Индэр    
2024 оны 8 сарын 26
Зураг
Судлаач проф.

Гадаад харилцаа эдийн засагжчихаар ядуурал арилчихдаг юм биш

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

- Бүгдтэй нь нэгэн зэрэг сайн харилцаатай байж чаддаг

Гадаад харилцааг эдийн засагжуулж, ГХЯ нь эдийн засгийн гадаад бодлого явуулах хэрэгтэй гэсэн яриа шүүмж, санал санаачилга биднийг лав 35 жил тасралтгүй ээрч байна. Энэ дээр сэтгэлээ чилээнгээ тийм шаардлага тавигчдад хариу барихаар зориглов.

Түүх сөхье. Би өөрөө амьд гэрч нь. 1989 он руу ухран архив уудалъя. Ер нь 1989 он дэлхийн түүхийг эргүүлсэн чухал зааг үе. Манай хоёр их хөрш маань харилцаагаа сайжруулаад, гэв гэнэт 180 градус эргэж эрх ашгаараа наймаалцаж эхэлсэн цаг үе. Хятадын социализм, ХКН-ын байлдан дагуулах хүч чадлыг сорьсон айхавтар үйл явдал 1989 оны зуны эхэн сард болж өнгөрөөд удаагүй байтал Польшид коммунистууд засгийн эрхээс зайлав. Унгарт мөн ардчилсан сонгуулиар тэд алга боллоо. Коммунист намууд нь ч тарж төрөл арилжицгаав. Ялангуяа 1989 оны сүүлийн улирал дэлхийн түүхнээ алтан хуудас болж үлдэнэ. Дэлхийн социалист хамтын нөхөрлөлийн бат цайз олон газраараа сэт сэт үсэрлээ. Хэзээ ч перестройка хийхгүй, хийх шаардлагагүй гэж байсан Ардчилсан Германд дэглэм нурлаа. Чехословак, Болгарт коммунистууд ялагдаж, Румынд зэвсэгт бослогоор коммунист удирдагчаа тонилгов. СССР-т Ардын депутатуудын их хурал гэдгээр анхны байнгын парламентаа байгуулж, перестройкийн нэрийн дор сталинизмыг бүр мөсөн булшлав. Энэ бүхэн социалист хамтын нөхөрлөлийн идэвхтэй гишүүн–Монголын улс төрд шууд халдварлан өвчлүүлэв. Дэлхийг доргиосон антикоммунист хувьсгалаас Монгол орон бултан зайлах бололцоогүй боллоо. Энэ бүхэн миний үеийнхэн ба дээд үеийнхэнд ил болсон, яаж ч маргаад буруутгашгүй түүхэн эргэлт мөн л дөө.

Ийм “гай” нүүрлэнэ, Монголд социализмын бүтээн байгуулалт төрөл арилжина, БНМАУ маань дэлхийд нээгдэнэ, нээлттэй ардчилсан улс болно гэдгийг урьдчилан харах билгийн нүд П.Очирбат, Ц.Гомбосүрэн гэдэг хоёр эрхэмд заяасныг би бүр бахархан тэмдэглэдэг. Тэр хоёр л гадаад харилцааг эдийн засагжуулна гэсэн нэр томьёо, ойлголтыг гаргаж ирсэн юм. Улсын хэмжээнд гадаад бодлого, гадаад харилцааны асуудлаар анхдугаар зөвлөлгөөн ГЯЯ-нд зохион байгуулахад би оролцож байсны хувьд маш сайн санаж байна. Тэмдэглэл ч байна. Социализмын үеийн ангич, намч, үзэл сурталжсан (марксизм-ленинизм, пролетарийн интернационализм) гадаад бодлого явахаа байлаа, төгсгөл ойртлоо, иймд гадаад бодлого, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогоо шинэчилье, тухайлбал Хятадыг дайсны тооноос хасаж найрсаг харилцаат хамтран ажиллагч улс болгоё, хөрөнгөтөн орнуудтай худалдаа хийе, хөрөнгө оруулалт хайя, Японтой загварт баригдахгүй худалдаа хийж, хөрөнгө оруулалт хайя, АНУ-тай тэгмээр байна, айж цэрвэх зүйл алга гэхчлэн тэр зөвлөлгөөнд санал шүүмжлэл өрнөж байв. Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном гуай зөвлөлгөөнд үг хэлэхдээ ихээхэн урам зориг өгөхөөр, ирээдүй рүү хандсан уриа дуудлага дэвшүүлж байв.

Би бүр социализмын үеийн түүх хүүрнэж байна. Тэр үед л эдийн засагжих гэдэг ойлголтыг ангич, намч, үзэл сурталжсан уламжлалт гадаад бодлого руу сөргүүлж гаргаж ирсэн юм. Тэгээд Улсын төлөвлөгөөний комиссоос Төрийн сайд, эдийн засгийн ухааны доктор Т.Намжим гуайг эдийн засагжуулах асуудал хариуцуулахаар ГЯЯ-нд урьж авчран тусгай газар байгуулж хүчээ төвлөрүүлэн ажиллуулаад лав 1992 оныг хүргэсэн.

зураг
 

Гадаад харилцааг эдийн засагжуулах тэрхүү бодлого үр дүнгээ өгсөн. Зөвлөлт Холбоот Улс, ЭЗХТЗ тарж, ах дүү социалист орнуудын тусламж гэнэт зогсоход монголчууд модоо барина, цөхөрнө, унана гэсэн хүлээлт байсныг гэтэлгэж капиталист ертөнцтэй маш зоригтойгоор хамтын ажиллагаа эхлүүлж, хандивлагчдын бүхэн бүтэн институц байгуулуулан монголчуудын өлсгөлөн гуйланчлалыг даван туулахад ангийн дайснуудаасаа тусламж авч, бас маоист Хятадтай тэр дор нь харилцаагаа сэргээж чадсанаар Хятадын эдийн засгийн реформын үр дүнгээс хүртэх боломж нээгджээ. Ийнхүү гадаад харилцааг эдийн засагжуулсны үр дүнг амсаад, тэр явдал түүх болж үлджээ.

Харин одоо эдийн засагжина гэдгийг технократын явцуу өнцгөөс, маш примитив байдлаар гаргаж тавин Дипломат алба руу давшлах явдал ажиглагддаг. Ерөөсөө эх орны аль болохгүй бүтэхгүй, доройтсон, унасан салбарт ГХЯ хүчээ өгч байх ёстой гэсэн муйхар шаардлага түгээмэл. ГХЯ-ны ажилтнууд дипломатчдад нийгмээрээ өсөрхсөн аятай ам л ангайвал дайрч давшилна, хардана, хэвлэлээр муулна. Гадаадтай холбогдсон бүтэлгүй бүх ажлаа ГХЯ-аар дэмжүүлэх гэж муйхарлана. Гадаадаас зочин төлөөлөгч (бүр өндөр дээд түвшний) урьж айлчлуулах болдог, эсвэл олон улсын маш чухал хурал чуулганы уригч улс нь манай улс болдог, дэлхийн олон тив, бүс нутаг, улс орны төлөөлөгчид хуран цугладаг, энэ бүхэн нь Монголын ядуурал, ажилгүйдэлд ямар ашигтай юм болоод явчихдаг. УИХ-ын чуулган дээр тэгж тулгаж асуухын наагуур. Төр засгийн тэргүүн, Гадаад харилцааны сайд гадаад улсад айлчилдаг, араас нь өлөн нүдлээд хэчнээн тэрбум (сая) доллар олж ирэх нь вэ, ядуурал, ажилгүйдлийг арилгахад юугаар гийгүүлэх нь вэ болоод явчихдаг. Заавал тийм хэмжүүр тавина гээд нөгөө эдийн засагжилтаа лоозон болгочихдог.

Элчин сайд томилдог, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд эдийн засагжилтаа тулгаад, ам хэлийг нь сугалчих гээд л. Нөгөөдүүл нь бүлтгэнээд. Гадаад улсад олон жил ажиллаж байгаа, шинээр байгуулах гэж буй ЭСЯ, ДТГ-ыг эдийн засагжилтын үр дүнгээр үнэлэх тухай яриа мэр сэр өрнөдөг. Монгол Улсад төдөн сая, тэрбум доллар олж ирэхгүй, оруулахгүй юм бол зарим ЭСЯ-ыг хаая гэсэн яриа өрнөв үү, үгүй юү, чих дэлсээд явчих чинь?

Гадаад томилолт болгоны араас мөнгөн дүн тавьж, хэчнээн доллар олж ирэв, ядуурлыг бууруулахад чи юу бүтээв гээд шаардаад байх нь логик талаас, түүх талаас, практик талаас ямар утга учрыг илтгэнэ вэ? Бас бодох л асуудал шүү.

Ямар ч мөнгөн дүнгээр хэмжиж болдоггүй, тийм шалгуур тавьж болдоггүй нэг салбар бол гадаад бодлого, гадаад харилцаа, хамтын ажиллагааны салбар юм. Би бичиж байсан даа. “Гурван жил хөөцөлдөж уйгагүй хэлэлцэн байж гурван өдрийн айлчлал хэрэгжүүлдэг юм аа!” гэж.

Монгол Улс даян дэлхийд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэж олон арван эх орончдынхоо амийг зольсон. Хүлээн зөвшөөрүүлээд зогсохгүй, олон улсын хамтын ажиллагаанд нэр төртэй оролцох гэж, дэлхийн хамтын нийгэмлэгт (НҮБ) байр сууриа баттай эзлэх гэж олон үеийн улс төрчид, дипломатчид хүчээ өгсөн. Зөвхөн маоист гэж хараагаад харилцаагаа 20 гаруй жил тасалчхаад байхад Монгол-Хятадын өнөөгийн хамтын ажиллагааг ийм өндөр шатанд гаргах гэж бидний дээд үеийнхэн, бидний үеийнхэн цөхрөлтгүй ажилласаар ирсэн. Үр дүнг нь монголчууд бултаараа амсаад одоо Эрээнгүй нэг ч юмгүй болчхоод сагаад бахархаад найрлаад наадамлаад сууцгааж байна.

Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд, хоёр талын харилцаанд хэчнээн өндөр, цэвэр, хир буртаггүй байх тусам төдийчинээ Монголд итгэнэ, нөхөрлөнө, шадарлана. Энэ өнцгөөс айлчлалуудад мөнгөн дүн тохож нэхэл дагал хиймээргүй байна.

Би гарчигт өгүүлчихлээ. Ядууралд эдийн засагжилт нөлөөлөх үү гэж? Гадаад бүх хамтын ажиллагааны чинь эрх зүйн үндсийг тавиад өгчихлөө. Гадаадын ямар ч улстай хамтран ажиллах хаалга нээлттэй байна. Түншүүдийг чинь олоод ирлээ. Гадаад паспорт ба аялал жуулчлалд чинь саад бэрхшээл алга. Олон улсын хамтын ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгжүүд оролцоход чинь, ашиг хүртэхэд чинь хэн саад хийгээд байгаа юм бэ?

Ажил хийхгүй, ажилд тэнцэхгүй, ажилд тэнцэхийн тулд өөрийгөө хөгжүүлэхгүй, тэгээд ядуурчхаад, хэргээр паразит амьдрал сонгочхоод тэнэж яваа түм буман хүнд ГХЯ, Дипломат алба ямар буруутай, ямар өртэй вэ гэдэгт чин үнэн, үнэмлэхүй зөв хариултаа өгцгөө л дөө.

Ковидоос хойш манай гадаад бодлого, гадаад харилцаа маш эрчимтэй, прогрессоор урагшлан байгаатай маргах хүн олонгүй. Дөнгөж саяхан даа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн эмэгтэйчүүдийн форумд хэлсэн үг бий. Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг орны хувьд аливаа улс орны түүх, соёл, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг. Тиймээс манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, яриа хэлэлцээний замаар даван туулах ёстой гэж үздэг гэлээ.

Манай улсын гадаад бодлого ийм шинэ шатандаа туллаа. Олон улсын харилцаанд олон ургалч үзлийг хүндэтгэнэ гэлээ, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлуулна гэлээ. Түүнийгээ ч нотолж чадаж байна. Улаанбаатарт тохиосон олон талт цуврал арга хэмжээнүүдийг сүүлийн гурван жилээр аваад үз. Монгол маань олон талт хамтын ажиллагааны форум, институцын бүс нутгийн нэг чухал төв болох, яваандаа олон улсын харилцааны эерүүлэгч, зуучлагч, санаачлагч улс болох зам нээлттэй байгаа бус уу? Юун эдийн засагжилт. Глобал асуудалд жижиг Монгол том алхалт хийх гэж байгаа бус уу?

Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон Швейцарын Холбооны Улсын даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, тууштай бодлогыг харилцан уялдуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гээд саяхны нэг чухал айлчлалын албан мэдээнд байгаа. Аль 1920-оод онд монголчуудын мөрөөдсөн “Швейцар лугаа” гэдэг үзэл санаа маань тэр улсын адил олон улсын хурал чуулган, олон улсын байгууллага, форумуудын төв болно гэсэнтэй адил утгаар бууж, өнөөдөр хэрэгжиж эхлэх гэж байна.

Бид хоёр хөршөө иж бүрэн стратегийн түнш хэмээн өргөмжилсөн бол өрнө-дорны, хөгжингүй, хөгжиж буй, найрсаг харилцаат улс орнуудыг манай улсын гуравдагч хөрш, итгэлт түншээ хэмээн үздэг болсон. Өрнөд ертөнцийн өндөр хөгжилтэй ихэнх (бараг бүгд) улстай хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй. Тэр маань хоёр талын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагаа хөгжүүлэх чухал үндэс суурь, хөшүүрэг гэж үзэж байна.

Ийм лут үр дүнд хүрэхийн төлөө л 35 жилийн тэртээ гадаад харилцааг эдийн засагжуулах зорилтыг дэвшүүлсэн юм. Одоо тэр зорилт нэгэнтээ биеллээ олж, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд мөнхөрсөн тул эдийн засагжилт гэдэг нэр томьёо ойлголтыг өөр агуулга, бүр глобал шинжтэй, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд тасралтгүй өсөж бэхжиж байх агуулгаар баяжуулахын төлөө ухаанаа уралдуулъя!

 

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Д.Баярхүү
 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.96.254] 2024/10/8
Ene khugshin bol khend ch khereggui shunaliin tulam, gadniikhand ulsaa ugkhud belen uvgun!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.140] 2024/9/28
Баярхүү судлаач сайхан бичжээ. Гэхдээ ГХЯ үнэхээр толгой дээрээ ямар муу боловсролтой , нүүрэмгий авгай суулгаснаа сайн бодож солих нь зүйтэй. харин тэр Ерөнхийлэгчийн гадаад хараилцааны зөвлөх залууг энэ яамны сайдаар тавибал адаглаад олон улсын хурал чуулган, конвенцид очиход авч хэлэлцэж буй гол асуудлуудыг гүйцэд ойлгоно шүү дээ. Өө тэгээд Цогтбаатар, Мөнхоргил, Ундраа, С.Оюун гээд сайхан боловсролтой сайд хийх хүн зөндөө. Одоогийн сайд ГХЯ- ны гадаад өнгө зүс, гадаад тоос шороо, талбай зогсоолуудыг хараад хариуцдаг хүмүүсээр нь янзлуулчих санаа чалга. Эсвэл хятадын эрлийз хурлийз хүн юм уу. Өмссөн хувцас нь хүртэл нэг тйим.
0 | 0 Хариулах
💩 [66.181.187.139] 2024/9/19
hujaa
0 | 0 Хариулах
Зочин [45.134.194.116] 2024/8/26
Гадаад харилцааг эдийн засагжуулах гэдэг томьёо цаг үеэ өнгөрөөсөн гэдэгтэй санал нэг байна. Эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх гэвэл илүү тохирох магадлалтай. Гэхдээ худалдаа, эдийн засгийн харилцааны асуудлыг хариуцдаггүй зөвхөн улс төр, консулын харилцаа хариуцдаг Элчин сайдын яамтай байх юм уу? Глобал шинжтэй, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд тасралтгүй өсөж бэхжиж байх агуулгад худалдаа, эдийн засгийн харилцаа орохгүй гэсэн үг үү?
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17 зорилтот шулмын хорлол😈 [79.116.113.137] 2024/8/26
Баярхүү гуай одоо болно.тэ нарыг сонсдог амьтан ч байхгүй!
0 | 1 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17 зорилтот шулмын хорлол😈 [79.116.113.137] 2024/8/26
Эмэгтэйчүүдийн эрх гэж хуцаад байгаа нь гэр бүл гэсэн ухагдахуунуудыг устгаж эр эм хоёуланг нь ажилуулж боолчлох, эндээс аяандаа гэр бүл үндсэндээ хүчгүй хүүхэд байхгүй болно.Цөөхөн хэдэн хүүхдийг нь сургуулийн буюу гомобузрын хөтөлбөрт тархийн нь угаах юм.Энэ үндсэн план зураг нь
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17 зорилтот шулмын хорлол😈 [79.116.113.137] 2024/8/26
Монгол орос хятадын дунд байгаа нь нэг талаараа ашигтай байсан боловч харалсан дотортой хар зүрхтэй засгийн хэдэн хулгай нараас болж шулмын план ногоон гэрлээр хэрэгжиж байна даа😈Ковидын бакцинаас болж 17сая хүн шуудаар хорлогдож үхсэн.Цаашид ч бакцин хийлгэсэн хүмүүс зүрх болон хорт хавдар гм бүх төрлийн өвчнөөр үхэх болно эрт үхнэ гэсэн үг! ирээдүйн хорт уршиг нь аймшигтай! Үүнийг хийх гэж албаар тахал тараагаад бакциндсан байгаа юм.тахал нь биш бакцин нь хядсан байгаа шүү дээ.Бакцины дараачийн хорлонт алан хядлага нь уур амьсгалын өөрчлөлт нэрээр нэрлэгдсэн байна 😈 Мэргэжлийн хүмүүс нь ийм зүйл байхгүй гэж хэлээд байгаа юм.Монголчууд одоо л сэрэх хэрэгтэй! эс бөгөөс хядуулах болно!!
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17 зорилтот шулмын хорлол😈 [79.116.113.137] 2024/8/26
Үргэлжлэл ..👈Тэдэнд бас “Хаалгачид” гэдэг зүйл бий. Энэ бол тэдний “Тогтвортой хөгжлийн зорилтууд (эсвэл дэлхийн зорилтууд) хүрэх ахиц дэвшлийг хурдасгах” д ажилдаг боолууд нь. 2022 оны Глобал хаалгач нь Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен…) -Эдгээр жилүүдэд Германы компани утааг бууруулах зорилгоор цаг уурын тухай янз бүрийн багц хуулиудыг нэг нэгээр нь сурталчлах зорилгоо биелүүлсээр ирсэн. Гэвч энэ үхээрийн бузар хөтөлбөрийн дагуу хүмүүсийг малаас нь салгаж, бэлчээрүүдээ алдаж эхлэх учраас Европын орнуудад сүүлийн үед асар их эсэргүүцлийн жагсаал цуглаан байгуулж байгаа нь энэ ажилд нь маш их саад учруулж байгаа учраас ногоон хөгжлийн хөтөлбөр гэсэн муу ёрын планаа түр зогсоох хэрэгтэй байна гэжээ.Хүн төрөлхтнийг цөөрүүлж хорогдуулахад ганц цаг уурын өөрчлөлт дулаарал гэсэн залийг хэрэглээд зогсохгүй, байнгийн вакцин паспорттой болгоно,мөн ‼️Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлах болно. ‼️ Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх, хянах мэдэлгүй болно. ‼️ Эмэгтэйчүүд үрг
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17 зорилтот шулмын хорлол😈 [79.116.113.137] 2024/8/26
‼️Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлах болно. ‼️ Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх, хянах мэдэлгүй болно. ‼️ Эмэгтэйчүүд үргэлжлүүлэн ажиллах бөгөөд гэрийн эзэгтэй байх боломжгүй болно. ‼️Салалт маш амархан, харин гэрлэлт маш хэцүү байх болно. ‼️ Шинэ ганцхан шашин (мэдээж сатаан шүтлэг 😈)үүсгэж бусад шашнуудыг устгана эсэргүүцэл үзүүлсэн этгээдийг баривчлан хорих, устгах гэсэн байгаа. -Билл ба Мелинда Гейтсийн сан 2030 он хүртэлх хөтөлбөрт заасан зорилтуудын нэг болох жендэрийн тэгш байдлыг хангахын тулд засгийн газрууд эмэгтэйчүүдэд дижитал төлбөр тооцоог хэрхэн ашиглах талаар зөвлөж байгаа. жэндер мэндэр, эмэгтэйчүүдийн төрд ажиллах квотыг нэм гээд муйхарлаад зүтгээд байгаа нь тэгэхээр хаанаас хаясан чулуу байна?!!!Энэ мэтчилэн амьдрахад маш хэцүү болох болно.Иймээс украйн украйн гэж байхаар наад засаг чинь ямар хор найруулаад байгааг сонирховол илүү сонин байх болов уу!
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17 зорилтот шулмын хорлол😈 [79.116.113.137] 2024/8/26
Үргэлжлэл..анхааралтай ажиглавал, эдгээр инженерийн шийдлүүдийг сурталчилж байгаа хүмүүс бол эдгээр шийдлүүдийн патентыг эзэмшдэг хүмүүс нь өөрсдөө юм гэх мэтчилэн дурджээ. Удаан хугацааны турш байгаль орчны төлөө тэмцэгч, хуульч байсан Кеннеди 2014 онд "уур амьсгалын худал хуурмагийг ивээн тэтгэдэг" нь шийтгэл хүлээх ёстой гэж корпорацууд болон бусад бүлгүүдэд зориулсан блог нийтлэлдээ бичиж байсан байгаа юм. Уур амьсгалын худал хуурмагийг санаатайгаар, хорлонтойгоор, системтэйгээр ивээн тэтгэдэг хүмүүст цаазаар авах ял оноох ёстой” гэж Кеннеди EcoWatch сэтгүүлд бичжээ.Түүнийхээр бол тэр бум мод, цөлжилттэй тэмций гэж дэмий зүйлийг хийгээд байгаа Монголын засгийн газрын нөхдүүд цаазлагдах ёстой байгаа юм. Кеннеди мөн Iversen-д өгсөн ярилцлагадаа, Гейтс болон дэлхийн эдийн засгийн форум тоталитар нийгмийг бий болгохын тулд уур амьсгалтай холбоотой бодлогыг ашиглаж байна гэж дурджээ. Давосын уулзалтаар засгийн газруудад нүүрстөрөгчийн ялгаруулалтын талаар "цэвэр тэг" бодлого баримтл
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17 зорилтот шулмын хорлол😈 [79.116.113.137] 2024/8/26
цэвэр тэг" бодлого баримтлах ёстой гэж шаардсан байгаа."Цэвэр тэг"бодлогыг хүлээн зөвшөөрч байгаа засгийн газар бол жинхэнэ алан хядагчид мөнөөсөө мөн юм.Үүнийг хэрэгжүүлбэл дэлхийн хүн амын тал хувь нь хүнсний гачигдлаар устаж үгүй болох магадлалтай учраас үүнийг хүсээд байгаа юм. Монголын засгийн газар мал цөлжилт үүсгээд байна фермийн аж ахуйн нэгж болгож багасгий,тэр бум мод тарий гээд байгаа чинь ердөө л энэ албин тийрэнгүүдээс авсан даалгаврыг биелүүлж байгаа төдий шүү дээ. - Үүнтэй холбоотой Европын орнуудад асар их жагсаал цуглаан зохион байгуулж байгаа боловч тв сайтууд харуулахгүй байгаа учраас олон хүн юу болоод байгааг сайн ойлгохгүй байгаа юм. Герман, Нидерланд, Францад өрнөж байгаа тариаланчид малчдын эсргүүцлээс болж уур амьсгалын хөтөлбөрийг түр зогсоох шаардлагатай гэж Европын Комисс санал болгож байна. Урсула фон дер Лейен Европын Комиссын дарга болохдоо Европын эдийн засгийг зууны дунд үе гэхэд нүүрстөрөгчгүй болгох Ногоон хэлэлцээрийг хэрэгжүүлэх амлалт өгсөн. (👈Т
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17 зорилтот шулмын хорлол😈 [79.116.113.137] 2024/8/26
♦️Сатаан хүмүүс хүн төрөлхтний эрчим хүч, хүнсний хангамжийг онилж байгаа бөгөөд тэд 8 тэрбумыг хэтэрхий олон хүн гэж үзэж байгаа ба 2 тэрбум болгочуул удирдахад илүү хялбар гэж тооцоолж байгаа ажээ.Тэд хүний гол хэрэгцээт зүйлийг онилсноор бидний 75 хувийг устгана гэж найдаад байгаа.Үүнд бэлчээр,мал,тариалан орж байгаа.Үүнийг хүмүүсээс салгахын тулд цаг уурын өөрчлөлт, дулаарал, цөлжилт гэсэн замаар айдаст автуулах мэх хэрэглэж байгаа билээ. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Роберт Ф.Кеннеди хэлэхдээ, цаг ууртай холбоотой асуудлыг чинээлэг хүмүүс нийгэмд "бүрэн хяналт" тогтоохын тулд "ашиглаж" байна гэжээ -Микрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс гэх мэтчилэн том тэрбумтнууд "Уур амьсгалын асуудал, агаарын бохирдлын асуудлыг" .... ашиглаж байгаа тухай Кеннеди радиогийн хөтлөгч Ким Иверсенд ярьжээ. Ковидоор шалтаг болгож нийгэмд дээрээс доош чиглэсэн бүрэн хяналтыг саармагтуулж дараа нь бидэнд инженерийн шийдлүүдийг өгсөнтэй адил.Хэрэв та анхааралтай а
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17 зорилтот шулмын хорлол😈 [79.116.113.137] 2024/8/26
🤡
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17 зорилтот шулмын хорлол😈 [79.116.113.137] 2024/8/26
Давосын уулзалтаар засгийн газруудад нүүрстөрөгчийн ялгаруулалтын талаар "цэвэр тэг" бодлого баримтлах ёстой гэж шаардсан байгаа..Үүнийг хэрэгжүүлбэл дэлхийн хүн амын тал хувь нь хүнсний гачигдлаар устаж үгүй болох магадлалтай учраас үүнийг хүсээд байгаа юм.Хүн төрөлхтнийг цөөрүүлж хорогдуулах зорилготой (Дэлхийн дулаарал) нэртэй шулмуудын хорт хорон жүжиг өрнөөд байгаа болохоос жинхэнэ бодит байдал дээр дэлхийгээрээ шатаад устаад алга болохгээд байгаа юм ерөөсөө байхгүй бөлгөө."Дэлхийгээ хайрлах" бодлогын дагуу хүн төрөлхтнийг хоол хүнснээс нь салгаж устгах болж байна.Удахгүй байгалийн эко байдлыг сэргээнэ гэж мунхруулаад бүх бэлчээрүүдийг чинь хураан авч, малнуудыг чинь устгах болно 😈 Бэлчээрийн, фермийн хосолсон болго гэж эхлээд бага багаар чангалсаар байгаад махгүй болгох болно!👇! Энэ өдрүүдэд сатаан Жон Керри ярихдаа"(Цэвэр тэг)д хүрэхийн тулд газар тариалангийн салбарыг устгах ёстой.Дэлхийн нийт утааны 33орчим хувийг газар тариалангийн аж ахуй бүрдүүлж байна.Хөдөө аж ахуйг ший
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17 зорилтот шулмын хорлол😈 [79.116.113.137] 2024/8/26
Хөдөө аж ахуйг шийдлийн нэг хэсэг болгохгүй бол цэвэр тэг -рүү хүрч чадахгүй(бид энэ ажлыг хийж чадахгүй бол).Нэг цаг хугацаанд эх дэлхийгээ дулааруулж мөн тэжээнэ гэж хүлээж болохгүй.Ингэж ажилахгүй.Иймээс хүнсний системээс ялгарах хорт утааг багасгах ёстой "гм ярижээ👺. -Гол нь украйн украйн гээд дэвхцээд байдаг хүүхдүүд анхаарна биз дээ!Гол аюул чинь хаанаас ирж явна гэдгийг анхаарах хэрэгтэй болж байна 🆘 Монголын засгийн газар тогтвортой хөгжлийн 17 зорилтот хөтөлбөр гэсэн нэртэй энэ муу ёрын бодлогыг хэрэгжүүлээд явж байгаа шүү дээ!Гол аюул тэгэхээр Путин байнуу гадны шулмуудтай нөхцөөд байгаа нам засаг чинь байна уу?!Боддоо!!Одоо надад л тохиолдоогүй бол хамаагүй ээ гэдэг гүжир мунхагдуу байдлаа орхиж тэмцлийн хэлбэрт дор бүрдээ шилжих хэрэгтэй байна.Лгтб,фэминизм, дэлхийн дулаарал, вакцин...гм шулмын план, тэдний цэргүүдтэй дайтах цаг Европт өрнөж байгаа
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17 зорилтот шулмын хорлол😈 [79.116.113.137] 2024/8/26
Билл Гейтс Хятадын ковидын эсрэг явуулсан харгис хэрцгий,авторитар арга барилыг шогшрон гайхаж сайшаасан байдаг.Тэр :"Тэд авторитар арга барилаар вирусыг дарах ажлыг маш сайн хийсэн.Тэнд олон хүний эрх зөрчигдсөн боловч тэдний хүрсэн үр дүн нь үнэхээр гайхалтай" Үүнийг орчуулбал:"Ирээдүйд болох тахлаас сэргийлэхийн тулд дэлхийн орнууд хятадын харгис арга барилыг хэрэгжүүлэх шаардлагатай байна." -Энэ шинэ оны 5 сард 94 орнууд Билл Гейтсийн гарт бүрэн орох аюул нүүрлээд байна.Тэдний планаар 5сард дахин тахал нэртэй хорлонт террорист алан хядах үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байгаа ба үүгээр бүх орнуудын засаг захиргаа,эрүүл мэндийн салбарууд энэ сатаануудын гарт орж заавраар нь бүрэн хөдлөнө гэсэн үг.5 сард Х нэртэй шинэ тахал тараагаад үүн дээрээс дөрөөлөн вакцин паспорттай болгох зорилготой ажиллаж байна 😈 Хүчээр шахна гээд бод доо!!Хэрэв та тэдний үгээр яваад байвал цаазлагдах ялтай хонь болно гэсэн үг.Засаг төр чинь чамайг цаазын тавцанлуу хөтлөх хар үе айсуй.Та ШИНЭ ХӨТӨЛБӨР бу
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17 зорилтот шулмын хорлол😈 [79.116.113.137] 2024/8/26
ШИНЭ ХӨТӨЛБӨР буюу ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД гэж сонсож байвуу?Билл Гейтс үүнд зориулж 1,27 тэрбум доллар хандивласан байгаа юм.Энэ мөнгөний нэг хэсэг нь дижитал үнэмлэх юм.Мөн тэрбээр дэлхийн хэвлэл мэдээллийн салбаруудад 319 сая доллар хандивласан байгаа.Иймээс энэ сатаануудын жинхэнэ хорлонт санааг монголын ямар ч тв,хэвлэлүүд мэдээлэхгүй гэсэн үг.Шинэ хөтөлбөр гэдэг нь 30 он хүртэл дэлхийн зорилтуудын нэр юм.Тэдний сайтад 200 сая долларыг дэлхийн дижитал олон нийтийн дэд бүтцийг өргөжүүлэхэд зарцуулна гэж бичжээ.Энэ нь улс орнуудын эрүүл мэндийн салбаруудад үүнд гол нь тахал өвчин болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зарцуулагдах юм байна.Дэлхийн дижитал нийтийн дэд бүтэц:энэхүү бүтцэд төлбөрийн систем,мэдээлэл солилцох систем,иргэний бүртгэлийн мэдээллийн сан гм багтана.Үндсэндээ ОчирДулмаа,Гочоо...хэн ч бай бүх мэдээлэл чинь сатаануудын гарт очно гэсэн үг.Дэд бүтцийг хөгжүүлэх дээр Монголоос хэн гээч этгээд хаашаа хэнтэй зөвлөлдснийг та нар мэдээгүй л байгаа шүү дэ
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17 зорилтот шулмын хорлол😈 [79.116.113.137] 2024/8/26
Миний дээр үед бичиж байсан зүйл!!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.172] 2024/8/26
Гээнэ дээ ч Гооно доо юм уу даа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.146] 2024/8/26
Гадаад харилцааны асуудлаар Баярхүүтэй маргах нь арай ахдсан юм болох байлгүй дээ. Доор коммент бичсэн улс гадаад харилцаа гэдэг үгийг ч сайн тайлбарлаж чадахгүй байж Баярхүү шиг гадаад харилцаагаар мэргэшсэн том судлаач дипломат хүнтэй маргавал алдас болно шүү. Та нар энэ хүний бичиж байгаа юмыг ойлгох ч үгүй .
1 | 7 Хариулах
Зочин [202.9.40.209] 2024/8/26
Чи өөрөө ойлгохгүй болохоор бусдыг ойлгохгүй гэж эндүүрч болохгүй. Наад хүнийхээ бичсэн номуудыг уншвал хөх инээд чинь хүрнэ. Захын нэг МУИС-ийн харилцааны ангийн оюутны ппт-гээс дор гээд бод. Бод бод...
2 | 0 Хариулах
Зочин [66.181.177.195] 2024/8/26
202.9.40.209 чам мэтийн юу ч ойлгох чадваргүй өчүүхэн амьтанд юм болгон ойлгомжгүй байдаг. Чи ном уншиж, тэрийг эргээд ойлгож, эргэцүүлж харагдаач. Хөх инээд битгий хүргээд бай хэн гэдэг нь мэдэгдэхгүй янканы шэээсэээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.158] 2024/8/26
Пропоганпо нохой вэ!!!! Яасан эхний бүх өгүүлбэрийг уншаад шууд энэ нийтлэл рүү нулимах ч багадана! Улс орноо дампууруулах эхлэлийг амжилттай тавьсан Балин хамарт+Болон түүний дагалдагчидад өгөх хариулт=90 саяын Гансүх+Чингисийн удамын Хунтайж+Тостой дээлний мялаалга
3 | 0 Хариулах
Зочин [202.126.91.202] 2024/8/26
Амьдралаас тасархай поп Хүүжгиы болон түүний данх төр барих үед хичнээн айлчлал хийгээд олигтой өөрчлөгдөхгүй.Америкд нэг үүргэвчтэй аялагч элчингээр тавьсан.Женко хүргэн дүүгээ сингад элчингээр тавьж байсан гээд замбараагүй.
4 | 0 Хариулах
Зочин [172.58.165.245] 2024/8/26
Oros buunii nohod baihgvi bolj baij mongol gadaad bodlogoo yari
2 | 2 Хариулах
Монгол [66.181.160.119] 2024/8/26
Энэ зөнөг 2 хөршөө муулаад хаа холдох юм
2 | 1 Хариулах
Зочин [202.9.47.6] 2024/8/26
Норвегийн нэрт эдийн засагч Эрик С.Райнерт улс орнууд ямар арга замаар хөгждөгийг эдийн засгийн түүхийн 500 гаруй жилийн туршлагад үндэслэн нотолжээ. Тэрээр “Баян орон хэрхэн баялаг бүтээсэн бэ? Буурай орнууд яагаад ядуу хэвээрээ үлддэг вэ?” номдоо буурай орнуудын жишээн дээр манай улсыг авч, тайлбарласан байна. Тэр ингэж хэлжээ. МОНГОЛ УЛС СОЦИАЛИСТ НИЙГМИЙН ҮЕД ТОМООХОН ҮЙЛДВЭРҮҮДТЭЙ БОЛЖ, АЖ ҮЙЛДВЭРЖИЛТ ИХЭЭХЭН ХӨГЖИЖ БАЙСАН Ч 1990 ОНД "АРДЧИЛАЛ" ЯЛСНААР АЖ ҮЙЛДВЭРИЙН НИЙГМЭЭС БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙН ЭРИН БУЦЖЭЭ. ЭНЭ НЬ ХӨГЖЛИЙН ЗАМААС БУЦСАН ТОМ УХРАЛТ БАЙСНЫГ МОНГОЛЧУУД ДӨНГӨЖ ОЙЛГОЖ ЭХЭЛЖ БАЙНА.
3 | 1 Хариулах
[66.181.188.114] 2024/8/26
норвегт ойлгосноос биш манайдаа ойлгосон юм алга.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.200] 2024/8/26
💩🤢🤮
3 | 0 Хариулах
Больж үз [66.181.165.54] 2024/8/26
Чадваргүй чадал муутай Гадаад хэргийн яам-тай нь худлаа юм уу? Сайд нь Батцэцэг шүү дээ Батцэцэг хаха. Муу намын тавиул хүүхнээр бүтэн яамаа удирдуулчихаад бас өмөөрөөд суугаад байх юм. Гадаад бодлого гэхээр муу Орос, СССР энэ тэрээр төсөөлдгөө болиоч ээ хаха. Өвөө минь та үеээ өнгөрөөж. Гадаад улс Оросоор дуусчихдаггүй юм, өчнөөн улс эдийн засаг, хамтын ажиллагаануудын боломжууд байна. Нэг муу Soviet-ээсээ холдоогүй эмээ өвөө нараар хамаг гадаад харилцаагаа боомилуулчихаад бид нарын байгаа нь л энэ гэж өөр өөрсдийгөө өмөөрмөөргүй байна аа найзуудаа. Гадны зочид төлөөлөгч нар ирэхээр л бэлэн мөнгө, зээл тусламж гуйдаг чинь худлаа юу. Европын орнуудаас аятайхан явж байгаа нэг төсөл хөтөлбөр байна уу амисгаа гэж. Одоо тэд нар нь манайх руу зүглэхээ ч байсан, өгсөн мөнгийг нь ш..чихдаг болохоор. Өөрсдийгөө өмөөрөхөө болино уу
9 | 0 Хариулах
Зочин [202.126.88.201] 2024/8/26
35 жил ардчилал ярилаа. Лав технологи орж ирээгүй нь чухам үнэн. Ер нь орж ирэх боломжгүй гэдгийг Блинкен болон Бушийн айлчлал харуулдаг.
6 | 0 Хариулах
Зочин [202.9.47.6] 2024/8/26
Америкийн ерөнхийлөгч асан ардчилсан намын гишүүн Билл Клинтон МАН-ын гишүүн ерөнхий сайд асан Сү.Батболдыг миний сайн найз гэж хэлж байсан. Монголын төрд 34 жил суусан МАНАН бүлэглэл америкийн ардчилсан намын талд үйлчилж байсан нь илж болж байна.
5 | 3 Хариулах