Индэр    
2023 оны 9 сарын 27
Зураг
Олон улс судлаач, эдийн засагч

Аюулгүй байдлын асуудлаарх Монгол, Орос, Хятадын анхны гурван талт уулзалт

Зураг

Москвад болсон гурван талт аюулгүй байдлын асуудлаарх шинэ зөвлөлдөх уулзалт нь “Сибирийн хүч 2” байгалийн хийн хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаатай холбоотой байж магадгүй бөгөөд ирэх аравдугаар сард Бээжинд болох гурван талт дээд хэмжээний уулзалтад бэлтгэж байна.

Ван И Москвад айлчлах үеэр БНХАУ-ын топ дипломатч Оросын Холбооны Улсын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нартай гурван талт зөвлөлдөх уулзалт хийсэн. (Ван И одоогоор Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга, Гадаад хэргийн сайд албыг давхар хашиж байгаа. Хоёр талын яриа хэлэлцээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөх ижил статустайгаар оролцож байгаа)

Есдүгээр сарын 20-нд болсон гурван талт уулзалтын өмнө талууд буюу Орос - Хятад, Монгол - Хятад, Монгол - Орос гурван талт аюулгүй байдлын асуудлаарх хоёр талын уулзалт хэлэлцээнүүд хийсэн. Хэд хэдэн удаа дараалсан хэлэлцээг нарийн зохион байгуулсан нь Хятад, Орос аюулгүй байдлын асуудалд асар их ач холбогдол өгч байгааг онцлон харуулав.

Энэ уулзалтаас өмнө хамгийн сүүлд 2015 онд Монгол, Хятадын аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт болж байжээ. Тухайн үеийн Хятадын коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төвийн улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Мэн Жяньжү тухайн үеийн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй уулзалт хэлэлцээ хийж байсан. Тухайн үед Ц.Энхтүвшин төлөөлөгчдийн хамт мөн Төвөдийн Лхас хотын буддын шашны нөхцөл байдалтай танилцаж, тухайн үеийн Төвдийн Өөртөө Засах Орны ХКН-ын хорооны нарийн бичгийн даргын орлогч Ү Инжиэтэй уулзсан байна.

Саяхан болсон уулзалтаар Ван И Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярыг Хятадад айлчилж хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг урьсан байж магадгүй юм. Өмнөх Ц.Энхтүвшингийн айлчлалтай харгалзан харвал Ж.Энхбаяр даргын айлчлалын хүрээнд Төвөд, Шинжаан зэрэг бүс нутагт урьж айлчлуулж магадгүй.

Монгол Улс үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа шинэчлэхээр бэлтгэж байгааг онцлох хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 60 гаруй хувь нь шинэчлэн найруулагдсан хувилбар бэлэн болсон талаар мэдээлэв. Ж.Энхбаяр шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барьж, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бэлтгэсэн. Гэвч Монгол Улсын гадаад орчин олон улсын нөхцөл байдал тодорхойгүй нөхцөл байдалтай байгаа гэж үзсэн бололтой үзэл баримтлалын шинэчилсэн төслийг УИХ-д тухайн үед оруулаагүй байна.

ОХУ, БНХАУ, БНАСАУ, АНУ, БНСУ, Япон, Казахстан зэрэг Монголын хөрш, ойрын олон түнш геополитикийн шинэ орчныг тусган аюулгүй байдлын бодлогын баримт бичгүүдээ боловсруулж шинэчилсэн байдалтай байна. Монгол Улс ч мөн ойрын хугацаанд холбогдох баримт бичгүүдийг шинэчлэх болов уу. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа шинэчилж буй энэ үед ОХУ, БНХАУ-ын хувьд Улаанбаатартай нягт зөвлөлдөх нь онцгой ач холбогдолтой болж байна.

Хятад-Америкийн өрсөлдөөн ширүүсэж, Орос-Украины хямрал хүндэрч ширүүсэхийн хэрээр Орос болон Европ, АНУ-ын харилцаа туйлын хурцадмал болж байгаа тул Орос, Хятадын дунд хавчуулагдсан Монгол Улс аюулгүй байдлынхаа байр сууриа анхааралтай ажиглахаас өөр аргагүй болжээ.

Орос, Хятадын засгийн газрын өндөр албан тушаалтнууд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын стратегийн нийтлэг ашиг сонирхолд хохирол учруулахгүй л бол Монгол Улсыг бусад оронтой дипломат харилцаа тогтоох, “гуравдагч хөрш” дипломат харилцаа тогтоохыг Москва, Бээжин эсэргүүцэхгүй гэж мэдэгддэг. Гэвч сүүлийн үед бүх зүйл нөхцөл байдал нэлээн өөрчлөгдөж байна. Орос, Хятад хоёр улс Монгол Улстай аюулгүй байдлын гурван талт зөвлөлдөх уулзалт зэрэг механизмаар дамжуулан хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр зорьж байгаа бөгөөд цаашид ч улам гурван талын харилцаа гүнзгийрэх хандлага ажиглагдаж байна.

Монгол, Орос, Хятад гурван улс хэд хэдэн шалтгааны улмаас эдгээр аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтыг хийж байна.

Нэгдүгээрт, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор Бээжинг зорьж ирэх аравдугаар сард “Сибирийн хүч 2” байгалийн хийн хоолойн хэлэлцээрийг эцэслэн шийдвэрлэж магадгүй байна. Уг хоолойгоор Оросын байгалийн хийг Алс Дорнодоос Монголын нутгаар дамжуулан өнгөрөөж Хятад руу тээвэрлэх юм. Хамтарсан төсөлд хөрш гурван улс, тэр дундаа аюулгүй байдлын чиглэлээр цаашид нягт хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Хоёрдугаарт, Орос, Хятад хоёр улс Монголын өнөөгийн нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал болон хэтийн төлөвт санаа зовниж байна. Монголд болж буй төрөл бүрийн зорилго бүхий эсэргүүцлийн жагсаалууд Хятад, Орос хоёр улсын орчимд байнга тулгардаг "өнгөт хувьсгал"-ын өнгө аястай байгааг ажигласан бололтой. Оросын Холбооны Улсын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев уулзалтын үеэр Орос улс Хятад, Монгол Улстай “Гадны хөндлөнгийн нөлөөг хамтран эсэргүүцэх”, “Өнгөт хувьсгалаас сэргийлэх” зорилгоор хамтран ажиллана гэдгээ онцлон тэмдэглэв.

Өнгөрсөн өвөл буюу 2022 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатарт олон мянган хүн хүйтнийг үл харгалзан тус улсын нүүрсний салбарын авлига болон бараа бүтээгдэхүүний өндөр инфляцыг эсэргүүцэн гудамжинд гарсан. Арваннэгдүгээр сарын дундуур Монгол Улсын Авлигатай тэмцэх газар болон Улсын Ерөнхий Прокурорын Газраас нүүрсний салбарын 30 гаруй албан тушаалтныг авлигын хэргээр шалгаж байгаа талаар мэдээлсэн. Эдгээр авлигын хэргийн талаар өнөөдрийг хүртэл олон нийтэд тодорхой тайлбар өгөөгүй байна.

Эдгээр үйл явдал нь Монголын олон нийтийн дургүйцлийг төрүүлж, дотоод болон гадаад хүчний хөндлөнгийн нөлөө оролцоог ихээр нэмэгдүүлэх хандлагатай байна. Энэ нь Монголын нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, цаашлаад Орос-Хятадын Монгол Улстай хиллэх хилийн ойролцоох үндэстний цөөнхийн бүс нутгуудад сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Гуравдугаарт, Хятад, Орос хоёр Монгол дахь нөлөөгөө алдах вий гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдсэн байж магадгүй. Сүүлийн жилүүдэд Монгол Улс АНУ болон түүний холбоотон орнуудтай гурван талт уулзалтууд хийж эхэлсэн. Эдгээр механизмын хүрээнд Япон, АНУ, Монгол, мөн Өмнөд Солонгос, АНУ, Монгол гурван талт хэд хэдэн уулзалтууд зохион байгуулагдлаа.

Өнгөрөгч наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчилж, АНУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзаж, хоёр тал идэвхтэй харилцан яриа өрнүүлсэн. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган Нью-Йорк хотноо болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцлоо. Монгол Улс нь Орос, Хятад хоёрын дунд байгаа мэдрэмтгий, эмзэг байршлыг харгалзан Вашингтон хамгийн идэвхтэй харилцааг хөгжүүлэхийг оролддог.

Улаанбаатар ч бас АНУ-тай идэвхтэй харилцаа өрнүүлэхийг хичээдэг. Юутай ч Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн стратегийн хувьд АНУ үргэлж тэргүүлэх чиглэл байсаар ирсэн. Улаанбаатарын үзэж байгаагаар АНУ шиг их гүрэн л геополитикийн хязгаарлалтыг даван туулж, Хятад, Оросын нөлөөг сөрөн зогсоход Монголд тусалж чадна. Мөн Улаанбаатар ч гэсэн Монгол-Америкийн харилцаанд дөрөөлөн Хятад, Оростой илүү нөхцөл сайн хэлэлцээ хийх боломжтой.

Эдгээр нь Хятад, Орос хоёр улсын аюулгүй байдлын эмзэг мэдрэмтгий байдлыг өдөөж, энэ удаагийн гурван талт аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтаар дамжуулан Монгол Улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд хүргэсэн.

Монгол Улс Хятад, Орос улстай эдийн засгийн нягт хамтын ажиллагаа, найрсаг солилцоо, улс төрийн хэлхээ холбоог хадгалахыг эртнээс эрмэлзсээр ирсэн. Одоогоор Хятад, Орос, Монголын хамтын ажиллагааны олон төсөл хэрэгжиж байна. Гэвч Монгол Улс өнгөрсөн хугацаанд Хятад, Орос тэргүүлдэг бүс нутгийн олон улсын байгууллагуудаас зайгаа барьж ирсэн. Монгол Улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад нэгдээгүй, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүн болоогүй байна. Энэ нь Монгол Улсын тэнцвэртэй дипломат бодлого буюу их гүрнүүдийн дунд төвийг сахих бодлогын нэг хэсэг бөгөөд аливаа аюулгүй байдлын байгууллагатай болгоомжтой харилцдаг.

Гэсэн хэдий ч Монгол Улс аюулгүй байдлын салбарт гурван улсын харилцан итгэлцэл, харилцааны талаар ойлгомжгүй хоёрдмол хандлагатай хэвээр байх нь цаашид хэцүү хүндрэлтэй болж магадгүй юм. Хятад, Орос хоёр улс Монголтой харилцах харилцаагаа улам бүр лавшруулж ойртуулж байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин Монгол улсад айлчилж, Монгол Улс цаашид тус байгууллагад элсэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тодорхой илэрхийлсэн. Энэ бол Улаанбаатар нэгдэхээс өдийг хүртэл татгалзсаар ирсэн байхад л Монгол Улсыг нэгдэхийг дахин урьсан урилга байв. Жил бүр Владивосток хотноо зохион байгуулагддаг Дорнын эдийн засгийн VIII чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко мөн Монгол Улсыг ШХАБ-д албан ёсоор элсэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэв. Орос, Хятад хоёр Монголыг энэ байгууллагад хурдан оруулахыг хүсэж байгаа бололтой.

Ялангуяа Орос улс сүүлийн үед Монголын дипломат үйл ажиллагаанд үл хүндэтгэх, зарим үед хөндлөнгөөс оролцох гэх мэтээр нэлээд хүчтэйгээр байнга сонирхож байна. Тухайлбал ОХУ-ын Буриад улсын одоогийн Ерөнхийлөгч Цыденов Алексей Самбуевич, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Ерөнхийлөгч асан, одоогийн ОХУ-ын Төрийн Думын дэд дарга Шолбан Кара-оол нар Оросын монгол гаралтай үндэстний цөөнхийн хувьд нөлөө бүхий өндөр түвшний улс төрч шийдвэр гаргагчид юм.

Вашингтон Монголтой Хятад, Оросын эсрэг “Украин маягийн” нэгдсэн стратеги боловсруулж байгаа ОХУ-ын эрх ашигт харшилж байна гэж тэд хэвлэл мэдээллээр тодорхой илэрхийлсэн. Ялангуяа Москва "АНУ-ыг Украинд хөндлөнгөөс оролцсон" гэж буруутгаж, түрэмгийлэл зохион байгуулах шалтаг болгон ашигласан тул эдгээр мэдэгдлүүд түгшүүр төрүүлж байна.

Хамгийн сонирхолтой нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, дипломат тусгаар тогтнолд халдсан бүдүүлэг эдгээр мэдэгдэлд Монголын Засгийн газар, топ дипломатууд Улаанбаатарт суугаа ОХУ-ын дипломатчидтай ямар нэгэн байдлаар эсэргүүцэж мэдэгдэл хүргүүлээгүй байна. Саяхан ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володины Улаанбаатарт хийсэн айлчлал, Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлал, Бээжинд болох гурав дахь удаагийн "Бүс ба Зам" дээд хэмжээний уулзалтын хүрээнд Монгол, Хятад, ОХУ-ын гурван талт уулзалт зэрэгт нөлөөлөх сөрөг үр дагавар гарахаас Монгол Улс зайлсхийхийг хичээж байгаа бололтой.

Улаанбаатар Оросын эдгээр үйлдлийг цаг тухайд нь няцаахгүй, нөхцөл байдлыг олон нийтэд ойлгомжтой тайлбарлахгүй бол Орос болон бусад улс орныг Монгол Улсын гадаад бодлого, дипломат үйл ажиллагаанд үл тоох, зохисгүй үг хэллэг, зан авираар дайрахад өөгшүүлэх магадлалтай.

Орос, Хятад улсууд нөлөөллийн хүрээнд, олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Энэ нь Монгол шиг улс орнуудын хувьд шинэ дипломат болон аюулгүй байдлын сорилт дарамтыг бий болгож байна.

 

Тус өгүүлэл The Diplomat сэтгүүлд “China, Mongolia, Russia Hold First High-Level Security Trilateral” нэртэйгээр англи хэл дээр нийтлэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
55
Зураг
ЗӨВ, ГОЁ
27
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
95 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Монгол [202.126.90.130] 2024/5/10
ГАЙХААД БАЙХ ЗҮЙЛГҮЙ ХОЁР ХОРШ ЯС БУЛААЛДАН ЯРДАГЛАХ НОХОД ЛҮГЭЭН БАЙДАГ...
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.183] 2023/9/28
НАТО хэмээх алан хядагч фашист бгууллагыг нам чаах хөрш гурван орон.
1 | 0 Хариулах
Зочин [185.220.101.63] 2023/9/28
Канадын парламент Трюдог албан бус шугамаар Зеленскийг ирүүлсэн, Д2Д үеийн нацист хүнд шагнал өгч Канадыг нацизмийг дэмжигч улс болгон дэлхий даяар шившиг болгосон хэргээр ял тооцох нь дээ. Укр нацизм фашизмийг фэн нөүвар уяахуяа троллууд энэ бичлэгийг сайн хар! Дэлхий даяараа укр нацизм фашизм Зеленскийг эсэргүүцэж байна. https://youtu.be/aW_TYEtuKeQ?si=-xFyZ6UsQ_EAgU_M
1 | 1 Хариулах
йй [202.21.126.10] 2023/9/28
f u c k ruzia
2 | 1 Хариулах
Зочин [103.57.92.57] 2023/9/28
росс чайникаас болно. айлын айхтар хүүхдүүд чайникы нь зөөгөөд судлаад. амаа ангайгаад дээш харахаар чинь хар харанхуй нүүрс түлээ шор ордымуу даа. 🌌огторгуй. levelүүд байгаа шд. …mars.. jupiter saturn neptune pluto . daguuluud . …padora 📦 🎁
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.57] 2023/9/28
pandora
0 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2023/9/28
Тусгаар Монголын төрийн хэрэгт хошуу дүрсэн буриадын засаг даргын зураг тавьчиж ээ бас
3 | 2 Хариулах
Зочин [185.243.218.204] 2023/9/28
Зеленский 9 сарын 21-22нд Канад улсад гэнэт айлчилж Канадын ерөнхий сайд Жастин Трюдатай уулзжээ. Канадад Д2Д дараа Украйнаас дүрвэж ирсэн 1,4 сая орчим украйнчууд амьдардаг гэнэ. Зеленский фашист Германы баруун украйнчуудаас бүрдэж байсан СС-ын Галичина хэмээх дивизийн ахмад дайчин Ярослав Хунк гэдэг 100 шахам настай цэргийн гэмт хэрэгтэнтэй уулзаж улмаар Канадын парламентэд түүнээр Оросын эсрэг үг хэлүүлснээр бөөн асуудал үүсч Канадын парламентийн дарга огцорч байгаа юм байна.
1 | 1 Хариулах
Зочин [202.131.238.26] 2023/9/28
зайл фашист оросын суртал ухуулагч
5 | 2 Хариулах
Зочин [192.42.116.198] 2023/9/28
Хэний ч талд байсан энэ эрчээрээ 30 он гэхэд цөмийн өвөл болно дөө тэр үед улс гэж зүйл байхгүй болно хоолны шавхруун дээр зодолдоод байж байх биз
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.167] 2023/9/28
оросуудын мөрөөдөл хоолны шавхруун дээрээ зодолдуулах гэсэн.
1 | 2 Хариулах
Зочин [103.57.92.57] 2023/9/28
ану-н нэг эдийн засагч 2008 оны хямралаар цаашид бүр их хямарч крисмасаар идэх юм бэлгэнд авбал их юм гэсэн. тэр аналитикын дүгнэлт голдуу таардаг гэх. 30 он гэхээр чинь 24 оноос 6 жил. аан. 6 6 жилээр 6 сар эсвэл 6 цаг хоног, 6гийн мөчлөгөөр дахина. чяцаг савируулаад level-ээ нахиад хэд ч нахих. бас нэг хүний хэлснээр хэзээч болж байгаагүй зүйл болно, гэхдээ энэ бол байсан гэсэн. цөмөөр биш байлгүй дээ гэхдээ бараг дөө. herbicid шиг юм болуу.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.57] 2023/9/28
“pesticide herbicide fungicide insecticide” -ээр байнга бөмбөгдүүлнэ гэхээр биеэр юм туурах байх. яр шарх амьтан шавьж биеийн доторх хор. мээ хүмүүс ил мээрээд номхон нь идэвхжээд. бараг halloween юмуу хаашааен. бахираан чарлаан нь хол сонсогдоно гэх. цөөврүүдийн гүйдэл асар түргэснэ гм гм бичээтэй. ганцхан газар 🤬 хэлж чадахгүй гэхээр хаа сайгүй 🤬🤬🤬.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.57] 2023/9/28
fumbicide 🤬
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.57] 2023/9/28
fymbicide
0 | 0 Хариулах
зочин [103.212.117.194] 2023/9/27
Гаднаас монголчууд бидний хооронд чулуу шидээд байх шиг
5 | 1 Хариулах
💩 [103.57.92.57] 2023/9/27
цөсөөрөө чяцаг алдаад л явжийна. өнгөт баагаагүй. одоо нэг хөх баачвал болчих гээд зүрхний угаас
0 | 0 Хариулах
Зочин [209.145.52.128] 2023/9/27
ЕХ санамсаргүй энгийн тандалт судалгаа явуулжээ. Парисын гудамжинд нэг залууд Украйны далбаа нөмрүүлээд, өөр нэг залууд Оросын далбаа нөмрүүлээд гаргаж, мэдээж тэр залуусыг камераар ажиглаж байсан. Гэтэл хүмүүс Украйны далбааг нөмөрсөн залуугаас тойрч холуур явж байсан мөртлөө Оросын далбааг нөмөрсөн залуутай гар барьж, хамтдаа зургаа авхуулж, маш чөлөөтэй ярилцаж нээлттэй байсан байна, гайхалтай.
3 | 9 Хариулах
Зочин. [107.127.39.14] 2023/9/28
Шаадаг гар уу үгүй юу….ямар ч тийм тандалт судалгаа явуулаагүй…та нар Google-ээр хайгаад сонирхоод үз л дээ
2 | 1 Хариулах
🎰 [103.57.92.57] 2023/9/28
10 баллын системээр одоо 7. цаашид 99д хүргэ гэдэг нь 10аас 10 юм шиг байган. 🍄хүрээ арилж зах хязгааргүй тавиад туух
0 | 0 Хариулах
Freedom [66.181.183.233] 2023/9/27
no chinese!
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.115] 2023/9/27
оросын бөгсийг долоомоор байна хойд со болмоор байна. намайг Монголын ким болгож магадгүй гээд солиорчихсон юмууд байх юм аа энэ доор нэг тийм эргүү юм эргүүтээд.
1 | 4 Хариулах
Зочин [89.147.111.106] 2023/9/27
ШХАБ-д элсэхгүй гэдэг нь тодорхой. Жадамбаа генералын хүү МУЗГ бодлогын дагуу ажлаа сайн хийж байна, GJ
0 | 6 Хариулах
Зочин [66.181.188.167] 2023/9/28
лайк дарах гэж байгаад дислайк дарчихлаа. шанхайгаа хошногондоо чихээсэй
0 | 1 Хариулах
Зочин [103.57.92.57] 2023/9/28
гургалдайгаараа өлгүүлнэ. далай хөлдөнө гэхээр чинь одоо буцлаад хөлдөх. цөм маягийн л. загаснууд чанагдана. alaska явганаар чаргаар орчихдог байсан гээд байгам даа. бидний дээр угаасаа илд далайгдсан байгаа гэсэн. наана бас жижиг сажиг бичкэн фурцлиндүүлэх
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.115] 2023/9/27
за болье оо ивануудаа дахиад годондоо очерлож, осор дэлгүүрийн үүд сахиж, орос авгайд загнуулж хойд со болж чадахгүй. тэр хойд со тойгоо л найзал
7 | 3 Хариулах
Зочин [89.147.111.106] 2023/9/27
Та Монголоос яв даа, Укрт очиж их ногоон цаас хураагаарай, угаасаа та Монголд хэрэггүй гарзгүй :-)))
3 | 5 Хариулах
Зочин [103.57.92.115] 2023/9/27
оросуудын бөгс долоовол дарга болгоно гэсэн үү чамайг. тэр цаг дахиад ирэхгүй
4 | 3 Хариулах
Зочин [66.181.190.183] 2023/9/27
Одоо зүгээр л ШХАБ д элсэх хэрэгтэй. ЭЗ ч хоёр хөрштэйгээ бараг 100 хувь шүү дээ. АНУ болон баруун ёстой ямарч нэмэргүй.
5 | 11 Хариулах
Зочин [103.57.92.115] 2023/9/27
солиороод бай. манж улсад элсэж байна гээд онгирсон чинь тэнэг ху жаа одоо хүртэл гараад явчихлаа гээд гомдооский.
0 | 5 Хариулах
уб [103.57.92.57] 2023/9/27
ж.энхбаяр москвад байгаа юмуу. номын дэлгүүрээс тийм тийм cd ном аваад ирээрэй. онгоц явж байгаа юу.
0 | 0 Хариулах
☁️💨🌨 [103.57.92.57] 2023/9/27
түвд орж борохгүй. нам газраа 4000м. уулын өвчин 2500-аас эхлэнэ гэхээр нуль уулын өвчин. уулын сүрд дайружлна гэж хэлэх. хүчилтөрөгч дутал, агаарын хэт сийрэгжилтээс тархи үхжинэ. тархи хавагнаж өвдөж, шингэнгүйжиж цус өтгөрнө. тархи хавагнаж гэхээр 4000 5000, 6000м өндөрт сансрын нөхцөл шүү дээ, сансрын нисгэгчидын хамаг цус шингэн тархируугаа юүлэгдчихдэг гэдэг шиг. толгой өвдөх учир зовиураа багасгах гэж гавлаа цоолдог ч гэх. энгийнээр ойлгомжтойгоор хэлбэл ковидын хүндрэл шиг. түбэдийн дэгүүр онгоц нисдэггүй.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.57] 2023/9/27
болохгүй. уулын сүрд дайруулна
0 | 0 Хариулах
сүр [103.57.92.57] 2023/9/27
агаар сийрэг даралт. нарны туяа. мэндсайхны энхсайхан ес яваад ирсэн. уб дахь элчин сайдууд дуудаж уулзаж яриулсан гэх.
0 | 0 Хариулах
сүр [103.57.92.57] 2023/9/27
хүрднээс сансар руу тонилно гэхээр бас арай юмаа. хол тэнээд halо нь halluci. түбэдийн бөө хүчтэй харгис уу, африкых уу. байнга ухаан алдаж муужирна тархи толгой нь дахин дахин гэмтэнэ, гэмтээнэ.
0 | 0 Хариулах
сүр [103.57.92.57] 2023/9/27
armageddon bipolar disorder test rorschach. musk тархинд чип суулгана гэхийн. яльгүй зүсэлт чинь гэмтэл. муужрахдаа гэдийж хийгээ өвчүүний дээгүүр гаргадымуу яадын, амаараа. улаан хоолойн судас хагарвал 4, 5 л цус алдаж, цус нь бүлэгнэж түгжирч хатаад…
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.57] 2023/9/28
дотуур алдсан цусаараа өтгөн нь хатсан хав хар баахаар хөх гэхүү. даанч 👅🔘🚨 дээр хар кноп байгаа гээд байсымаа. дарахаар доош гургалдай гарч ирэхүү. 💎 алмас 🐻 хүн гөрөөс амтагдахаар мэдэгдэхиймуу. гургалдай сугараад гараад ирдэг л юм билээ.
0 | 0 Хариулах
аялж амьдарч болохгүй [103.57.92.57] 2023/9/28
мачу пичу дэлхийн музейн үзвэр. амьдарч аялж болохгүйн өндрийн хязгаар үхмэлийн үзүүлэн. сануулга. өнгөтөөр савирч ганц секунд ч тэвчиж чадахгүй. extreme нөхцөлд тэгээд бам бөөтөж дүвчигнэж ухаан алдаж унаж дахина гэхээр cauche/mar
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.57] 2023/9/28
бүр
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.115] 2023/9/27
иванууд троллуудаа сайн ажиллаарай гэсэн бололтой. уралаас цааш тонилчих гээд баас нь гоожоод хүрээд ирэх юм. тарган пацаанд бас их том юм амласан байгаа л даа. бүгдийг нь хойд со болгож өгнө гэсэн байх даа дурны хонгио оросууд.
3 | 4 Хариулах
Зочин [66.181.190.183] 2023/9/27
Гоё мэдээ бна шүү ууяа минь тиймээ. Юу бна даа.
2 | 3 Хариулах
Зочин [103.57.92.115] 2023/9/27
энэ хятад нь бүр стрессдээд үхлээ. Ивандаа татагдаж уначих гээд.
2 | 2 Хариулах
Зочин [66.181.161.224] 2023/9/27
ene bidniig buren haahaar shiidjee.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.115] 2023/9/27
монголын ард түмний сэтгэлийг хааж дийлэхгүй
2 | 1 Хариулах
Зочин [185.220.101.28] 2023/9/27
Монгол чамд хамаагүй! санаагаа нууж пальдагадаад ч нэмэргүй чайна таун шаахай сармисаа
1 | 2 Хариулах
Зочин [103.57.92.115] 2023/9/27
ху жаагаа бас их хардана. иванууд. монголчуудыг ингэж хэлэх чинь одоо хол явахгүй сүрлэн шаахайт минь.
2 | 1
Зочин [185.220.101.28] 2023/9/27
Монгол-Оросын сайн хөршийн найрсаг харилцаад дайсагнасан дотоодын болон гадаадын этгээдүүд хэн гэдэг хаанаас ямар үлдэгдэл шаахай сармис гэдэг нь тодорхой!!!
0 | 1
Зочин [103.57.92.115] 2023/9/27
чи наад үгээ Москвад очоод хэл чамайг тэнд гөлөг ч гэж тоохгүй. баруун гэхээр эхийг ч худалдана гээд пуутин нь хэлсэн үнэн ш дээ хар мал ху жаа минь.
2 | 0
Зочин [103.57.92.115] 2023/9/27
Монголчуудгүйгээр та 2 дүү минь явахгүй ээ. Монголын ард түмний сэтгэл л мэднэ. дэлхийн 2р дайнд эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн чинь муу Сталин амласнаасаа буцаад шинжаан_ өвөр монголыг ху жаад бэлэглэчихсэн. өөрсдөө буриадыг алдахаас айгаад.
4 | 2 Хариулах
++ [103.57.92.115] 2023/9/27
амласнаасаа буцаагүй бол өдийд 2 дүүтэйгээ дэлхийг атгаж байхгүй юу хохь нь ш дээ.
2 | 0 Хариулах
Зочин [185.220.101.28] 2023/9/27
Сталин Хятадыг дарамталж байгаад Монголыг тусгаар тогтнуулна гэж хэлсэн үгэндээ хүрсэн болхоор чи тусгаар тогтносон улсын иргэн хойлогдуу ч гэсэн үг хэлэх эрх чөлөө чинь нээлттэй байна!
2 | 2 Хариулах
Зочин [103.57.92.115] 2023/9/27
аманд нь багтахгүй үлдчихсэн л дээ аргагүй л их гүрэн байсан тулдаа. Азийн хэсэг нь их болоод өөрсдөө уусчих гээд байсан юм та нар.
1 | 1
Зочин [185.220.101.28] 2023/9/27
Хөөгдсөн хүрзнүүдийн 103.57.92.115 үлдэгдэл чи яаж ч бялдуучлаад нэмэргүй, чамруу ҮАБ-д ОНМХ ... за за төвөг, чи хаашдаа учирна, Юни клиент, ккк
0 | 2
Зочин [103.57.92.115] 2023/9/27
орос, ху жаа хоёр яг чам шиг ингээд жонхуурна. хоёулангаас нь зайгаа барьсан нь дээр. ху шжаа нь манайх байсан гэж уйлагнаад, иванууд нь хардаж танктай орж ирж пөөдийлгөөд. годонд нь очерлуулаад. одоо хойд со тойгоо найз болсон бүр шовинист загнана. орос хэлээ хошного руугаа чихээрэй хар мал минь.
1 | 0
Зочин [103.57.92.57] 2023/9/28
хойлгын мах ид. идсэн хүний махыг ид.
0 | 0
Зочин [103.57.92.115] 2023/9/27
баасны аюулгүй байдал. өөрсдийн аюулгүй байдал нь түмэн эрсдэлд орчихоод байхад.
3 | 2 Хариулах
уб [103.57.92.57] 2023/9/27
ардчилсан нам нь бөөсөнд баригдсан, бүгд найрамдахчуудын хорчин авгай шалзанд идүүлсэн, өмдөндөө эрээн алаг баас алдсан, тэр хор авгайд виз битгий өгөөрэй, манайх дээгүүрээ нэвтрүүлмээргүй вайна, хятад яахын байган гэсиймуу. манайд өөрийн шимэгч их байнөө, юун хүний хүний эхнэр. ма өвлийн хүйтний жагсаал цэвэр мантай холбоотой, ер улстөржөөгүй. 7с1 сая, сая500-ийн сугалаанаас болсымөө.
1 | 1 Хариулах
Зочин [103.57.92.57] 2023/9/27
ес покерчин trade гэж киноны аргыг хэрэглэсэн байдгийм. хүний наймааны дуудлага худалдаа яг хаагдахын өмнөх эцсийн ханшийг хэлж ялдын. хүүгээ асуусан эх. бүх үнэнийг мэдвэл амьд явахыг хүсэхгүй.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.57] 2023/9/28
дахиад тэгж хонжворыг нь өөрсдөө авчихсан хонжворгүй сугалаа тараах юм бол зүйл дуусна. баяр олон хауз хүүхдүүдтэйгээ улаан нялга үлдэхгүй арчигдах байлгүй. намын байр намын гишүүн ч үлдэхгүй.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.115] 2023/9/27
орос, хятад 2 нийлэхээрээ хөрш орнууддаа их л халгаатай даа.
3 | 2 Хариулах
Зочин [192.42.116.27] 2023/9/27
Канадын парламентийн дарга Укрнацистуудад велком гэж хэлсэн учир огцорч байна, дараагийнх нь Трюдо. Дэлхий даяараа нацизм фашизмийг гамшигийг дарж байгаа ОХУ-г дэмжиж байна.
2 | 3 Хариулах
Зочин [192.42.116.27] 2023/9/27
укр нацфашистуудын радикал фэн троллууд Оросуудыг алж хяд гэж эрээ цээрээгүй коммиддог байснаа дуу нь цаашаа ороод гөлөн гөлөн болоод явчихлаа ха ха ха
3 | 1 Хариулах
Зочин [139.5.217.226] 2023/9/27
ямар ч утгатай нийтлэлийн? ану-д өөрсдийгээ "матаад" байгаа ч юм уу, магтаад байгаа ч юм уу. өөх ч биш юу ч биш ухаантай юм уу? манайх бол шанхай-н байгууллагад ажиглагч статустай, тэр нь ч болно. бидэнд илүү дутуу маневр ер хэрэггүй юмшт
1 | 4 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/9/27
гүйцэт унш л даа ядаргаатайн, сүүлийн өгүүлбэрийг уншаад жоохон бодоотох доо
3 | 1 Хариулах
Равдан [66.181.161.210] 2023/9/27
...Монгол өөрөө хүсэхгүй ч геополитикийн тоглоом нь түүнийг татаж чангаагаад хэцүү байгаа гэж ойлголоо. Гэхдээ Орос, Хятад улсын зан араншин тогтворгүй байна... Цаашид яах юм байгаан...
1 | 0 Хариулах
Зочин. [107.122.97.5] 2023/9/27
Монгол улс хөршүүдийнхээ эсрэг ямар нэг дайсагнасан бодлого явуулдаггүй….Монголын ардчилалаас л 2 хөрш маань айж байгаа….хоёр хөрш маань нэг нь коммунист,нөөг нь посткоммунист авторитар дэглэмтэй….сонгуулиар засаг төрийн эрх мэдэл тайван замаар нэг улс төрийн хчнээс нөгөөд шилжинэ гэж байдаггүй…сонгууль нэртэй инээдэмт эмгэнэлт жүжиг тавьдаг….Монгол улсад 2024 оны сонгуулиар хахуульжиж авилгажсан МАН ялагдах вий гэж дотроо айж жийрхэж байгаа нь ойлгомжтой
3 | 1 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/9/27
ДЭЭГҮҮР ЭХ ОРНОО БОДДОГ УХААНТАЙ ГИШҮҮД ДАРГА НАР ГЭЖ ХЭРЭВ БАЙДАГ БОЛ ИЛТ ОРОСЫГ БАРИМТЛАГЧ НЭР НЬ ТОДОРХОЙ ГИШҮҮДЭЭ ЭВТЭЙХЭН АЖЛЫН ХЭСЭГ ЭЛДЭВ ЮМНААС ХОЛДУУЛЖ ЗАЙЛУУЛААД ОЛИГТОЙХОН ШИЙДВЭРҮҮДЭЭ ГАРГААД ЯВЖ БОЛНО ШДЭЭ, ТЭД НАРЫГ УРВАГЧ НОХОЙ ГЭДГИЙГ БҮГД Л МЭДЭЖ БАЙГАА, ЮМ ЮМАНД ОРОЛЦООД ХЭЦҮҮ Л БАЙДАГ БАЙХ
4 | 2 Хариулах
Зочин [202.126.90.133] 2023/9/27
балай шахуу юм
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/9/27
ЯАГААД ЧИМЭЭГҮЙ ДЭЭРЭЛХҮҮЛЭЭД БАЙГАА ЮМ БЭ, ҮГ ҮЙЛДЭЛ НЬ УЛАМ ЛАВШИРЧ БАЙНА, БИД НАР ДАЙСАГНАСАН ҮЙЛДЭЛ ОГТ ХИЙГЭЭГҮЙ УЧИР ХЭЛСЭН ҮГЭНД НЬ ТОХИРОХ ХАРИУГ НЬ ӨГЧ ХЯЗГААРЛАЖ БАЙХ НЬ ЗҮЙ ЁСНЫ АСУУДАЛ, НЭГ МУЖ АВТОНОМИТ НЬ БИШ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ, ГАНЦ БЕНЗИН ӨГӨХӨӨ БОЛЬЧИХНО ГЭЭД БАЙДАГ БҮХ БОЛОМЖОО АЛДАЖ БОЛОХГҮЙ ШДЭЭ, ХЭЗЭЭ ДУУСАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ 100% ХАНГАЖ ЧАДАХГҮЙ ГАНЦ ҮЙЛДВЭРЭЭ ХҮЛЭЭЛГҮЙ БУСАД ГАРЦ ИМПОРТЫН БОЛОМЖУУДАА ХАЙГААЧ ДЭЭ, ЦАГ АЛДААД БАЙНА БИДНИЙ АМЬДРАЛ БОГИНОХОН ШДЭЭ ҮР ХҮҮХДҮҮДЭЭ БОД
3 | 3 Хариулах
Зочин [103.161.242.138] 2023/9/27
Бусдад найдаж суухаар өөрсдөө хөгжиж хүчирхэгжиж байж аюулгүй байдлын баталгаатай болно.
2 | 2 Хариулах
Зочин. [107.122.97.5] 2023/9/27
Өнөөдрийн дэлхий ертөнц дээр ямар ч улс,хичнээн ч хүчирхэг байгаад дангаараа аюулгүй байдлаа хангаж чадахгүй
1 | 0 Хариулах
Зочин [199.249.230.160] 2023/9/27
Цөх?
0 | 1 Хариулах
Зочин. [107.127.39.14] 2023/9/27
Жов 🇷🇺🐖🐕💩
0 | 0
Сайн өгүүлэл [59.153.113.43] 2023/9/27
Сайн өгүүлэл болж, баяр хүргэе👍
7 | 1 Хариулах
Зочин [202.126.89.43] 2023/9/27
ХОНИНИЙ МАХАА ИДЭЖ БАЙГААД ТАРХИНИЙ БЯРАА ГАРГАХ ХЭРЭГТЭЙ. УУЛ НЬ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ОВЖИН АШИГТАЙ ХӨРВҮҮЛЖ БОЛНДОО НҮҮРСЭЭ БУШУУХАН 20 ЮМУУ 100 ДАХИН ХУРДАН БОРОУУЛААД АРД ИРГЭДЭЭ ХУРДАН ӨРГӨХГҮЙ БОЛ ХЭДХЭН БИД МААНЬ МАЖИЙХАД ОЙРХОН БНШҮҮ
2 | 0 Хариулах
Зочин [185.246.188.74] 2023/9/27
Укр нацизм фашизмыг дэмждэг, Оросуудыг алж хяд гэж уриалдаг троллуудад тусгайлан анхааруулжээ.
2 | 7 Хариулах
Зочин. [107.122.97.5] 2023/9/27
Оросуудыг алж хяд гээгүй…..харин оросын эзлэн түрэмгийлэгч алуурчин дээрэмчин тонуулчдыг алахгүй гээд яах юм ?
4 | 2 Хариулах
Зочин [107.189.30.236] 2023/9/27
чиний Оросуудыг алж хяд гэж бичсэн комментууд лист-ап хийгдсэн байгаа, чи өөрөө нүүр тулах болно.
1 | 2 Хариулах
Зочин. [107.122.97.5] 2023/9/27
Харин чиний Украинчуудыг алж хяд,Украин улс,Украин үндэстэн,Украин хэл гэж байхгүй гэж бичсэн юмнууд чинь байж л байгаа шүү
1 | 2
Зочин [192.42.116.210] 2023/9/27
френч тахиа офф, австрали имж офф, некст чайна таун харх
0 | 1
Зочин [66.181.160.88] 2023/9/27
Тун эвгүй өнгө аястай, ноцтой нийтлэл байна шүү!!! Манай Ерөнхийлөгч эрх биш дотроо бодолтой, бэлтгэлтэй, төлөвлөгөөтэй байдаг байлгүй гэж л найдахаас??!! Ж.Энхбаяр нь хэр зэрэг тууштай хүн юм, бүү мэд?? Ван И, Патрушев нарт буруу үг алдаагүй л байгаа даа???
6 | 1 Хариулах
Зочин. [107.122.97.5] 2023/9/27
жидүмбээгийн энкуаяр гулгай хийж л чадна….
2 | 1 Хариулах
Зочин [202.9.46.184] 2023/9/27
Алс холын америкт найдаж суухаар хоёр хөрштэйгөө ижил тэгш харилцаж хамтран ажиллавал монголд маань сайнаар нөлөөлнө.
1 | 3 Хариулах
Зочин. [107.122.97.5] 2023/9/27
Монгол улсын гадаад бодлогы тэргүүлэх чиглэл 1-рт хоёр их хөрш 2-рт гуравдагч хөршийн бодлого….энэ хоёр бодлогыг тэнцвэртэй авч явах нь үе үеийн эрх баригчдын үүрэг
0 | 2 Хариулах
Зочин [199.249.230.160] 2023/9/27
Цөх?
0 | 0 Хариулах
Зочин. [107.127.39.14] 2023/9/27
Жов 🇷🇺🇨🇳🐕🐖💩
0 | 0
Зочин [202.21.108.17] 2023/9/27
2 их хөрш голдоо нэг бичил мөртлөө таагүй дайсагнасан хөрш байлгаад хараад зүгээр суугаад байх нь юу л бол, ирээдүйд хорт хавдарын голомт болохоос нь өмнө эвтэй найртай цээж бөгс болгоод хуваачия гэвэл алга урвуулахын дайтай л юм болно биз. Армян шиг далдагнахгүй л байцгаая. Тиймээс эхлээд гадаадад олз болох , нийт ард түмэндээ гай болох дотоодын дайснууд, улстөрчдөө хазаарлах, хариуцлага тооцож намагт шигдчилгүй хөнгөн сууж хөгжих бодлоготой баймаар байна.
1 | 6 Хариулах
Зочин. [107.122.97.5] 2023/9/27
Манкурт боол
4 | 1 Хариулах
ion bolotin [103.57.92.57] 2023/9/28
тэмээний шир толгойдоо углаад гэхээр тархиндаа нуль hematoma. тэмээг тархинаа. ээжийгээ танихгүй гонхонд харваадл харваадл
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.57] 2023/9/28
тархиа ширлэсэн гэхээр. нүүрээ ширлэсэн тэгээд тархиа гэхээр ямар байхуу. тархиа ширлэсэнүүд хоорондоо алалцдаг л гэх…
0 | 0 Хариулах
Зочин [103.254.123.139] 2023/9/27
Haha l gej heley daa
1 | 2 Хариулах
Зочин [202.126.89.43] 2023/9/27
ЗАЙСАНГИЙН ЗҮҮН ТАЛД ЗАЛААТ ГЭЭД СОЛОНГОС ХООЛОНД БИТГИЙ ОРООРОЙ МОНГОЛЧУУДЫГ БАЙНГА МУУ ХЭЛЖ ЭЛЭГЛЭЖ ШООЛЖ БДАГ МУУ СОЛОНГОС БАЙДАГ ЮМШҮҮ
2 | 1 Хариулах
Зочин [202.9.46.184] 2023/9/27
Оркуудыг тэгээд магтаад байх ёстой юу? Оркуудын байгаа байдлаар нь муулж шоолж байгаа юм.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.43] 2023/9/27
ЯАЖ МУУ БАЙСАНЧ ОЛГОЙ ХАГАРАВЧ ТОГООН ДОТОР ГЭЖ ӨВӨГ ЭЦЭГ МААНЬ ЗҮГЭЭР НЭГ ХЭЛЭЭГҮЙ ЮМ
1 | 1 Хариулах
Зочин [103.57.92.57] 2023/9/28
бусад руу сарьж, хүн рүү шланкаараа шүршиж байхаар дотроо хагараач гэж үү. гэдэс сэмж нь баастайгаа холилдоно гэсэн үг. хэвлийн хөндийг хоёр талаар цоолж фурацилин гүйлгэж угаадаг. угаахгүй бол үхнэ. гэдсэндээ буудуулсан хүн зовж үхдэг гэдэг
0 | 0 Хариулах