Гадаад бодлогын тухай дахин нэг хичээл
Монголчуудынхаа мэдлэг мэдээлэлд зориулаад ээлжит хүснэгтээ толилуулъя. Олон тулгуурт гэдгийг хүснэгтэд буулгалаа. Санаа сэдэл өгөх санаатай. Тэнд түншлэлийн дэсийг он оноор нь нэгд нэгэнгүй гаргалаа. Түншлэлүүд ийм ийм ангилалтай гэдгийг улс нэг бүрээр биччихлээ.
Монгол Төрийнхөө гадаад бодлого, гадаад харилцааг сонирхдог, шимтдэг, дэмждэг, бас шүүмжилдэг нийт монголчуудад хамаатуулах мэдээлэл болно. Олон улсын харилцаагаар суралцдаг бакалавр, магистр, докторантууд эхний ээлжид хуулаад санаад аваарай, хожим хэрэг болж магадгүй. Өөрсдөө үргэлжлүүлээд хөтлөөрэй.
Стратегийн түншлэл |
Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа |
БНХАУ |
2014 |
ОХУ (Гэрээ) |
2019 |
||
Тусгай Стратегийн түншлэлийн харилцаа |
Япон |
2022 |
|
Стратегийн гуравдагч хөршийн түншлэл |
АНУ |
2023 |
|
Стратегийн түншлэлийн харилцаа |
ОХУ |
2006 |
|
ОХУ |
2009 |
||
Япон |
2010 |
||
БНХАУ |
2011 |
||
Энэтхэг |
2015 |
||
АНУ |
2019 |
||
БНСУ |
2021 |
||
ХБНГУ |
2024 |
||
Онцгой түншлэл (Privileged) |
Чухал гуравдагч хөрш & Онцгой түнш (Oнцгой эрхт түншлэлийн харилцаа) |
Франц |
2023 |
Иж бүрэн түншлэл |
Иж бүрэн түншлэлийн харилцаа |
Япон |
1997 |
Япон |
1998 |
||
Япон |
1999 |
||
АНУ |
2004 |
||
АНУ |
2005 |
||
Турк |
2005 |
||
ХБНГУ |
2008 |
||
Энэтхэг |
2009 |
||
БНСУ |
2011 |
||
Хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглал |
Их Британи |
2024
|
|
Хамтын хөгжил цэцэглэлт, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө Иж бүрэн түншлэл |
Канад |
2023
|
|
Өргөтгөсөн түншлэл |
Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаа |
АНУ |
2018 |
Өргөн хүрээтэй түншлэл |
Казахстан |
2007 |
|
Канад |
2004 |
||
Австрали |
2007 |
||
Сайн хөршийн түншлэлийн харилцаа
|
Сайн хөршийн уламжлалт түншлэл |
ОХУ |
2003
|
Сайн хөршийн харилцан итгэсэн түншлэл
|
БНХАУ |
2003 |
|
Сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааны түншлэл
|
БНСУ
|
2006
|
|
Харилцан нөхсөн түншлэл |
XXI зууны харилцан нөхсөн хамтын ажиллагаа, хөгжлийн түншлэл |
БНСУ |
1999 |
Хамтын ажиллагааны түншлэл
|
Олон талтай хамтын ажиллагааны түншлэл |
Украин |
2011 |
Тэгш эрхтэй түншлэл
|
Тэгш эрхтэй түншлэлийн харилцаа
|
Финланд |
2011 |
|
Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр |
Европын Холбоо |
2013 |
Гадаад бодлого монгол хүн бүрд амин чухал болсон тийм цаг үе мэт сэтгэгдэл сүүлийн хоёр жил, 2023 онд тэр чигтээ яалт ч үгүй гүн суулаа. Туйлшрал ч их байна. Туйлшрах шаардлага уг нь алга. Учир нь бид гадаад бодлогоо үзэл баримтлалаараа хуульчилж, түүнийгээ УИХ-аараа батлаад дагаж мөрдөж ирсээр өнөө хүрсэн.
Гадаад бодлогын үзэл баримтлалд ингэж заажээ. Үүнд:
Миний үзэж байгаагаар би дахин дахин тэмдэглэдэг. Юу гэхлээр Монгол Улсад улс төрийн хоёр гол нам засгийн эрх ээлжлэн, эсвэл эвсэн барьсан энэхүү 34 жилд Гадаад бодлого залгамж чанараа ханган ямагт урагшилж ирсэн. Аль ч намын эрх барих өнгөн дээр Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогоо хэлбэрэлтгүй тууштай явуулж ирсэн. Бүгдтэй нь нэгэн зэрэг сайн харилцаатай байж чаддаг тэр чанар л МАН, АН ба эвслийн ямар ч Засгийн газрын үед нотлогдож ирсэн. Монголын өнөөгийн төр, засаг Үзэл баримтлалынхаа заалтуудыг чанд мөрдөж байгаа ба түүнээсээ гажсан ноцтой алхам хийгээгүй.
Олон баримт дурдаж болох авч азнаад ердөө энэ 2024 оны эхний 4 сараар хоёрхон баримтыг эшилье. Дипломат харилцаа тогтоосны хагас зуун жилийн ойгоор ХБНГУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилсан ба тэр үеэр “Монгол Улс нь ХБНГУ-ыг Европ дахь итгэлт түнш, гуравдагч хөршөө гэж үзэн, харилцаа, хамтын ажиллагааг бататган өргөжүүлэх, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинг ахиулж Стратегийн түншлэлд хүргэхийг чухалчилж байгааг онцлов” гээд Хамтарсан тунхаглалд тэмдэглэжээ. Стратегийн түншлэл тогтоосон Европын анхны улс тодорлоо гэдгийг дэлхий дахинд тунхаглажээ гэсэн үг. Германы Төрийн тэргүүний хэлсэн үг байна – Монгол Улсын хөрш хоёр орны геополитикийн нөхцөл байдал хүнд үед гуравдагч хөршүүдтэйгээ хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байгааг хараад би гайхаж байна. Сайн хөрш гэдэг нь зөвхөн хилээр хязгаарлагддаггүй. Сайн хөршийг хайж олдог. Манай улсын хувьд Монгол Улстай сайн хөрш орны харилцаатай олон жил явж ирсэнд баярлаж байна. Үүнийгээ цааш хөгжүүлэх боломжтой гэж харж байна гэжээ.
2024 оны 4 дүгээр сар. Ердөө хоёр гуравхан өдрийн өмнө. Европт бидний гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш, анд нөхөр шинээр дэвшин гарч ирсэн нь Их Британи боллоо. Зүйрлэвээс Франц, Германы дараагийн гуравдагч чухал түншээр Их Британи тодорч байна.
Монгол ба Британи гэж хэн билээ? Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг үнэт зүйлд суурилсан хоёр улс. Иймд харилцааны түвшинг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх баримт бичиг–“Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхэд чиглэсэн замын зураглалд гарын үсэг зурлаа. Энэ нь хоёр орны харилцаанд шинэ хуудсыг нээж байгаагаараа чухал ач холбогдолтой.
Дээрх хүснэгтээс нэг зүйл олж харж болно. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүн буюу дэлхийн хамгийн хүчирхэг 5 гүрний 4-тэй нь, тухайлбал Орос, Хятадтай Иж бүрэн стратегийн түншлэлтэй, АНУ-тай Стратегийн гуравдагч хөршийн түншлэлтэй, Францтай Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцаатай байсан бол одоо Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 дахь гишүүн Их Британитай Иж бүрэн түншлэлийн харилцаатай болох гэж байна. Төв Азийн цээжинд далайд гарцгүй түгжигдсэн, геополитикийн адармаатай байршил бүхий жижиг Монголын хувьд том ялалт биш гэж үү? Чамлахаар чанга атга!
Нэгэнт гадаад бодлогын сэдэв хөндсөнийх хэлэхгүй өнгөрч болохгүй, даруй засаж залруулмаар нэг үг хэллэг, орчуулга байна аа. Саяхан ТВ-ийн нэвтрүүлгээр бүр баримтат кинонд оруулаад ярьж харагдана билээ.
“Дубайн гэрээг үзэглэсэн” гэж ярьж байна. Монголчуудын уран сайхны фантааз нь олон улсын харилцаа, олон улсын эрх зүйд огт падгүй гэсэн янзтай уянгалуулж байна лээ.
Улс төрчид, сэтгүүлчид минь тэмдэглээд ав, тогтоогоод ав! “Үзэглэнэ” гэдэг юу вэ? “Үзэглэнэ” гэдэг нь Initial (англиар), Парафирование (оросоор), Paraphieren (германаар) гэрээ, хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирсон гэдгийн урьдчилсан нотолгоог илэрхийлнэ. Гэрээ, хэлэлцээрийн үг өгүүлбэр, заалт нэг бүрийг хэлэлцэн тохирч гарын үсэг зуруулахын (байгуулах) өмнөх шат. Хэлэлцээ явуулсан талуудын ажлын хэсгийн ахлагч нар хуудас болгон дээр гарын үсэг зурах буюу тамга дарах байдлаар эцэслэх нэг процедур. Иймд хэрэв Дубайн гэрээг үзэглэсэн гэж үзэж байгаа бол Дубайн гэрээ байгуулагдах төгсгөлийн шат хийгдээгүй, дутаа байна аа гэсэн үг болно. Анхаарна уу!