаан сууж нэгийг бодмоор зөв зүйрлэл байна шүү.
8 | 0 Хариулах
Иргэн [202.126.90.161] 2025/3/7
Мануусын тухай хэлсэн энэ дутагдлуудыг хааяа ч болтугай бодож баймаар байгаа юм. Монголчуудад цалин цавуугий нь сайн өгвөл хэнээс ч дутахгүй ажиллана гэж боддог.
3 | 0 Хариулах
Zochin [103.68.107.114] 2025/3/7
Үнэн шүү дээ Харамсалтай нь одоо ч сайжрахгүй байна Улам харанхуй болоод л
3 | 2 Хариулах
Зочин [130.41.232.224] 2025/3/7
Манайхан төлөвлөгөө норм л биелүүлэх үүрэгтэй манкурт боолууд баысан соц үеэсээ хамаагүй дээрдсэн шүү…..
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.66] 2025/3/7
Чи одоо больчооч баянхонгорын Богдын тавиул минь азаартаад бна шд мэдэгдээд бна шд мал аа. Өөрөө хаагаач чаддын бол Хуурамч жэсүс болж жүжиглэхээ болиоч та нар Жэсүс ганц та нар дамжлага бааз болж жүжиглээд яваад бхуу жигмэ жавзун ж ж ж гээл хэдэн зууны турш ингэж хуурамчлах гэсийн.
0 | 1 Хариулах
Зочин [89.147.101.6] 2025/3/7
Баярхүү ч дээ, хуулан бичлэг л хийдэг. 90-ээд оны сүүлд гаргасан энэ хүний нэг ном нь Хантингтоны "Иргэншил хоорондын мөргөлдөөн" гэж алдартай номны хуулга, хулгай байсан шүү. Ямарч ишлэл байхгүй хүснэгт энэ тэрийг нь хүртэл хулгайлаад оруулчихсан байсан.
5 | 2 Хариулах
мояа [185.220.101.5] 2025/3/7
Худлаа хуцаа л суухаар Баабар та нар тэгээд лаг капиталист шиг ажиллаад юм бүтээгээд хий лдэ чадах юм байхгүй мэдэх ч юм байхгүй Рио тинто мэт гадныханд бөгсөө үнэлээд л арчаагүй ацнууд
4 | 5 Хариулах
Зөв бичгийн дүрэмд суралц мангараа [139.5.216.18] 2025/3/7
Чи өөрөө яг юу хийдэг банди вэ. Энэ хүмүүс сурсан үзсэн эрдмээрээ оюуны хөдөлмөр эрхлэж, энэ улсын түүх соёл гэгээрлийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг. Бичиг үсэг ч олигтой сураагүй чи харин яг юу хийв. Зөв бичгийн дүрэм сурчихаад томор мангараа
5 | 0 Хариулах
Зочин [202.21.110.35] 2025/3/7
Iimerhuu yumaa sonsdog baidlaar oruulchihval sainsan. Unshih gj har tuvug yum
0 | 0 Хариулах
Зочин [2.56.10.36] 2025/3/7
Баярхүү мүү одоо болимоор юмаа. Улсын буянг чамгүй хүртсэн баймаар юм. Явж явж энэ авгайн эшлэл гэж балай юм түүж бичээд яахав дээ. Бид нарыг дорд үздэг байсан үнэн. монголчуудыг заваан балиар байсан гэж тархи толгой угаасан юм л ярьсан байна. бид нар орсуудаас заваан ч байгаагаагүй байх шүү. орсуудаас баян тансаг л байсан
3 | 7 Хариулах
Зочин [202.126.89.59] 2025/3/7
Бялдууч, хамелеон, зусарч, олон нүүрт, тавьтаргүй, салан баавгай, орон гаран, өөрийн үзэл бодолгүй, араас хутгалагч, мөнгөний төлөө юу ч хэлж, бичихээр хүн гэж энэ хүнийг л хэлнэ.
7 | 1 Хариулах
Зочин [103.57.92.176] 2025/3/7
ФИЛАТОВА Ч ТЭГЖ ИХ МОНГОЛД ХАЙРТАЙДАА БИШ БАЙСАН Л ДАА. ХИЙХ ЁСТОЙГОО Л ХИЙСЭН, ХОЙЛ АЙЛЫНХАА ДААЛГАВАРЫГ БИЕЛҮҮЛСЭН ТЭГЭЭД БУЦСАН. ХАРИН МОНГОЛЧУУДЫН ЗАЛХУУ+ЗАВААН ГЭДЭГ ҮНЭН Л ДЭЭ
3 | 1 Хариулах
Зочин [62.113.114.239] 2025/3/7
Ер нь орос эмэгтэйчүүд их давруу онцгүй хүмүүс санагддаг. Цэдэнбал даргыг араар нь тавьдаг, зоддог байсан гэдэг тэрийг нь бодхоор уур хүрээд байдаг юм. Хоёрын хоёр хүү нь монгол хэлээр А ч гүй, оросын иргэд болсон. Бүхэл бүтэн улсыг толгойлж байгаа хүн шүү дээ. Цэдэнбал дарга ч доожоогүй хүн байсан байгаан. Орос эхнэртэй монгол хүмүүсээс хүүхдүүдээ монгол хүн болгож төлөвшүүлсэн 2 тохиолдолыг л мэднэ. Ардын зураач Намхайцэрэн гуай болон Ядамсүрэн гуай хоёр. Намхайцэрэн гуайн хүү Санчир, Ядамсүрэн гуайн хүү Үржнээ хоёр бол аль аль нь монголдоо хийж бүтээж монгол улсынхаа төлөө зүтгэсээр насыг барсандаа.
11 | 3 Хариулах
Зочин [130.41.232.224] 2025/3/7
Цэдэнпил сул дорой аймхай хулчгар хүн байсан нь бидний хувьд завшаан болсон,хэрвээ тэр Ким шиг айхтар амбицтай харгис хэрцгий хүн байсан бол бид өдийд Хойд Со шиг удам дамжсан дарангуйлагчийн гэр бүлийн дарлалд хоёр том улсын дунд тас цоожтой үйлээ үзэж байх байсан ч юм билүү хэн мэдлээ…..ХАЛХЫН БУЯН ЗАЯА ИХ ЭЭ….
0 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.109] 2025/3/7
ШҮД ЕР НЬ ТОЛГОЙТОЙ Ч БИШ ДЭЭ! ДАНДАА Л ТЭР ТЭГСЭН ЭНЭ ИНГЭСЭН ГЭЖ Л ЯРЬДАГ ШД! ТЭГЭЭД ИЙМ ХҮН Л МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛСӨН ЭЛЧИН САЙД БАЙСАН ГЭЖ БОДОХООР Л БАРАГ Л ЭНГИЙН АРД БИДНИЙГЭЭ БИШ ХАРИН ӨӨРИЙГӨӨ Л МУУЛСАН ЮМ БИШ ҮҮ?
9 | 3 Хариулах
Зочин [66.181.181.177] 2025/3/7
Филатова монголчуудад, ер азиудад дургүй байжээдээ янз нь. Дотроо бол расист байсан байх. Нөхөр нь төрийн тэргүүн юм болохоор бас хүүхдийн фонд нтр гээд явдаг байсан л байх. Хүүхдийн фонд бол мөнгө нь байхад ядуу Монголд юуч хийсэн бөөн баяр болохоор байсан бизн. тэгээд ч улсын төсвийн мөнгө л тэртээ тэргүй цэцэрлэг барих зориулалттай абсныг Филатовагийн сангаар дамжиж олгогдохоор ажаа маамаагийн нэр хүнд л өсдөг байсан биз. Монгол хэл сурахгүй гэж зүтгэдэг нь Монголын дотоод амьдралыг тоож үнэлдэггүй доорд гэж үздэг байсных байх. Нэг л их ширүүн харцтай хүн байсныг санаж байна. Филатовад манай орос хэлтэй хүмүүс дургүй байдаг нь түүний мөн чанарыг мэдсэн учраас л байх. Орос хэлгүй манай оркууд бол бурханчлан шүтдэг
6 | 6 Хариулах
Зочин [45.84.122.53] 2025/3/8
😂 хэн чамд ингэж хэлсэн бэ? Тархигүй, логикгүй барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэл үү? За тэгвэл таныг маш бүдүүлэг сэрэл хүлээж байна! Эмгэнэл илэрхийлье
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.160] 2025/3/7
Баабар та хоёр хэзээнээсээ урд хөршөө шүтэж хойд хөршөө муулж ирээ биз дээ, одоо Монголчууд бүгд тэгдэг юм шиг гөрж гэнэ. Цоохор нүүртэй, дорсгой шүдтэй хоёр амь нэгтэй юм шиг л нэгнийгээ дэмжинэ, Монголыг хатгана, гөрдөнө, доромжлоно, цохилдуулна, яс хаяна.
8 | 0 Хариулах
Зочин [124.158.106.169] 2025/3/7
Монголыг өдөр тутам муулахаа боль л доо. Эрт амбасын юм татаж ирээд л муулаад байх юм. Муулж бичихээр өөрийг нь ухаантай байна гэх юм байх даа.
4 | 0 Хариулах
Зочин [202.131.226.86] 2025/3/7
Энэ өвгөнөөс одоо үнэхээр залхаж байна хөөе, зөнөг өвгөн
7 | 0 Хариулах
sss [49.163.179.180] 2025/3/7
зөнгөр өвгөний тархи угаалтын нийтлэлийг яаралтай зогсоохыг шаардаж байна. ядаж энэ балай зургийг нь сольчихооч дээ
8 | 0 Хариулах