Индэр    
2025 оны 2 сарын 17
Зураг
Судлаач проф.

Баялгийн хараал Украин дээр буусан нь энэ юм болов уу?

Зураг
  • 2017 онд хэвлүүлсэн номынхоо хэсгээс толилуулав.
  • Орос юуны төлөө тэнд зууралдан байлдаад байна вэ?
  • Цэргийн тусламжийн хариуд Трамп тэндээс мөнгө босгох ямар үндэслэлтэй вэ?
  • Донбасс гэж ямар нутаг юм бэ?
  • Зөвлөлтийн цөмийн зэвсгийг Украины уранаар бүтээсэн үү?

 

зураг
 

Оросын эрдэмтэн Алексей Чичкин гэдэг хүний ихээхэн сонирхолтой судалгааг ил болгоё. “Киевийн хунтынхан” гэгч нөхөд Дорнод Украинд үхэлдэн байлдаад байгаад тэрбээр хариулт хайсан байна. Эдүгээ тусгаар тогтнолоо өөртөө тунхаглаад буй Донецк ба Луганскийн БНУ-уудад нефть, газ, уран, нүүрсний асар их нөөц буй тул түүнд нь өрнийнхөн шунаад Киевийн эрх баригчид тэдний гар хөл болж байгаа гэжээ. Өөрийнхөө хоёр муж болох Донецк, Луганскад эх орноо бутаргахгүй хэмээн тулалдаж байгаа украины арми нь “нацистууд” ба “гадаадын хөлсний цэрэг”-ээс бүрдээд русофоби ертөнцийн эсрэг түрэмгийлэл үйлдэж байгаа аж. Харин тэр нутгийн хөрсөн дор ямар түүхий эд булаастай байгаа нь бүр СССР-ийн үеэс тас нууц гэнэ. Гэхдээ өрнийнхөн тэрийг нь сонирхсоор өдийг хүрчээ.

Эрдэмтэн А.Чичкин СССР-ийн Улсын төлөвлөгөөний хорооны архивыг ухаж үзсэн бололтой юм. Луганскад 1940-өөд оны сүүлч, 1950-иад оны эхээр 1600 метрийн гүнээс асар их газрын тосны нөөц илрүүлжээ. 1952 оноос ухаж олборлож байснаа 1957 онд хааж нууцалжээ. Тэр үеийн Зөвлөлт Украины намын дээд удирдлага Москватай тохиролцоод бүх нефтиэ РСФСР-ээс авна, газрын тосны “Дружба” хоолойг Дорнод Украинаар дайруулан Татарстанаас Дорнод Европ руу хүргэнэ хэмээх амлалт авч тэр нь ч хэрэгжиж байсан аж. Ийм байдалтайгаар 1991 оны СССР-ийн таралтыг хүргэсэн ба 2000-аад онд нефтийн хайгуул дахин эхэлж, хэд хэдэн ордыг олж тогтоосон, гэхдээ ордуудын нөөц нууц гэнэ. Луганск гэдэг нь байгалийн хийгээр асар баялаг нутаг юм байна. 1960-аад онд тэндээс байгалийн хий олборлож, Кременскийн районы Краснопоповскийн хийн орд нь алдаршиж байжээ. Лав 10-15 жил тэндээс байгалийн хий оргилсон ба бүх мужаа хангаж, өмнөшөө “Кременная–Луганск–Давыдо-Никольское”, хойшоо “Сватово–Старобельск–Городище” гэсэн тэнхлэгээр тэр чигтээ газ илрүүлээд байжээ. Харин тэр нөөцийг Киевийн төр-засаг ямагт нууцалж ирсэн бололтой. Одоогоор 12 цооног ажиллахаа хүлээж байгаа юм байна. Шатахуун болгон хэрэглэвэл 500 мянган тонн болохоор, цаашаа гүн ухвал 3000 метрийн гүнд хоногтоо 2 тонн нефть гаргаад байх асар их нөөц байгааг «Укргазвидобування» («Укргаздобыча») компани олж тогтоожээ.

Эрдэмтэн А.Чичкинээс гадна украины өөрийнх нь эдийн засагч Игорь Рыбаков гэдэг нөхрийн бичсэн өгүүлэл сайтад бас байна. Луганск мужийнх нь Станично-Луганск районд хосгүй их нөөц байна, 10 гаруй цооног ухахад хоногтоо 51 куб метр хар алт гарна. Донецк муж бол уранаар арвин. Бүр 1930-аад онд ураны нөөцөө илрүүлж тогтоожээ. 1944-1946 онд ураны иж бүрэн хайгуул хийж байсан мэдээ байна. Тэгээд Донбассын уранаар зөвлөлтийн атомын зэвсэг бүтээсэн, ерөөсөө хуучин СССР-ийн урантай аль ч бүс нутгаас Донецкийн ураны нөөц хол давна хэмээн “Донецкие новости” сонины сайтад бичжээ. Донецк хотоос 200 километр яваад уран илрүүлж болно. Бүр 1944 онд 21 ураны орд нээчихсэн байсан, тэр бүгд Днепровскийн сав газар бий, Өмнөд Буг гол, Умард Донец голын сав дагуу радио идэвхт материал нөөцлөгджээ. Ерөнхий сайд Юрий Ехануровын үед ВостГОК гэх ураны уурхай ажиллах гэж байснаа үл мэдэгдэх шалтгаанаар больж эргээд тас нууцлагдсан түүхтэй ажээ.

Цаашлаад ураны нөөцийг Адамовк, Маяк, Макатых, Славянск, Калка (украины Халх гол) голын сав дагуу илрүүлсэн, гэвч радио идэвхийн дооз нь хэт өндөр тул газар дороо дараастай байхаас аргагүй, тийшээ очих, эрж хайх бүгд хориотой аж. Украины «Uatom» гэх портал сайтын тооцоогоор, ураны нөөцийн орон зай маш өргөн, Николаевск, Краснооскольск (Донецк муж), Марковск (Луганск муж), Берегск (Донецк, Харьковын хил дагуу), одоо дайн болоод буй Мариуполь хотоос хойшоо 60 км явахад л Николаевскийн их орд буй, тэндээс далай хүргэж зөөвөрлөхөд хялбар ажээ. Хөрш Запорож, Харьков мужид бас уран бий.

Маш сонирхолтой нэг мэдээ байна. Монголд уран олборлохоор орж ирээд байгаль орчны төлөө улс төрийн хөдөлгөөнийнхөнд барьцаалагдаад буй францын “Аreva” компани 2005 онд уран олборлохоор Донбасст очиж байсан байх юм. Канад, АНУ, Британийн зарим фирм ч энэ талын судалгаа хийж, ирж очсон баримт байна.

Харин энэ баримт өнөөгийн Дорнод Украины иргэний дайнтай хэрхэн холбогдох вэ гэдэг дээр оросын зарим судлаач маш хачин аргумент гаргаж тавьсан байх юм. 1961-1963 oнд Конго улсын Катанга мужид бельгийн цэрэг нь америкийн ба олон улсын хөлсний цэрэгтэй хамтран эрх чөлөөний хөдөлгөөнийг цус урсган дарахаар дайн өдөөсөн нь өнөөдөр Украинд давтагдаж байгаа гэнэ. Катанга нь уранаар баялаг нутаг, тэндхийн эрх чөлөөний төлөө тэмцэгчид нь тэр баялгийг улсын болгох, харин өрнийнхөн Бельгийн мэдэлд үлдээх гэж хоёр талаасаа алалцсан бол өнөөгийн Новороссия нь XXI зууны Катанга болж хувирлаа гэв.

Жич: дээрхи мөрүүдэд зохиогч миний өөрөө зохиож бичсэн үг үсэг, өгүүлбэр ганц ч байхгүй, гэхдээ хөрвүүлж уншигчиддаа хүргэе хэмээн зориуд шийдлээ. Уул уурхай, олборлолт, лиценз хэмээн байнга үхэлдэн тэмцэлдэж, тэр хэдийг л хөгжлийн ганц гарц болгочхоод буй манай өнөөгийн улс төрчдөд нэгэн төрлийн дохио сануулга болох болов уу гэж үзлээ.

 

Эх сурвалж: Судлаачийн үг, NNC publishing, 2017. Бүлэг VI. Украины драм

 

  1. «Арабын хавар» Украин руу ирж наалдсаны нэг жилийн ойд!
  2. Украин коммунизмаасаа одоо л салж байна!
  3. Понсобийн онолдсоноор ДНР, ЛНР цаашаа туйлшрав
  4. Украин:–Хамгийн гол аюул бол Славяны (Слав) ертөнц задарч эхэллээ
  5. Украины сонгууль: Славяны ертөнцийг задлах уу, эсвэл Европын хэтийн ирээдүйг угтах уу?
  6. «Украины хавар» гэж нэрлэгдэх геополитикийн хувьсгал
  7. Долоон голтой үлдэж чаддаг оросуудын омогшил
  8. Баялгийн хараал Украин дээр буусан нь энэ юм болов уу?
  9. Азербайжанд зориулсан «Украин сургамж»
  10. “Азеруудын амссан зовлонг хохоолууд амсаx цаг”
  11. Чеченийн дайны хур туршлага Донбассыг Гибралтар болгож хувиргана!
  12. Майдан & Крым: Нэг жил өнгөрчээ
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.115.82] 2025/2/18
Эргүү зөнөг.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.190] 2025/2/17
үглээ авгай шиг одоо боль доо
1 | 0 Хариулах
hujaa hurlizaa hyatadaa yb daa [202.55.191.130] 2025/2/17
Ene hurliiz dandaa orosiig muulij vnen hudal medegdehgui yum yrij baida hvn dee. Hyatad ih elegtei 1983 ond hil togtooh komissd ybj baisan ih dursaj hujaa naiz naraa magtaj bicheed baidag hvn dee. Odoo delhii ertonts ogt oor bolij 1990onii hvcherheg amerk baihgui bolsoniig ogt oilgohgui ybaa hvn dee.1990 ond amerikuud delhiin aj vildveriin 42 hubiig baruuntai niilvel 80 hubiig gargaj baisan ve l dee. getel odoo amerikuud dongoj 19 hubitai hytaduud 17 hubi bolj gvitsej irj azid enhtheg ypon solongos taivan malaiz indionez aj vildveriin oronuud bii boljee de
2 | 0 Хариулах
Зочин [185.220.101.27] 2025/2/17
ороzууд Монголд 70 хувийн татвар тавьчихаад 40 гаран жил боллоо Монголчуудыг дайснаасаа ч дор үнэлж буйн нэг илрэл нь энэ. Тэгчээд Монголын төмөр замаар 70 хувийн хөнгөлөлт эдлэдэг гэж байгаа. Тэр гэрээг нь дарваан хар цогоо гэж ялгадас женкогийн тушаалаар хийсэн байдаг. Үхэр Монголчууд зодуулж нулимуулаад л байж дээ.
7 | 1 Хариулах
buraad bai l daa [202.131.225.197] 2025/2/17
Evro aziin holvooni tatvaraar l avdag shuu. ene holvoonii 6 uls negdsen tatvariin sistemtei shuu hoo. tegeed say ene holvoond oron geed muu hujaa hurlizuud ta nar orostoi hilee haa hudaldaa hiihgui gej soliorood baisan daa. ene holvoond orbol mongoliin vildverlegchid dampuuran hyamd baraa orj iren geed l baisan bizdee hoo..
2 | 1 Хариулах
Зочин [59.153.115.144] 2025/2/17
Манай иргэд зарим нь үнэхээр маш залхуу учраас бүтээмж маш тааруу. Бусад орныг үнэхээр хэлж мэдэхгүй юм.
1 | 0 Хариулах
Zochin [202.55.188.126] 2025/2/17
Ene Bayarhuu gegch hujaad medehgui yum oroltsohgui asuudal gej algaa Hyataduudad naidvartai 2 hunii neg n ene huniig gej ulaim tsaim nerlesen bsnyg harsan bizdee humuus ee
1 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [122.201.31.43] 2025/2/17
Энэ галзуу өвгөнийг ар гэр нь харж байвал эртхэн шар хаданд нь кэвтүүл
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.108] 2025/2/17
Улс орны эдийн засаг ард түмэнд ашиг тусаа өгдөггүй баялгийг баялагийн хараал гэдэг
0 | 0 Хариулах
кккк [171.6.245.123] 2025/2/17
2 тонн нефтээ! Өчүүхэн юм биш үү?! Эсвэл найз гар андуурав уу кккк
4 | 0 Хариулах
Зочин [66.181.180.188] 2025/2/17
Хэхэ. 51 куб нь ч гэсэн
2 | 0 Хариулах
Боссон Хөхсөн Боов бүлгэмд [66.181.179.94] 2025/2/17
Манай Монголын уран аягүй ухаалаг аа. Оросууд олборлохоор хоргүй болчдог. Оросоос бусад улс олборлох гэхээр л хортой болоод хувирчдаг.. сонин шүү
7 | 2 Хариулах
Зочин [202.131.245.243] 2025/2/17
Оросууд газрын гүн рүү хүхрийн хүчил шахах технологи ашиглаж байгаагүй юм. Юмаа мэдэж байж донгодно уу.
1 | 8 Хариулах
Зочин [45.148.10.111] 2025/2/17
Бүгд ашиглаж байгаа бүр Байгаль нуурын хажууд 40км цаана уран баяжуулж байна. ороz троллоо.
4 | 1 Хариулах
Зочин [109.70.100.3] 2025/2/17
Ороzууд өөрсдийн уранаа зарахын тулд манай ураныг хортой гэж Монгол дахь тавиулуудаараа толгой угаах гэж үзээд дийлэхгүй болсон.
7 | 4 Хариулах
Зочин [66.181.187.181] 2025/2/17
Монголын уран л хортой гэдэг мессежийг сошлоор системтэй түгээж байгаа монгол хэлтэй нэр усгүй бот хаягнуудаар тарааж байгаа
6 | 1 Хариулах
Зочин [66.181.187.181] 2025/2/17
Монгол баялгын хараал хүрээд удаж байна тэрийг ч ухна ухахгүй ард түмэндээ өгнө өгөхгүй тэр ч оросынх тэрч хятадынх гэж нийгмээрээ хэрүүл хийхийг баялгын хараал гэдэг юм
2 | 1 Хариулах
Зочин [202.9.46.108] 2025/2/17
Монгол баялгийн хараал тусаад 35 жил өнгөрч байна
1 | 1 Хариулах
мояа [185.40.4.29] 2025/2/17
Тээрр ор Орос аль ЗХУн үед асар баян газраа золбин хохолуудад зүгээр өгөөд гаргаж байсан байна Орос бол ийм л өгөөмөр улс даа Казахстаныг Азербайжан г ч тэгсэн, Шотланд бол Украйнаас баян тэгээд тусгаар тогтносон улс болох гээд 1000 жил тэмцэж байхад танай сайхан англичууд Оросууд шиг өгөөмөр зан гаргаж байна уу Баярхүү гуай???
4 | 6 Хариулах
Зочин [59.153.112.203] 2025/2/17
Монголд Оросууд үйлдвэрийн, технологийн, ажилчдын сургаад бэлдээд, өөрсдөө цааш хөгжих суурийн тавьж өгсөн. Эсрэгээрээ АНУ болон европын удирдлагууд, компаниуд хурдан ашигаа хийгээд ухаад авч гарахаа боддог. Тухайн улс хамааралтай байж тэдний бүтээгдэхүүн байнга эргэлдэж зарагдаж байх ёстой. Солонгос одоо Монголд яг энэ загвараар явж байна.
3 | 3 Хариулах
Зочин [185.246.188.74] 2025/2/17
Ороzууд дээрэмдэж болох юу байна бүгдийг дээрэмдэх болно уранхай бандааш, хагархай шаазан. Хэрэв Украйны дайн дуусвал Монгол руу дайрах болно. Хятад Тайваныг авна. Дараа нь бас Монгол руу дайрна.
5 | 4 Хариулах
Зочин [59.153.112.203] 2025/2/17
Чи яс хаяж, муудалцуулах гээд хужаа санаагаа гаргаж байна уу.
3 | 2 Хариулах
sss [49.163.179.180] 2025/2/17
зөнөг маань нөгөө эргүү юмнуудаа ярьсаар л
1 | 1 Хариулах
мояа [185.40.4.29] 2025/2/17
Дэлхий даяар танай дийп стэйт н сүлжээ нурж байна удахгүй шүтдэг Израйль чинь ч нурна
2 | 2 Хариулах
Зочин [66.181.178.75] 2025/2/17
Хуцааад бай. Трамп Израилийг улам л дэвэргэж, хүчирхэгжүүлж байна. Арабууд, иранууд будаа болсон 😂😂😂😂😂😂😂😂😂😂
1 | 1 Хариулах
Зочин [185.220.101.57] 2025/2/17
удахгүй монгол дээр буунааа
0 | 0 Хариулах
мояа [185.40.4.29] 2025/2/17
Муу гужаа Баярхүү гуай нас нь явах тусам л зүс нь тодроод байгаа хүн дээ
2 | 3 Хариулах