Индэр    
2023 оны 3 сарын 27
Зураг
Хуульч, дипломатч

УИХ хэдэн гишүүнтэй байвал бид сайхан амьдрах вэ?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аз жаргалын индексээр тэргүүлдэг орнуудын парламентын гишүүдийн тоог сонирхож үзлээ.

Финланд улс 5.5 сая хүн амтай, парламент нь 200 гишүүнтэй. Дани улс 5.8 сая хүн амтай, 179 гишүүнтэй. Швейцар улс 8.7 сая хүн амтай, 246 гишүүнтэй. 640 мянган хүн амтай Люксембург улс 60 гишүүнтэй. Дунджаар 20-25 мянган иргэдийг нэг гишүүн төлөөлж байна.

Гэхдээ парламентын гишүүдийн тоо, аз жаргалын түвшин шууд хамааралтай юу? Гишүүдийн тоог ямар нөхцөлд өөрчлөх боломжтой эсхүл шаардлагатай байдаг зэрэг асуултад хариулах гэж оролдлоо.

Гадна, дотнын судалгааг үзэхэд парламент буюу хууль тогтоох төлөөллийн байгууллага хэдэн гишүүнтэй байвал оновчтой, үр дүнтэй байх талаар тодорхой шийдэл дэвшүүлсэн нь маруухан байдаг аж. Хүн амын тооноос хамаарч тогтоож болох талаар 1970-аад онд (Таагепера, 1972) бичиж байсан. Зарим судлаач хүн амын тооноос гадна улс төрийн намуудын тоо, улс орны хөгжлийн түвшин, улс төр, эдийн засгийн хараат бус байдал зэрэг олон хүчин зүйлс нөлөөлнө гэж дүгнэжээ.

1800-2014 оны хооронд дэлхийн улс орнуудад хууль тогтоох байгууллагуудын гишүүдийг тоог хэрхэн тогтоож байсан талаар судалгаа (Кристоф, 2015) хийжээ. Энэхүү судалгаанд дүгнэснээр дийлэнх орнуудад хууль тогтоох байгууллага нь анх байгуулагдахад гишүүдийн тоог хүн амын тооноос шууд хамааралтайгаар тогтоож байсан бол нэгэнт байгуулагдсан хууль тогтоох байгууллагын гишүүдийн тоог хожим нь өөрчлөхөд хүн амын өсөлтөөс гадна бусад хүчин зүйлс нөлөөлдөг болохыг дурдсан байна.

Дээрх судалгааны үр дүнгээс харахад дараах нөхцөл бүрдсэн тохиолдолд парламентын гишүүдийн тоог нэмдэг байна. Үүнд:

Нэгдүгээрт, эрх баригч буюу том намууд ирэх сонгуульд ялагдах нөхцөл бүрдсэн гэж үзсэн үедээ суудлын тоогоо нэмэгдүүлэх аргаа хайдаг бол жижиг намууд нэг ч гэсэн суудал илүү авах хүсэлтэй. Энэ хоёрын уулзвар дээр сонгуулийн тогтолцооны хэлбэр, парламентын гишүүдийн тоог өөрчлөх тохиол бүрддэг.

Хоёрдугаарт, одоогийн сонгуулийн тогтолцоо, тоо үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон; Жижиг тойргоос тухайн тойргийн сонгогчдын саналын 50 хувийг ч авч чадаагүй "сураггүй" нэр дэвшигч ялаад гараад ирэхээр иргэдийн "жинхэнэ" төлөөлөл гарч чадаж байна уу гэх эргэлзээ олон нийтэд үүсдэг. Энэ нь сонгуулийн тогтолцоог өөрчлөх сэдэл болдог.

Гуравдугаарт, Сонгогчдын улс төрчид, төрийн институтэд үзүүлэх итгэл алдагдаж, эрс шинэчлэлийг шаардах болсон.

Тэгвэл манай улсын хувьд дээрх бүх нөхцөл бүрдсэнийг өрнөж буй үйл явдлаас дүгнэж болохоор байна.

Тухайлбал, улсын хөгжлийн үзүүлэлтүүд бүгд уруудсан, сонгогчдын эрх баригчдад үзүүлэх итгэл алдарч, шинэ улс төрийн хүчнийг хүсэмжлэх болсон зэргээс үүдэлтэйгээр эрх баригч нам дараагийн сонгуулиар олонх болох эргэлзээтэй болсон, гуравдагч хүчнүүд сонгуульд амжилт үзүүлэх боломж нэмэгдсэн, одоогийн сонгуулийн тогтолцоогоор иргэдийн жинхэнэ төлөөлөл гарах боломжгүй, тойргоо сольж зугтаадаг, иргэдийг бодитоор төлөөлж, эргэх холбоотой ажиллаж чадахгүй байна гэж үзсэн сонгогчдын дургүйцэл зэрэг нь УИХ-ын гишүүдийн тоог эргэн харах нөхцөлийг бүрдүүлжээ гэж дүгнэж болохоор байна.

Тоо хэд байвал оновчтой вэ?

Хууль тогтоох байгууллага хэдэн гишүүнтэй байвал зохистой байх талаар судлаачид олон арга ашиглан тооцоолж үзсэн боловч төгс аргачлал хараахан олоогүй байна.

Хүн амын тоо болон улс төрийн намуудын тоо хоёрыг илүү бодитой хүчин зүйл гэж дүгнэдэг аж. Нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлдог олон хувьсагч ашиглан тооцоолж гаргаж болох ч төгс тоо байх эсэх нь эргэлзээтэй.

Иймд иргэдийг боломжийн хэмжээнд төлөөлж чадахуйц, гаднын нөлөөнд автахгүй байхаар тооцож, УИХ-ын байнгын хорооны гишүүдийн 50 хувиас доошгүй нь тухайн байнгын хорооны чиглэлийн мэргэжлийнх байх түвшинд УИХ-ын гишүүдийг тоог тогтоох боломжтой.

Тоо нэмснээр ард түмний амьдрал сайжрах уу?

Гишүүдийн тоо нэмэгдсэний маргааш автомашины түгжрэл арилж, орчны бохирдол арилж, хавдрын өвчлөлгүй орон болж чадахгүй нь ойлгомжтой. Харин гишүүдийн тоог нэмснээр доорх болон бусад шууд үр дүнг авчирдаг. Үүнд:

  • Нэг гишүүний нөлөө, эрх мэдэл буурч авлига, эрх мэдэлтний хулгай хумигдана;
  • Нийгмийн олон бүлгийн төлөөлөл УИХ-д орж, хууль тогтоох байгууллагын бүтээмж нэмэгдэж, бодлого, хууль тогтоомжийн чанар сайжирснаар амьдралд ойр байж хэрэгжих боломжтой болно. Хууль тогтоомж нийгмийн харилцааг оновчтой зохицуулснаар амьдралын чанарт мэдэгдэхүйц үр нөлөө үзүүлдэг. Нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцооны шинэчлэл хийгдсэн, гэмт хэргийн тоо буурсан, хувийн хэвшил дэх төрийн оролцоо буурсан гэх мэт эерэг үр дүн гарсан жишээ олон бий;
  • Нэг гишүүний төлөөлөх иргэдийн тоо багассанаар гишүүд болон сонгогчдын эргэх холбоо сайжирч, олон нийтийн санал, санаачилга төрийн бодлого, шийдвэрт тусдаг болно;
  • Олон намын төлөөлөл УИХ-д багтсанаар МАНАН, шударга бусын хонгил гэх мэт үгсэж хуйвалдсан мафийн бүтэц бий болох эрсдэл буурна;
  • Улсын төсөв батлах, зарцуулахад тавих хяналт нэмэгдсэнээр татвар төлөгчдийн мөнгийг оновчтой зарцуулах, байгалийн баялгаас орж ирэх орлогыг шударга хуваарилах нөхцөл бүрдэнэ.

Гэх мэтээр эерэг дүнг харуулсан урт жагсаалт гарна. Гэхдээ УИХ-ын гишүүдийн тоог нэмэхдээ дархлаа бий болгохоо мартаж болохгүй. Эрх мэдэлд хүрсэн нам, улс төрчид байр сууриа бататгахыг хүсэх нь зайлшгүй. Ингэхдээ хуулийн хийдэл, цоорхойг юуны өмнө хайна.

Гишүүдийн тоог нэмэхдээ сонгуулийн пропорционал буюу хувь тэнцүүлсэн тогтолцоотой хамтад нь Үндсэн хуульд "уяхгүй" бол дараагийн УИХ нь сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулаад тоог нь хэвээр үлдээгээд, тогтолцоог нь дахин өөрчилж нэг нэр дэвшигч ердөө 10,000 сонгогчийн саналыг худалдаж аваад гараад ирдэг болох эрсдэл байгааг тооцох буй за.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
75 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [43.242.243.158] 2023/3/29
Тоог нь нэмэх гоё шдээ,аав хүү,ээж охин,ах дүү нараараа бүгд л уих д суунашдээ
0 | 1 Хариулах
Зочин [202.21.108.5] 2023/3/28
Тоо хэд ч байсан үхэр Монголчууд ирэх 200 жилдээ сайхан амьдрахгүй, энэнтэйгээ эвлэрцгээ!
0 | 1 Хариулах
Зочин [202.21.107.30] 2023/3/28
Хүний тоо нэмсэн нь дээрээ хуйвалдахад хэцүү болно.
2 | 0 Хариулах
Иргэн [202.126.90.55] 2023/3/28
Хамгийн гол нь хариуцлагаа хатуу чанга шуурхай тооцдог болгочихвол 10 гишүүн байхдаа болноо. Ийм хууль засаглалтай байхад хүний тоо нэмээд Мар ч үр дүнд хүрэхгүй эсрэгээрээ төрийн зардал хүнд суртал нэмэгдэнэ
0 | 1 Хариулах
505 [192.82.92.204] 2023/3/28
Songuulid orood orood gardgu nuhdiigoo deesh n huchilj gargah nldee. Bitii hutsooo
1 | 1 Хариулах
505 [192.82.92.204] 2023/3/28
Olon gishuun darga nartai boloh tusam ajil udaashirdg gj medhuu maanag sda ve ene chn
1 | 1 Хариулах
Zochin [192.82.82.192] 2023/3/28
Олон тусмаа зүгээр юм уу даа энэ цөөхөн хэдэн гишүүн нь томроод ажил хийхгүй байнаа
2 | 0 Хариулах
иргэн [66.181.168.8] 2023/3/28
Тоондоо биш яг ийм хулгайч нар нэмэгдвэл ард түмэн эх орон хөгжинө гэж байхгүй ээ.
0 | 1 Хариулах
Paвcaл [73.225.77.210] 2023/3/28
Тооноос гадна хамгийн чухал юм нь хариуцлага тооцдог, албан тушаалын хэрэгт шалгагдахаар бол дархан эрхийг нь хуулийн байгууллага мөрдөн шалгах явцдаа цуцалдаг хуулийн өмнө эрх тэгш байх хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Irgen [31.45.6.241] 2023/3/28
Toog n nemeed oiroltsoogoor 150 bolgood, darhan erh geechiig n bolih, mun toirogt gej taraadag 4 terbumiig n boliulj oron nutagiig n zasag darga nart n hariutuulah, ene 150 n zuvhun ulsiin tuluu ajillah geed uurchluh yum ih bn da, mun songuuliinhaa togtoltsoog solih mungu gurul budaa taraadgaa bolih. Mun hangamjiig n mashin jolooch geh met iig hasah.
0 | 0 Хариулах
Irgen [192.82.67.216] 2023/3/27
MAN AN g uneheer songomoorgui bnaa. yahuu oor sonholt bnuu bhgui l dee holduus
0 | 0 Хариулах
Dolgor [192.82.80.104] 2023/3/27
Oorchlogdoh tsag ni bolsoon
4 | 1 Хариулах
Зочин [66.181.179.30] 2023/3/27
МАН , АН хоёр шиг намууд байхад хэдэн зуун болгосон ч адилхан , хэдэн арав болгосон ч адилхан шүү дээ . Гишүүдийн тоондоо биш намууддаа бүх но нь бна шүү дээ . УИХ ын гишүүний халдашгүй дархан эрх гээч юмыг хамгийн түрүүнд авч хаяж хэрэгтэй . Зүгээр л ажилаа хийж байгаа хүн гэж ойлгодог болох хэрэгтэй
0 | 2 Хариулах
Зочин [66.181.161.96] 2023/3/27
Bugd niileed eelj daraagaaraa horoondoo heleltsej tohirood baritsaad shantaajlaad bdag buh l argaar idej uugaad bval hezee ch heden ch gishvvntei bgaad ch adilhan bitgii ineed hrgeed bai
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.196] 2023/3/27
Сайхан шаадаг гарууд олширсоор.
0 | 1 Хариулах
иргэн [192.82.90.124] 2023/3/27
Монголын олигархуудын хүүхдүүд 1990-ээд оноос эхлээд АНУ-д хувиараа бакалаврын зэргүүд авахаар суралцаж, тэгээд бүгдээрээ төгсснөөсөө хойш АНУ-д хууль ёсоор үлдэж амьдардаг.
2 | 0 Хариулах
Холимог гээд л тарих угаагаад байна [113.198.137.176] 2023/3/27
МУ холимог тогтолцоогоор сонгуулиа явуулж байгаагүй биш ээ, явуулж байсан. Тэр үед сонгуульд намын жагсаалтаар орж ирсэн хүмүүс дотор мөнгөөр цохиод ирсэн хүмүүс байсан юм шүү, жагсаалтыг аваад харахад л ойлгомжтой. Намын жагсаалтаар ард түмний хүсээгүй хүн орж ирэх магадлал нэмэгдэнэ. Одоогийн завхрал МАНАНгийн үндэс нь намууд доторх хуйвалдаан хор найруулалтаас болсон. Цаашид ч намын хүчийг нэмснээр дараагийн МАНАНгаас урьдчилан сэргийлнэ гэсэн баталгаа байхгүй. Гишүүдийн тоог нэмэхийн хувьд бол чанар илүү чухал, одоогийн 76 бол нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хамгийн боломжийн хүмүүс гэж ард түмний саналаар гарч ирсэн хүмүүс байх. Тоог нь нэмснээр илүү чанаргүй дараагийн бөх, дуучдын олноороо орж ирэх боломжийг нь нэмнэ. Харин тойргуудыг томосгосон маягаар явуулах нь зүйтэй. Цөөн хүний санал дээр биш том тойргийн олон хүмүүсийн саналаар гарч ирэх нь зүйтэй.
0 | 0 Хариулах
Зочин [103.254.123.132] 2023/3/27
ХУУЛИНД ЗАХИРАГДДАГ ЁС ЗҮЙТЭЙ АСУУДАЛД ТОМ ЖИЖИГ ГЭХГҮЙ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ БОЛ ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ ХЭРЭГГҮЙ.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.122.208] 2023/3/27
Ийм хулгайч нар байхад хэд ч бсн ард түмэн нар үзэхгүйэээээээ
1 | 0 Хариулах
ЗОЧИН ТОВУУ [103.212.119.110] 2023/3/27
УИХ-ын Гишүүний тоо 50 байхад болно доо. Өмнө ньсоц үед Улс төрийн товчооны 9-хөн хүн улс орныг авлигалгүй,хулгайчгүй,луйварчидгүй аваад явчихаж байсан юм шүү. Тэд шударга хүмүүс байжээ.
1 | 0 Хариулах
bold [192.82.85.166] 2023/3/27
халдашгүй эрхийг нь байхгүй болгоод, хариуцлага тооцдог, эргүүлэн татдаг 200, 300 хэд байсан ч яахав.
1 | 1 Хариулах
Zochin [103.80.211.163] 2023/3/27
Ёс зүй,хандлага,сэтгэлгээ өөрчлөөгүй нөхцөлд хэд ч бгаад нэмэргүйдээ
2 | 0 Хариулах
зочин [59.153.113.198] 2023/3/27
УИХ, аймаг нийслэл, сум, дүүргийн ИТХ - аар хууль, тогтоомжийн төсөл хэлэлцэх, санал өгөх нь тухайн хурлын гишүүн бүрийн үндсэн, заавал гүйцэтгэх үүрэг. Тиймээс аливаа хуралдааны ирцийг нийт гишүүдийн 66% - иас дээш болгож, хуралдаанд биеэр оролцох, санал өгөх боломжгүй бол уг гишүүн тусгай код авч online - аар хуралдаанд оролцдог, санал өгдөг болгоё. Үүрэгт ажил буюу нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны 1/5 буюу 20% - д биечлэн оролцоогүй гишүүнийг УИХ, тухайн шатны хурлын "гишүүний үүрэгт ажлаас татгалзсан", эсвэл "үүрэгт ажлыг гүйцэтгэх боломжгүй" гэж УИХ - ын, эсвэл ИТХ - ын дарга нэгдсэн хуралдаанд мэдэгдэж бүрэн эрхийг нь дуусгавар болгодог хууль бий болгож, хурлын гишүүдийн томилолт, хавсран гүйцэтгэх алба, сонгогчидтой хийх уулзалт зэргийг гишүүдийн бүрэн эрхийн хугацаанд нийцүүлэн тооцож олгодог болохоос өөр зам алга даа. Чингэхгүйгээр сонгогдсон гишүүн сонгосон иргэддээ амласан амлалт, хүлээсэн үүрэг, ногдсон ажлаа гүйцэтгэхгүй, "бид цөөхөн байна, бидний тоог нэм" гэх нь.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.66.213] 2023/3/27
too bus chanar
1 | 0 Хариулах
Зочин [192.82.65.148] 2023/3/27
тоо биш чанар чухал
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.75] 2023/3/27
Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүсийн шинэ Үндсэн хууль маш боломжийн болсон байна лээ
0 | 2 Хариулах
Зочин [66.181.166.196] 2023/3/27
guts
1 | 0 Хариулах
Зочин [202.21.120.102] 2023/3/27
150
1 | 1 Хариулах
зочин [202.9.46.140] 2023/3/27
21 байхад болно доо
1 | 0 Хариулах
Зочин [122.201.21.99] 2023/3/27
Ataach tamiin togoonii zangaa hayachuul mgl hogjino
0 | 0 Хариулах
Зочин [202.55.180.58] 2023/3/27
Гишүүдийн тоо тэгтэй тэнцэх ёстой. Тэгээд нэг сайн хаантай болж амар сайхандаа жаргана
1 | 2 Хариулах
иргэн [192.82.90.124] 2023/3/27
Монголын олигархууд яаж хүүхдүүдээ 1990-ээд оноос АНУ-д хувиараа бакалаврын зэрэг авахуулахаар сургаад байдгийг нь судлаач ээ. Социалист байсан улсад жинхэнэ бизнесмен гэж байдаггүй юм, бүгдээр төсвийн мөнгөөр ба улсын баялгаар хөлждөг.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.143.242] 2023/3/27
152 болвол 3 сая уулаа автоматаар сайхан амьдраад эхлэнэ
0 | 1 Хариулах
Зочин [202.131.230.18] 2023/3/27
Олон хүн байгааг бүгд нэг нам байвал худлаа. Нам дээрээ хуралдаад бүгд гараа өргөөд явчина!
1 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2023/3/27
З саюулаа мал байх юм бол 3 сая гишүүн сонгогдоод ч нэмэр байхгүй.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.64] 2023/3/27
Нийтээрээ өөрчлөгдөхгүй бол хэдэн гишүүн байгаад ч сайхан амьдрахгүй.
3 | 1 Хариулах
Зочин [203.98.76.9] 2023/3/27
Монголд 152 гишүүн сонгох нь 100 ямаанд 60 ухна гэдэг үгтэй адил болох байх. Иргэдийн төлөө ажиллаж байгаа гэж огт санагддаггүй гишүүдийн тоог нэмэх шаардлага байна уу
2 | 1 Хариулах
Зочин [66.181.182.186] 2023/3/27
Гишүүдийн 20 нь сайд болж ажил дээрээ ирэхгүй, хуралдаа суудаггүй бас 20 гишүүн байнга хувийн ажлаа хийгээд алга болно, дээр нь 20 гишүүн байнга гадаадад томилолттой эсвэл хөдөө ажлаар явчихна. Ийм нөхцөлд хэдэн гишүүнтэй байхаа эртнээс сайн тооцох хэрэнтэй шүү.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.182.186] 2023/3/27
Монгол улсын орк иргэдээс л энэ талаар санал асуулга авч болдоггүй юм шүү
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.159] 2023/3/27
1 ч байх хэрэггүй.
2 | 0 Хариулах
[66.181.161.124] 2023/3/27
Gants ch gishuun hereggui, uchir ni ard tumnii erh ashgiig hen ch hamgaaldaggui.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.75.183] 2023/3/27
Тоондоо гол нь бус тогтолцоондоо байгаа холимог тогтолцоог оруулаад намын нэрээр орж ирэх улсууд нь шалгуур өндөр тавиад хуульч эдийн засагч боловсрол, эрүүл мэнд ,уул уурхай , хөдөө аж ажуйн салбаруудад ажилласан туршлага дадлагыг нь монгол орон даяар ажиллаж буй салбар бүрийн хүмүүс нь дүгнээд гаргадаг болговол арай дөнгүүр болох байх
1 | 1 Хариулах
Зочин [122.201.21.99] 2023/3/27
Ediin shunalgui eh ormoo gesen setgeltei hun baivuul hunio too hamaa baihguiee
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.159] 2023/3/27
8а шаалдаа бадмаа. Тархи угаалт хийж байгаа шүү юмуу.
1 | 2 Хариулах
Зочин [66.181.189.159] 2023/3/27
Шудрага байж чадвал нэг гишүүн байсан ч болно
1 | 2 Хариулах
Зочин [202.55.188.92] 2023/3/27
Дээр үеийн АИХ шиг 1000 гишүүнтэй болго. Өөрсдөө ажил хийж цалингаараа амьдраад ард түмний дотор орог.
2 | 2 Хариулах
Зочин [202.21.124.67] 2023/3/27
Za tolgoin ajildgui iq 1 eq 0 sda nar min sonsoj bai. Bidniig tuluulj baigaa ene ulsiin ih hurliin sda nar too nemegdseneer neg namiin daranguilal buurj bid nar surug hucin gedeg ymtai zolgoj cadna tsaashlaad hundlungiin haraa hynalt nemegdene, gishuud hoorondoo metgetseldeg bolno. Zahiin neg sda 1/76 huchtei baisan bol ter buurna. Ym hiihgui bol martagddag bolno. Ene gishuud cin hoorondoo alaltsdag bolno. Olon buleglel uusne geed urt hugatsaandaa bogino hugatsaandaa ter c ashigtai. Heden terbumaar ni avilgal heeh hahuuld aldaj baisnaas heden sda nar nemeed tsalinjuulhad yahavdee.
3 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.245] 2023/3/27
1 аймагт 1 төлөөлөл 21 бхад л хангалттай тоо чухал биш байх
1 | 3 Хариулах
Зочин [103.254.123.60] 2023/3/27
дандаа хулгай шүү дээ, хөгжлийн банк, ждү, боловсролын сан, нүүрсний маш том хулгай, өөр тэгээд тендерүүдийн хулгай бааахан хулгай тэгээд 76 хүн булаацалддаг байсан бол 100 хүн булаацалдана, төрийн данхар авилгал хээл хахууль, бидэнд ажил хийдэг хүн хэрэгтэй байна хулгайч биш
2 | 1 Хариулах
зочин [124.158.120.114] 2023/3/27
Тоондоо гол нь биш, ажлаа чанартай сайн хийдэг, хийх мэдлэг чадвартай, сэтгэл ёс зүйтэй хүнээ сонгож чаддагтаа л байгаа. Хулгайч олон байх тусмаа хүчтэй, дийлдэхгүй болно
4 | 3 Хариулах
иргэн [192.82.90.124] 2023/3/27
76 гишүүн байснаас болж хулгай, авилгал гараад байна гэсэн шог, ойлгомжгүй юм ярих юм. Гишүүдийн тоо нэмэгдвэл хулгай , авилгал хийх хүн чинь улам нэмэгдэнэ шүүдээ. Энэ бузар,булай юмаа багш гэсэн хүмүүст мөнгө төлж тогтолцооноос , үндсэн хуулиас болж байна гээд өөрсдөө ямарч буруугүй юм шиг ярихаас ичээч. Тэр давхар дээл гэдэг юмаа болох хэрэгтэй. Ингээд эргэж буцаад, 3 жилийн өмнө ярьж байснаа мартаж болохгүй. Манайх шиг эрх ямба, хангамжтай, бүтэн цагаар ажилладаг парламаент хаана ч байхгүй .
3 | 3 Хариулах
Зочин [202.21.124.67] 2023/3/27
Diversity gej ym bna pzda mine. Olon humuus baih tusmaa ashigtai. Naana daj olon hesegt huvaagdana, haraa hynalt ihsene, neg hund onoogddog erh medel buurna. Heden terbumaar shaalguulj baisnaas nemeed heden gishuun tejeesen ni deer bailgui de.
6 | 2 Хариулах
иргэн [192.82.67.183] 2023/3/27
дандаа луйварчид гараад байгаа учир хөгжил гэдэг үг, үгсийн сан дээр л байдаг,тоондоо бишээ,21 хүн байхад болно
3 | 3 Хариулах
Зочин [202.126.89.206] 2023/3/27
Гол нь мэдлэгтэй хүмүүсээ гаргахгүй бол тгд дан нэг намын бөхчүүд гараад ирвэл юу ч өөрчлөгдөхгүйшдээ эсвэл 3 сая УИХ гишүүнтэй болье
6 | 0 Хариулах
Зочин [103.212.116.95] 2023/3/27
Хулгайч луйварчдыг л сонгуулиар сонгохоо больчихвол 10 гишүүн байсан ч монгол улс хөгжинө, ядуурал алга болно.УИХ-д Хулгайч, луйварчин, офшорчин тэндэрчин нүүрсчин худалч 1000-н гишүүнтэй байгаад ч ард түмний амьдрал ядуу хоосон хэвээрээ байх болно. Юу үнэн тэр үнэн.
1 | 4 Хариулах
ЗОЧИН [64.119.23.153] 2023/3/27
МОНГОЛЧУУДЫН ИХЭНХИ НЬ БОЛОВСРОЛ ТААРУУ БАЙНА. ТИЙМ БОЛОХООР ХЭДЭН ГИШҮҮНТЭЙ БАЙХ ТАЛААР ЗӨВ БУРУУГ НЬ ОЙЛГОХГҮЙ БАЙНА. ӨНӨӨХ Л УУЖ ИДДЭГ БИЗ ДЭ ГЭХ МАЯГААР ЗАРИМ НЬ 10 ГИШҮҮНТЭЙ БАЙХАД ХАНГАЛТТАЙ ГЭХ МЭТ. УУЖ ИДДЭГ НӨХДҮҮДЭЭ ӨӨРСДӨӨ Л СОНГОДОГ БАЙЖ. БОЛОВСРОЛТОЙ ЗӨВ ШУДАРГА ТОГТОЛЦОО РУУ ЯВЖ БАЙНА ГЭЖ ХАРДАГ. ГИШҮҮДИЙН ТООГ ХҮН АМ ӨСӨХ ХЭРЭЭР НЭМЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЭНГИЙН ТООН УТГААР БОДСОН Ч.
4 | 1 Хариулах
Данхрушка ❗ [103.229.123.28] 2023/3/27
эрх баригч буюу том намууд ирэх сонгуульд ялагдах нөхцөл бүрдсэн гэж үзсэн үедээ суудлын тоогоо нэмэгдүүлэх аргаа хайдаг gejee
3 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [202.126.88.205] 2023/3/27
МАН-аа л ДЭМЖИЦГЭЭ хүүхдүүд минь. Монгол орныг аврах гол гарц шүү дээ. Дээр нь Орос ахан дүүсээ дэмжиж фашист Украйныг буруушаацгаа Монголчууд минь
0 | 9 Хариулах
Зочин [107.122.93.100] 2023/3/27
dandaa undur hugjiltei oronuud manaihan duuraiwal tusuw chini diilehgv yadaj bhd bvgd orlogch tuslah nariin bichig tgd vnetei sandal shiree mashin unaa ntr dandaa v8 hudulgvvrtei mongol uls shuud dampuurna
3 | 2 Хариулах
Данко [96.248.41.119] 2023/3/27
Нэмэгдсэн гишүүд бас хулгай хийнэ. Хамсаатануудаа төрийн өмчийн компани руу шургуулна. Аюурсайханыг хар. Өнөөдөр Монголд эрх мэдэлтэй болж хулгай хийхийг хүссэн хэдэн зуун мянган адгуус байна.
2 | 2 Хариулах
ZUV [103.14.36.18] 2023/3/27
Гишүүдүүн тоог нэмэх нь зөв 120 болгох хэрэгтэй.
3 | 5 Хариулах
Зочин [192.82.82.32] 2023/3/27
100 орчим гишүүнтэй, 100% пропорционал байх нь хамгийн шудрага тогтолцоо.
3 | 6 Хариулах
Зочин [66.181.187.152] 2023/3/27
Нэг мөсөн 3 саяулаа УИХ гишүүн болчихъё тэгээд ухаалаг утсаараа иргэний кодоо хийгээд л хууль санаачилж, хуульд саналаа өгдөг шинэ тогтолцоог хэрэгжүүлье. Өнгөрсөн үеийн системийг дагаж маргаад яах вэ цаг үетэйгээ хөл нийлүүлж алхъя.
5 | 1 Хариулах
Данко [96.248.41.119] 2023/3/27
4 жилийн өмнө бас ингээд л тогтолцоог өөрчилж Монголыг хөгжлийн замд оруулна гэж тархи угаасаар байгаад Үндсэн хуулийг өөрчилж "Байгалийн баялаг бол ард түмний өмч" гэсэн заалтыг өөрчилж "Байгалийн баялаг бол төрийн нийтийн өмч" гэж болгосон. Тэгээд түүндээ ихээр баярлалдан эр хүн мөртлөө нэг нэгнээ озон үнсэлдэж байсан. Одоо эрх мэдэлтэнүүдийн тоог нэмэхээр санаархан дахин тархи угаалт явуулж байна.
6 | 0 Хариулах
Зочин [64.119.21.232] 2023/3/27
buu tenegtetsgee , gishuudiin toonoos bolj saikhan amidardag genee , khun uuriinkhuu tuluu archaatai amidarch baij saikhan bolno uu gekhees khunii gar , turiig kharaad saikhan amidarna genee , oyuny khomsdoltoi yum shig yum bichikh yum
2 | 2 Хариулах
Зочин [45.117.35.14] 2023/3/27
3сая
0 | 0 Хариулах
Зочин [96.93.219.6] 2023/3/27
76 тэнэг, хулгайч нараас хэн ч бид нарыг сайхан амьдруулахгүй. зүгээр 10 гишүүн байхад болно. 76 хулгайчтай байснаас 10 хулгайчтай байвал дээр байхаа. Ер нь хулгайчын тоо аль болох цөөн байвал сайн.
3 | 2 Хариулах
Данко [96.248.41.119] 2023/3/27
Манай авилгачид эрх мэдэлтэнүүдийн тоог нэмээд байвал хулгай багасдаг гэсэн шинэ нээлт хийсэн юм шиг байна лээ. Нобелийн шагналд тодорхойлох юмсан.
2 | 1 Хариулах
Зочин [202.21.124.67] 2023/3/27
Ter 10 pzda cin hoorondoo tohiroltsool boloo shuudee sda gej hha
1 | 0 Хариулах
Данко [96.248.41.119] 2023/3/27
Монгол хүний шуналд хязгаар үгүй. Өнөөдөр эрх мэдэлд хүрэх гээд эд хөрөнгөөрөө шатсан хэдэн мянган монголчууд байна. Тэд гишүүн болох л юм бол хулгай хийж эхэлнэ. Гишүүн болбол хулгай луйвар хийх олон боломжууд нээгдэнэ. Үүнийг Монголын нялх хүүхэд ч мэднэ. Гишүүний тоог нэмэх наад тархи угаалтаа зогсоо.
4 | 1 Хариулах
Зочин [202.9.46.121] 2023/3/27
Их хурлын гишүүдийн тоог нэмснээр амьдрал сайжирчихна гэж ч юу байхав. Сонгуульд гарч ирж чаддаггүй хүчнүүд аргаа бараад аавынхаа толгойг маажив гэдэг шиг юм болж жагсаалтаар их хуралд орж ирэх башир арга сэдээ шив дээ. Дараагийн сонгуульд МАН тэртэй тэргүй дахиад дийлэнх олонхийн саналыг авна. АН юун олон санал авах, хэрүүлээ хийсээр угтах биз.
2 | 3 Хариулах
Зочин [107.122.93.100] 2023/3/27
👍
0 | 1 Хариулах
Данко [96.248.41.119] 2023/3/27
Гишүүдийн тоог ихэсгэх авилгачидын тархи угаалт: 1. Хулгайг багасгах 2. Улны монголчуудыг улсын их хуралд оруулах 3. Шинжлэх ухааны тооцоолол. Одоо тархи угаах шалтгаанаа ч бодоод олохоо байсан.
2 | 2 Хариулах
Данко [96.248.41.119] 2023/3/27
54 гишүүн л хангалттай. Бусад нь хуралдаа уулаасаа суудаггүй. Ханиад хүрсэн, гадаад явсан, ойлгохгүй юм чинь хуралд суугаад яадаг юм гэх мэт тайлбар хэлээд очдоггүй.
6 | 4 Хариулах
Зочин [192.82.82.32] 2023/3/27
Юу л яриад бнадаа. Тэгэхээр чинь 54 өөс 30 нь л хуралдаа суух юм биш үү
2 | 3 Хариулах