Индэр    
2024 оны 4 сарын 23
Зураг
Олон улс судлаач, эдийн засагч

Монгол дахь хэл бичиг үсгийн шинэчлэлийн ээдрээтэй геополитик

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар кирилл үсэгт шилжээд 80 шахам жил болж байна. Монгол Улс яагаад одоо уламжлалт уйгуржин монгол бичгийг сурталчилж түгээн дэлгэрүүлж байна вэ?

Чингис хаан Их Монгол Улс буюу Монголын Эзэнт Гүрнийг байгуулснаас эхлээд 20 дугаар зууны дунд үе монгол хэл бичиг үсгийн тогтолцоог шинэчилж, уламжлалт бичгийг халах хүртэл 800 гаруй жилийн турш монголчууд Уйгураас гаралтай уламжлалт монгол бичиг үсгийг хэрэглэсээр ирсэн.

Харин монголчууд 1940-өөд оноос эхлэн уламжлалт уйгуржин үндэсний монгол бичиг үсгийн оронд кирилл үсэгт суурилсан шинэ бичиг үсэг хэрэглэх болов. Төрийн тамга бүх шатанд кирилл, монгол бичгээр хоёулаа ашиглагддаг уламжлалтай. Өнөө үед 30-аас доош насны Монгол Улсын харьцангуй залуу ард иргэд хэрэглээ багатайн улмаас уламжлалт уйгуржин монгол бичиг үсгээ төдийлөн сайн ашигладаггүй.

1980 оны сүүлээс Монголын зарим дунд сургуулиуд үндэсний монгол бичгийн сургалт явуулж эхэлсэн ч зарлан таниулах түгээн сурталчлах ажил идэвхгүй, тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч сонирхогчид төдийлөн их байсангүй. Өнөө үед Монгол Улсын дунд сургууль, их дээд сургууль коллежид уламжлалт монгол бичгийн хичээл заадаг ч суралцаж буй сурагч оюутнуудад энэ бичиг үсгийн мэдлэгийг төлөвшүүлэхэд эцэг эхчүүд төдийлөн сайн анхаардаггүй байдал ажиглагддаг.

Харин одоо Монгол Улс уламжлалт уйгуржин монгол бичиг үсгээ албан ёсны үндэсний бичиг болгох цаг үе тохиож байна. 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих үйл явц өрнөнө.

хэвшиж дассан уламжлалт бичиг үсгээ шинэчилнэ гэдэг нь өөрийн үндэстний улс орны түүхтэй нарийн холбоотой соёл дурсгал уламжлалаас холдон хөндийрнө гэсэн үг

20 дугаар зууны эхээр байгуулагдсан ЗХУ бол олон үндэстний цөөнхтэй өргөн уудам газар нутагтай орон байв. Тухайн үеийн ЗХУ-ын Засгийн газар улс төр, эдийн засаг нийгмийн бүтээн байгуулалтыг түргэсгэх шаардлагын улмаас үндэстний цөөнхийн бүс нутагт бичиг үсгийн тогтолцоог шинэчилж, Орост түгээмэл кирилл үсгээр солих шийдвэр гаргажээ. Тухайн үед тусгаар тогтнолоо зарласны дараахан ЗХУ-ын дагуул улсын нэг байсан БНМАУ ч мөн адил уламжлалт уйгуржин монгол бичиг үсгээ өөрчилж, кирилл үсгийг бүхэлд нь хэрэглэж эхэлсэн.

1930-аад оноос Монгол Улс ЗХУ-ын хүсэлт шаардлагыг зарим талаар биелүүлж, бичиг үсгийн тогтолцоогоо шинэчилж, латин үсэг болон кирилл үсэг эрчимтэйгээр ашиглаж эхэлсэн байдаг. Кирилл монгол хэл бичиг хэдийгээр монгол хэлний бичиг үсгийн шинж чанаруудыг агуулсан хэдий ч оросын кирилл үсэг(слав хэл) шиг л харагддаг.

Уламжлалт уйгуржин монгол бичиг үсгийг халах нь Монголд ашигтай давуу тал олон байсан хэдий ч сөрөг нөлөөтэй байсныг мартаж болохгүй. Ашигтай давуу тал нь кирилл монгол хэлний ярих дуудлага, бичиглэл нь ижил тул тус бичиг үсгийг сурталчлах түгээн дэлгэрүүлэхэд хүндрэл харьцангуй бага, бүх нийтээр боловсрох олон нийтийн бичиг үсэг тайлагдах явц хурдтай байв. Харин сөрөг нөлөө гэвэл ЗХУ, Монголын тухайн үеийн эрх баригчид кирилл монгол хэл бичгийг сурталчлан түгээн дэлгэрүүлэхээр шийдсэн нь зарим талаар уламжлалт соёл, түүхээ мэдэхгүй хэдэн үеэрээ монголчууд бий болоход хүргэсэн.

Ямар нэгэн хэмжээгээр хэвшиж дассан уламжлалт бичиг үсгээ шинэчилнэ гэдэг нь өөрийн үндэстний улс орны түүхтэй нарийн холбоотой соёл дурсгал уламжлалаас холдон хөндийрнө гэсэн үг. Кирилл монгол үсгийг сурталчилж дэлгэрүүлэн түгээж эхэлснээс хойш түүх соёлын олон баримт бичиг, эх сурвалж эд агуурсыг уншиж тайлах боломжгүй болж, нийт иргэд олонд хүртээмжгүй болсон. Кирилл үсэгт шилжсэнээр монголчуудын уламжлалт уйгуржин монгол хэл бичиг үсгийн талаарх ойлголт шинэчлэгдэн өөрчлөгдсөн.

Үүнийг харгалзан үзэхэд уламжлалт уйгуржин монгол бичиг үсгийг кирилл үсгээр сольсон эхний өдрөөс л тухайн үед Монголд эсэргүүцлийн дуу хоолой гарч байсан.

Кирилл үсгийн хэрэглээ өнгөрсөн зуунд Монгол улсын нийгэм улс төр эдийн засагт асар их нөлөө үзүүлсэн. Хамгийн гол нь монголчуудын Хятад, Түрэгийн соёл иргэншлийн түүхэн холбоог бичиг үсгийн хэлээр таслахын сацуу Зөвлөлтийн Слав Орос соёл иргэншил Монголд гүнзгий нэвтрэн орох үйл явцыг түргэсгэсэн.

Хятадад Өвөрмонголд уламжлалт уйгуржин монгол бичиг үсэг хэрэглэсээр байгаа бол Түрэг Уйгуруудын эх нутаг буюу одоогийн ШУӨЗО болон баруун хойд Хятадын олон бүс нутагт тархан суурьшсан монгол түрэг угсаатнууд уйгуржин монгол бичиг үсгийг одоо ч хэрэглэсээр байна.

Кирилл бичиг үсэгтэй болсноор Монголыг зарим талаар “Хятад”-ын соёл нийгэм түүхийн нөлөөнөөс холдуулж ангижруулах үйл явц амжилттай өрнөсөн. Улс төрийн шалтгааны улмаас ЗХУ-г задран унасны дараа хүртэл энэ үйл явц өөрчлөлтийг эсэргүүцэж байсан.

1990 оноос эхлэн Монгол Улсад уламжлалт уйгуржин монгол бичиг үсгийг сэргээн ашиглах түүх соёл уламжлалаа эргэн мандуулахыг уриалсан иргэд олон нийтийн дуу хоолой хүчээ авав. Үнэн хэрэгтээ улс төр нийгэм эдийн засгийн шилжилт хийж буй Монголын төр засаг бичиг үсгийн тогтолцоог дахин өөрчлөхөд ихээр дэмжлэг үзүүлж чадаагүй бөгөөд тухайн үеийн төсөв санхүүгийн хүндрэл, техник технологийн шийдэл, багш хүний нөөцийн хомсдол зэрэг олон асуудлаас болж хойшлуулсаар ирсэн. Харин сүүлийн жилүүдэд л үндэсний бичиг үсэг соёлыг эргэн сэргээх үйл явц мэдэгдэхүйц хурдассан.

Монгол Улсын Засгийн газраас 2011 онд төрийн албан хаагчид олон улсын байгууллага болон гадаад орнуудын албан ёсны төр олон нийтийн байгууллагуудтай харилцахдаа уламжлалт уйгуржин монгол бичиг үсгийг хэрэглэхийг үүрэг болгосон журам гаргасан. Мөн уламжлалт уйгуржин монгол бичиг, кирилл монголоор зэрэг бүх төрлийн гэрчилгээ, бичиг баримтыг зэрэгцүүлэн бичихээр болсон.

хэл бичиг үсгийн шинэчлэл өөрчлөлт нь Монгол үндэстний олон зууны түүхээ санагалзаж хүлээн зөвшөөрч, эргэн ирж буй хэрэг гэж ойлгож болно

УИХ 2015 онд Монгол хэлний тухай хуулийг баталсан. Тус хуульд 10 жилийн дотор буюу төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оноос албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан юм. Гэсэн хэдий ч кирилл монгол бичиг үсэг одоо ч нийгэм эдийн засгийн олон салбарт зонхилох байдлаар ашиглагдсан хэвээр байна.

2020 оны гуравдугаар сард Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар, "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III"-ыг албан ёсоор хэлэлцэн баталж, 2025 оноос цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихээр шийдвэрлэсэн. Уламжлалт уйгуржин монгол бичиг үсэг нь зарим талаар төрийн албан хэрэгт бэлгэдлийн байдлаар хэрэглэгдэж байсан бол одоо иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, диплом зэрэг төрөөс олгосон бүхий л бичиг баримтад кирилл бичигтэй зэрэгцүүлэн ашиглагдахаар байна.

2021 онд Монгол Улсын 150 мянга орчим төрийн албан хаагчдаас “албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд бэлэн эсэх” талаар судалгаа авчээ. Судалгаанд олонх (53.6 хувь) нь дэмжсэн бөгөөд тус бодлогыг дэмжих янз бүрийн үндэслэлийг дурдсан байжээ. Мөн 2024 оны 04 сард, Монгол хэлний тухай хууль, Засгийн газраас баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III 2020-2024”-ийн хэрэгжилтийг үнэлэх “Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаа”-ны мэдээлэл цуглуулах ажил хийгдэж байна.

Монгол Улс уламжлалт уйгуржин монгол бичиг үсгийг хэрэглээнд бүрэн ашиглахаар шийдсэн нь гайхах зүйл биш юм. ЗХУ задран унасны дараа хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Азербайжан, Туркменистан, Узбекистан зэрэг олон улс орон язгуур уламжлалт бичиг үсгээ сэргээн хэрэглэх буюу шинэ бичиг үсгийг хэрэглэх болсон. Казахстанд хүртэл ийм үйл явц явж байна. Энэ нь олон арван жилийн Зөвлөлтийн нөлөөний дараа уламжлалт соёлыг сэргээж буйг харуулж байна.

Нэг талаараа энэ хэл бичиг үсгийн шинэчлэл өөрчлөлт нь Монгол үндэстний олон зууны түүхээ санагалзаж хүлээн зөвшөөрч, эргэн ирж буй хэрэг гэж ойлгож болно. Олон зууны тэртээгээс уламжлалт уйгуржин монгол бичиг үсгийг хэрэглэж ирсэн болохоор уг бичиг үсэг нь монгол үндэстний алдар суут түүх соёл уламжлалыг тээж агуулж байдаг.

Нөгөөтэйгүүр Монгол Улс хөрш орнуудын хараат байдлаас аажмаар ангижрах гэж бас харж болно. Ямартай ч өнгөрсөн 20 дугаар зуунд Монгол ЗХУ-ын шаардлага шахалтаар кирилл бичиг үсэгтэй болсон. Уламжлалт уйгуржин монгол бичиг үсгийг сурталчилж түгээн дэлгэрүүлж байгаа нь эдийн засаг, нийгэм соёл улс төрийн хувьд Оросын уламжлалт хэт их нөлөөллөөс зарим талаар ангижирч, тус улс тусгаар тогтносон бие даасан хөгжлийн замд орох алхам гэж ч үзэж болохоор юм.

Үнэхээр ч уламжлалт уйгуржин монгол бичиг үсгийг сэргээн хэрэглэх шийдвэр нь бүхэлдээ түүх уламжлал соёлын үүднээс бодолцож үндэслэсэн зүйл бас биш юм. Монгол, Хятад хоёр орны түүхэн уламжлалт харилцаа, бодит хэрэгцээ шаардлага нь хоёр орны найрсаг солилцоо, хамтын ажиллагааны жам ёсны үндсийг бүрдүүлсэн. Уламжлалт уйгуржин монгол бичиг үсгийг сэргээн хэрэглэх нь хоёр орны түүхэн харилцаа холбоонд чухал ач холбогдолтой.

Тусгаар тогтносон Монгол улс болон БНХАУ-ын ӨМӨЗО нь түүхэндээ нэг эзэнт гүрэнд харьяалагдаж ирсэн бөгөөд хэл бичиг үсэг нь ч нэг гарал үүсэлтэй. Хятадын Мин гүрэн, Чин гүрний үед ч монгол үндэстэн болон нүүдэлчид нь уламжлалт уйгуржин монгол бичиг үсгийг өргөн хэрэглэж байжээ. Өвөрмонгол уламжлалт уйгуржин монгол бичиг үсгийг үндсэндээ хэвээр авч үлдсэн бол хэл бичгийн тогтолцоонд нь хэд хэдэн шинэчлэл орсон Монгол Улс одоо кирилл үсэгт бүрэн шилжсэн байдалтай байна. Түүхийн эдгээр үйл явцын үр дүнд хоёр улсын хилийн наана цаана орших монгол угсаатнууд эх төрөлх монгол ярианы хэлтэй боловч уламжлалт уйгуржин монгол бичиг үсгээр хоорондоо бараг л бүрэн харилцах боломжгүй болсон.

Олон зууны тэртээгээс уламжлалт уйгуржин монгол бичиг үсгийг хэрэглэж ирсэн болохоор уг бичиг үсэг нь монгол үндэстний алдар суут түүх соёл уламжлалыг тээж агуулж байдаг

Уламжлалт уйгуржин монгол бичиг үсгийг сэргээн хэрэглэсэн нь зарим талаар Хятадтай түүх уламжлалын хувьд “ойртох” ач холбогдолтой гэж үзэж болох ч Улаанбаатарын уламжлалт уйгаржин монгол бичиг үсгийг түгээн дэлгэрүүлж байгаа нь БНХАУ-ын Өвөрмонголд хос хэлний боловсролын талаар баримталж буй шинэ бодлоготой харьцуулахад сонирхолтой ялгаатай харагдаж байна. Австралийн Хятад судлаач эрдэмтэн Жеймс Лейболд Ши Жиньпиний удирдлага дор Хятадын Коммунист нам угсаатан үндэстний бодлого дээр хуучин Зөвлөлт маягийн “нутагшуулах” (коренизация, nativization) бодлогоо орхиж, оронд нь үндэстний “хайлуулах тогоо”-ны бодлого (плавильный котёл, melting pot), ялангуяа Америк маягийн хайлуулах бодлого баримталж, Хятадын буюу дийлэнх олонх болох Хан үндэстний соёлтой нэгдэхийг чухалчилж эхэлсэн талаар судалгаандаа дурдсан. Энэхүү "хоёрдугаар үеийн үндэстний бодлого" нь Хятадын үндэстэн угсаатны асуудлыг шийдвэрлэх зөв шийдэл гэж үзсэн бололтой.

2020 онд, ӨМӨЗО-ны засаг захиргаа дунд сургуулиудын монгол хэл дээрх сурах бичгүүдийг хасаж, мандарин хятад хэлний сургалтын хэрэглэгдэхүүнийг албадан ашиглах шийдвэр гаргасан. Монгол хэл сонгон суралцах сонголт хэдийгээр хэвээр байгаа ч энэ өөрчлөлт нь нэр төдий монгол сургуулиудад ч улс төр, түүх, ёс зүй хичээлүүдийг заавал мандарин хятад хэлээр заах ёстой болсон.

монгол хэл бичиг үсгийн хувьсал өөрчлөлт, албан ёсны гадаад хэлний боловсролын түүх бол соёлын хувьслын жам ёсны үйл явц биш, харин хүний гараар бүтсэн зохиомол улс төрийн төсөл

Монгол хэлний асуудлыг иймэрхүү байдлаар шийдвэрлэсэн нь монгол үндэстэн сурагч оюутан, эцэг эхчүүдийн тэмцэл, багш нарын ажил хаялт гэх зэрэг ховорхон эсэргүүцэл асуудлуудтай тулгарсан боловч эдгээр өөрчлөлтүүд эцэстээ хэрэгжиж эхэлсэн. Хоёр жилийн дараа тухайн үед ӨМӨЗО-ны ХКНамын хорооны нарийн бичгийн дарга байсан Ши Тайфэн-г ХКН-ын Улс төрийн товчооны гишүүнээр дэвшүүлж, одоо тэрээр ХКН-ын Нэгдсэн фронтын ажлын албаны сайдаар ажиллаж байна.

Монгол Улс 2025 оноос уламжлалт уйгуржин монгол бичиг үсгийн хэрэглээг өргөжүүлэхийн зэрэгцээ “Боловсролын ерөнхий хууль”-аа шинэчлэн найруулж, Зүүн Азийн Тайвань зэрэг бүс нутаг болон бусад улс орнуудын засгийн газрууд шиг англи хэлийг ерөнхий боловсролын анхны гадаад хэлээр албан ёсоор зарласан нь Монгол Улсын хэлний бодлогын геополитикийг улам ойлгомжгүй хүндрүүлж байна.

Англи хэлийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх сургах нь Орос, Хятад хэл заахтай холбоотой түүх соёл нөлөөллийн элдэв дараас зовлонгүй тул бүх талууд илүү амархан хүлээн зөвшөөрдөг. Нэмж дурдахад интернэт болон бизнесийн ертөнцөд англи хэлийг түгээмэл хэл болгон ашигладаг бөгөөд англи хэл дээрх түгээмэл поп соёлыг залуучууд маш түргэн хүлээн авдаг. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар англи хэлийг идэвхийлэн сурталчлан түгээн дэлгэрүүлж байгаа ч монгол иргэдийн англи хэлний түвшин ерөнхийдөө тийм ч өндөр биш байна. Улаанбаатар зэрэг суурин газруудад англи хэлний багш сургагч нар харьцангуй олон байдаг ч өргөн уудам хөдөө орон нутагт англи хэлний багш нар, сургалтын хэрэглэгдэхүүн туйлын дутагдалтай хэвээр байна. Орос хэлний сургалт нь Монголын боловсролын системд гүн гүнзгий шингэсэн хэвээр байна.

Ерөнхийдөө монгол хэл бичиг үсгийн хувьсал өөрчлөлт, албан ёсны гадаад хэлний боловсролын түүх бол соёлын хувьслын жам ёсны үйл явц биш, харин хүний гараар бүтсэн зохиомол улс төрийн төсөл юм. Улс төрийн шийдвэр эцсийн дүндээ ямар бичиг үсгийг хэрэглэхийг тодорхойлдог. Алсдаа англи хэлийг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ уламжлалт уйгуржин монгол бичиг үсгийг сэргээн ашиглах ажлыг эрчимжүүлэх Улаанбаатарын эдгээр хүчин чармайлт нь Москва, Бээжингийн Монголын талаар баримталж буй бодлогод шууд болон шууд бусаар нөлөөлж болзошгүй юм.

Тус өгүүлэл The Diplomat сэтгүүлд 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд “The Complex Geopolitics of Mongolia’s Language Reform” нэртэйгээр англи хэл дээр нийтлэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
33
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
4
Зураг
БАХАРХМААР
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
37 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.168.8] 2024/4/29
ЛАТИН ҮСЭГ РҮҮ ШИЛЖЭЭЧЭЭ, ЮУН ХОЦРОГДСОН БАЛАРСАН УЙГАРЖИН БЭ, НААДАХ ҮХЭР МАЛЫН ЭВЭР ГҮЗЭЭТЭЙ ЗУУРАЛДААД ТӨРИЙН АЛБАНЫ АЖИЛ ТӨРӨЛ 3 ДАХИН УДААШРАНА ШҮҮ ЖООХОН ПРАГМАТИК ХАНДААЧ ХУДЛАА ХЭЛБЭРТСНЭ АМЬТАД
0 | 1 Хариулах
😎 [202.126.91.197] 2024/4/24
Монгол бичигтээ орчихвол ядахнаа оросууд монголыг хүндэлдэг болно хэхээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.151] 2024/4/24
кирилл үсэгт шилжсэнээр монголчуудын уламжлалт уйгуржин монгол хэл бичиг үсгийн талаарх ойлголт шинэчлэгдэн өөрчлөгдсөн. гоё өгүүлбэр бна
0 | 0 Хариулах
Зочин [103.198.173.247] 2024/4/24
Монгол бичиг шүүдээ уйгөржин гэж оросууд та нарт зааж өгсөн юм шүү дээ энэ бичиг үсэгийг Чингис хаан өөрийн гараар бидэнд өгсөн юм үндэсний бичиг үсгээ устгуулчихаад баярлаад сууна гэдэг гутамшиг эмгэнэл манай дайснуудын хамагийн гол хүсэл юм
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.151] 2024/4/24
уйгарын улс. түрэг аймгууд.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.151] 2024/4/24
монгол хэл бичгийг кириллээр тайлбарлах. ма хэл бичиг улам баяжина гэдэг талаас нь өгүүлбэр тасдаж авч хэрэглэсэн юмаа. нийтлэлээ монгол бичгээр бичээ. оросууд монгол хэлний талаар ярихыг сонссонгүй.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.151] 2024/4/24
тэгээд ч юун оросууд вэ. бараг оросуудтай одоо бас холбох гээд зориуд уяах гээд байгам шиг. сонсмооргүй бна шүү.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.151] 2024/4/24
96-р сургууль билүү. хамгийн сүүлд монгол бичигтэйгээ үлдсэн шүү дээ. асуухнээ тэгсгээд больсон байх.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.151] 2024/4/24
зүүнээс баруунш бич, баруунас зүүнш, тэгээд монгол бичигээр. бод 🤔
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.151] 2024/4/24
түркстан, казахстан перс уйгар (араб) үсгээсээ салчлаа
0 | 1 Хариулах
Зочин [202.126.88.213] 2024/4/24
Монгол хэлний талаар иргэдэд маш зөв ойлгуулах ёстой шүү дээрхи дурьдсан өгүүлбэр дотор ЗХУ гэж бичсэн байна уул нь ЗСБНХУ ингэж ойгож бичвэл түүх зөв болно
0 | 0 Хариулах
Зочин [126.22.9.118] 2024/4/23
Энэ бүтэхгүй санаа шүү
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.236] 2024/4/23
Латин үсэг ч гайгүй шүү дээ, цахим орчинд Монголчууд аль хэдийн хэрэглээд сурчихсан байна ш тэ, хэл зүй талаас нь бага зэрэг юм хийхэд л хангалттай. Монгол бичгээ бас судлаад явж болно биз дээ
0 | 1 Хариулах
Зочин [66.181.189.203] 2024/4/23
Zugeer minii l bodol. Huuchin mongol bichig bol huuchin uyghur usgees eh awj huwirgasan gadnii l bichig. Tuuntei ylgagui, cyrillic mongol bichig ylgagui gagnii l bichig. Minii bodloor cyrillic bichig n mongol helendee iluu tohirson yum shig sanagddag. Za tegeed bichig usgees gadna mongol helnii uhel oirtoj baiga tsagt huuchin bichig surj baisni orond uug n mongol helniihee darhlaag saijruulsan n deer yum bolwuu gj boddog. Deerees n huuchin mongol bichig surhad tiim ch amarhan bish. Nileen heden jilin umnu huuchin bichgeer ywna geed heden uwurmongol bagsh nar irsen. Ted nar ch tuhain mongol bichgeer ywsan huuhduud yronhii mongol heldee mash muudsan gj huleen zuwshuuruud boliulj baisan.
5 | 2 Хариулах
Зочин [66.181.189.203] 2024/4/23
Neg uwur mongol bagsh n ch yrij baisandaa… huuchin mongol bichigluugee oroh gj het uzeed, mongol helee buren alchiw gj.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.21] 2024/4/23
Болзошгүй юм гэнэ үү, ямар зориггүй үг вэ. Үүнийг даван туулах ёстой гэж төгсгөсөн бол болох байж. Юм гэж төгсгөх нь бичиг найруулгын чадвар дундаж болохыг гэрчлэнэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.21] 2024/4/23
Монгол бичиг гэх ёстой, юун уйгаржин. Зүгээр л монгол бичиг, тэгээд латинаар галиглах систем.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.109] 2024/4/23
ЛАТИН ҮСЭГТ ШИЛЖИХ НЬ ЗӨВ ЮМ БОЛОВ УУ ?
1 | 1 Хариулах
Зочин [66.181.181.12] 2024/4/24
Дараа нь хятад хүчирхэгжихээр ханзад шилжэе гэж үү?
0 | 1 Хариулах
Зочин [203.17.23.177] 2024/4/23
ЕР НЬ БОЛ ӨӨРСДИЙНХӨӨ ҮСЭГ БИЧГИЙГ ХЭРЭГЛЭХ ЗӨВ. ОРЧИН ҮЕДЭЭ ТААРУУЛААД ШИНЭЧЛЭЭД ХЭВТЭЭ БИЧДЭГ СИСТЕМ БОЛОВСРУУЛЖ БОЛНО. ЯПОНЧУУД БҮХ ӨДӨР ТУТМЫН СОНИН, ТҮҮХЭН НОМ ЗОХИОЛОО БОСОО БИЧГЭЭР БИЧЭЭД БОЛООД, СОЛОНГОСЧУУД ХАНЗНААС САНАА АВЧ ЗОХИОСОН ХАНГЫЛЬ ҮСГЭЭ ДЭЛХИЙД ХОСГҮЙ ГАЙХАМШИГТАЙ ТЭНГЭРИЙН БИЧИГ ГЭЭЛ МАГТААД СОЛИОРЧ БАЙНА. МОНГОЛ БИЧИГ НЬ МОНГОЛ ХЭЛЭНДЭЭ ХАМГИЙН ИХ ТОХИРСОН, АЛДААТАЙ БИЧИХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ, ЗӨВ БИЧИХ ДҮРЭМ НЬ ТОДОРХОЙ ОЙЛГОМЖТОЙ, КОМПЬЮТЕРТ ӨГӨГДӨЛ ӨГӨХӨД МАШ ХЯЛБАРХАН ГЭЖ БАЙГАА. ЭРГҮҮ БОЛОВСРОЛГҮЙ ООРКУУД НЬ СУРЧ ЧАДАХГҮЙ БАЙНА, ЭНИЙГЭЭ БОЛЬ ЭНЭ ТЭР ГЭЭД ГОНШИГОНООД БАЙЖ Л БАЙ. ХУУЛЬ БАТЛАГДСАН. ЧАДАХГҮЙ БОЛ ЗАЙЛ.
5 | 1 Хариулах
Зочин [202.126.89.153] 2024/4/23
Уйгар бичгийн манайх гэж байгаа бол Болгарын кирилл ч бас манайх болж таарна.
0 | 3 Хариулах
Сонголт [103.168.34.122] 2024/4/23
Чингис хаан их монгол улсыг байгуулаад энэ бичгийг авч өөрийн хэлэнд зохируулж ашигласан, одоо бид монгол хүн гэж нийтлэг нэг соёлтой болсон нь чингис хааны бий болгосон соёл юм шүүдээ, харин крилл бичгийг орос зөвлөлтүүд манайхыг колоничлож бхдаа тулган хүлээлгэсэн бичиг, тгд Чингис хааныхаа бичгийг сурахаа оросын колони бснаа харуулаад криллтэйгэ явахуу
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.142] 2024/4/24
Энэ утгаар бол латин бичиг рүү шилжинэ гэдэг Америкийн колони болсонтой адилхан болж таарлаа.
0 | 1
Зочин [66.181.161.3] 2024/4/23
За геополитик нь ч яамай. Би хөгжлийн онолыг л сөргүүлэн тавьмаар байна. Өмнө байж байгаад ямар нэг шалтгаанаар мөхсөн соёлыг дахин сэргээх нь хэд дахин дарамт, алдагдал, хөгжлийн ухралтыг буй болгодог. Бид үзээгүй ч биш үзсэн. 1993 онд хос бичигтэн болох хөтөлбөр явагдаад үр дүнд нь бичиг үсгийн эрэмдэг соёлтой бүхэл бүтэн үе бий болсон. Би үүнийг хөгжил гэж үзэхгүй. Энэ нь дахиад нийгмийн сэтгэлгээнд нөлөөсөн. Нийтийн дундын үнэт зүйлийг доош нь хийсэн. Хангалттай балгаа тарьсан. Одоо дахиад л балгаа тарих гэж байна.
2 | 3 Хариулах
Тх [103.168.34.122] 2024/4/23
Харин тхх, оросын колони бхда хүчээр авсан бичгээс болоод орсуудыг ахаа гэж долоодог, коммунист колони орон бснаа хөгжил дэвшилд хүрсэн гэж боддог бүхэл бүтэн хүн сүрэг бгаа нь энэ улс орныг өөд нь гаргахгүй бн, иймд өөрсдийн монгол гэгддэг өв соёл сэтгэлгээг сэргээх нь дээр бх
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.138] 2024/4/23
Уйгаржин бичгээ шинэчлээд галиглаж биш дуудлагаар нь бичдэг болчуул яасан юмбээ. Аливаа юм хөгждөг жамтай шүүдээ.
4 | 2 Хариулах
Зочин [66.181.176.102] 2024/4/23
Тэгэх нээх шаардлагагүй л дээ, франц хэл шиг хэлдгээсээ өөр байхад асуудалгүй, гадаад үгнүүдийг монгол бичгээр угаасаа шууд дуудлагаар нь бичдэг шд, зарим цэг зураас гэх мэтийг нэмж илүү ялгаатай болговол зөв бөгөөд амар болох байх.
1 | 0 Хариулах
2025 [65.49.195.170, 82.145.210.143] 2024/4/23
2025 он чинь ямар жил юм бэ? Хха, Монгол бичиг, Англи хэл хоёр давхацсан жил юм биш үү? Хэдүүлээ яана вэ? Улсынх нь төсөв мөнгө дийлэх байгаа!? Баахан л төсөв мөнгө идэх байх даа. Үр дүн хэр байхийм байгаан
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.44] 2024/4/23
ЭНЭ БҮТЭХГҮЙ! ВАНГА ШИГ ХЭЛЧИЙ! ЭНЭ БҮТЭХГҮЙ!
2 | 3 Хариулах
Зочин [126.22.9.118] 2024/4/23
Ойлгомжтой, бүтэхгүй. Гол нь босоо учраас цахим орчинд хэрэглэхэд тохиромжгүй. Энийг зүтгүүлээд байгаа хүмүүс нэг бол тэнэг, үгүй бол ямар нэг далд муу санаа өвөрлөсөн новшнууд байгаа.
0 | 1 Хариулах
зочин [103.242.47.54] 2024/4/24
Цахим чиний амьдрал уу? Эргүү хүүр вэ?
0 | 0 Хариулах
Африк Арабуудын найз Оросууд [198.244.143.2] 2024/4/23
Сдагаар ярьж кириллээр бичдэг нь социализм.Тэр тусмаа Азийн дайсан Оросууд нь хэлэнд нь хараалуудыг Монголчууд биднийг нэвтрүүлж гутаасан гэж сургадаг.Тэр битгий хэл Бид бүдүүлэг та нарт бичиг үсэг авчирсан гэдэг. Кирилл Мефоди санваартнуудын Үнэн алдартны шашин биднийг хүн гэж үздэггүй байхад Монголчууд бид одоо кириллээр бичих эрхгүй.Дэлхийн бичиг латинаар сольж хангил шиг ард түмний авиан бичиг болгож [хориотой үг] дурак ешё бүгдийг эх орон руу нь буцаах хэрэгтэй.Албан хэрэг хаяг нэр түүх судар мэтэд Канжи шиг Монгол бичгээ сэргээн хэрэглэх нь зөв.
1 | 1 Хариулах
Төмөр [111.31.33.83] 2024/4/23
Монгол бичгийг өөрсдийнхөө аялага-т тааруулж хялбаршуулвал таарна. 3 саяуулаа нэг доор түүхч болоод яахав дээ ернь. Кирилл - Монгол бичиг хөрвүүлэгч олон болох хэрэгтэй. Тэр олон албан хэоэг хос бичгээр гэхээр санаанд буухгүй л байгаа. Бичиг хэрэгслийн цаас н тр зардал шууд 2 дахин өснө. Шүүх цагдаа хос хэл дээр бичих гэж элгийг авах байх. Заза, 2025 онд уулзацгаая. Сонирхолтой нийтлэл байна.
2 | 1 Хариулах
Zochin [83.137.6.181] 2024/4/23
Монгол бичгээ сэргээн хэрэглэх нь өвөг дээдсийн өв их соёлоо уламжлан авч үлдэх сайн талтай хэдий ч эсрэгээр бодоход хэрэв нийтээр монгол бичигтэн болвол өвөрмонгол ахан дүүс чинь ижил бичиг соёлтой гээд урдаасбиднийг эзлэх аюул отож байгаа. Уг нь зөв боловч ийм арчаагүй төрийн үед хийвэл урд зүгийн өгөөшинд орох аюултай
2 | 8 Хариулах
Зочин [77.73.69.156] 2024/4/23
Буриадууд Монгол болж нүүрээ нуугаад их турхирнаа.Халх Ойрдоор нь биднийг хагалж ирсэн чинь хангалттай.Социализмтайгаа нутаг буцаач.
1 | 2 Хариулах
зочин [202.21.104.98] 2024/4/23
Янкан алан бомбоо минь буриад бол монгол үндэстэн харин чи халх хужаагийн эрлийз шээс золбин гөлөг гэдгийг бид нар бүгдээрээ мэднэ
2 | 0 Хариулах
зочин [202.21.104.98] 2024/4/23
энийг бичсэн новш бол бага насны хүүхэд хүчинддэг педофил маараа гэдэг алан бомбоо байна муу новшоо чаагий чагнаа гэж үндэстэн бутаргасан зүйл бичсэн хүн түрүүчээсээ шоронд явсан шүү чи дараагийнх нь шүү новшоо
4 | 0 Хариулах