Индэр    
2023 оны 5 сарын 22
Зураг
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ

Зээлдэгч биш байсан ч барьцаалсан хөрөнгөөрөө зээлийн төлбөрийг төлнө

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч "Г" ХХК Хариуцагч Б.О-д холбогдох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: "ИД" компани нь банкнаас 60 сая төгрөг зээлж уг зээлийн барьцаанд иргэн Б.О -ийн 3 өрөө орон сууцыг тавьжээ. "ИД" компани нь зээлээ хугацаанд нь төлөөгүй учраас банк "ИД" компаниас зээлийн төлбөрийг гаргуулахаар шүүхэд хандаж шүүхийн шийдвэрээр гаргуулахаар болсон боловч тухайн компани төлбөрийг төлөөгүй байна. Банк дахин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ  “ИД” ХХК нь зээлийн гэрээний үүргээ шүүхийн шийдвэрийн дагуу биелүүлээгүй тул ... , ...тоот Ипотекийн гэрээнүүдийн 5.1-т заасны дагуу барьцааны зүйлээр гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:  “ИД ” ХХК-тай хариуцагч Б.О ямар ч хамааралгүй. Гэрээний эргэн төлөлтийг банкны эдийн засагч нь хянах үүрэгтэй байсан. Г наас авсан зээлээс хариуцагч нэг ч төгрөг аваагүй. Тиймээс хариуцагч эд хөрөнгөөрөө хохирч байгаад гомдолтой байна гэжээ.

ШҮҮХ:

Зохицогчид барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд хариуцагчийн гаргасан зээлдэгч этгээдтэй холбоо хамааралгүй, зээлийн мөнгөнөөс аваагүй гэх тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй байна. 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох бөгөөд хариуцагч Б.О нь “ИД ” ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, зээлдэгч зээлийн үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд өөрийн өмчлөлийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүргийг нэхэмжлэгч “Г ” ХХК-ийн өмнө хүлээсэн нь хуульд нийцжээ.  

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай ба Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Г” ХХК нь барьцааны гэрээний дагуу гэрээний нэг тал болох барьцаалуулагч Б.О т холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан нь үндэслэлтэй. Иймд “Ипотекийн гэрээ”-ний дагуу хариуцагч Б.О ийн өмчлөлийн ... хаягт байрлах 78.6 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Хариуцагч давж заалдсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Энэхүү шүүхийн шийдвэрийн агуулгыг товчлон бичсэн болно.

 

Эх сурвалж: www.shuukh.mn

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [66.181.161.79] 2023/5/24
Шүүхийн шийдвэр зөв.
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.165.54] 2023/5/23
Зээлсэн бол төлж л таарна. Хэрвээ бүр БЗС, Хөгжлийн банктай барьцах гэж байгаа бол талбай дээр жагс үгүй бол зээлээ л төл, өөр ямар ч гаргалгаа байхгүй. Бизнес чинь дампуурсан, доллар өссөн барьсан чинь хамаагүй. Хүн болгон бизнес эрхлэгч болох алба байхгүй, бизнесийн эрсдлээ тооцож чаддаг дааж чаддагууд нь бизнесээ хийгээд хүн цалинжуулаад явъя, чадахгүйнууд нь зүгээр цалин аваад АЖИЛ хийе ээ. Одоо Монголд ажил хийдэг хүн бүр байхаа болилоо. Ажил хий гэхлээр цалин бага байна гэнэ, манай компани мэргэшсэн сайн нягтлан хайгаад 2.5 саяыг амлаад хүн олдохгүй байна ш дээ. 3 саяыг ч өгч болж байна, нэг хэсэг нь үнэхээр чадаад хөдөлмөрөө үнэлүүлээд явж байна нөгөө хэсэг нь зүгээр л цалин бага байна гээд хашгиралдаад
2 | 0 Хариулах
Зочин [202.179.21.220] 2023/5/22
Бүгд үргэлж банкны зөв ?
0 | 1 Хариулах
зочин [203.23.49.170] 2023/5/22
Ойлгомжтой шүү дээ. анхнаасаа ийм байсан юм бол яах гэж барьцаалуулахыг зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан юм бэ?
9 | 0 Хариулах
Зочин [202.9.46.131] 2023/5/22
Мэдрэлүүд луйварчдад байраа барьцаалуулж байдаг.
4 | 0 Хариулах