Индэр    

Хадатын хөндийн ЭХЛЭЛ

-Хадат-2 төслийн түүх-

“Хадат 1” төслийн хажууханд, нэг уул даваад л дэндүү сайхан байгальтай газар байв. Багагүй маргаан болж байж тэр газрыг ЦОБА компани авчээ.

Яг л өмнөх төслүүдтэй адил уулын оройд, харууц сайтай, байгаль сайхантай газар. Эргэн тойронд айлууд байхгүй. Урдаа Улиастайн гол урссан Их цуурайтын ам. Хотын утаа бүр сураг ч үгүй.

зураг
 

Гэхдээ энэ газарт хийгдсэн их бүтээн байгуулалтаас хамгийн амархан нь хауз барих хэсэг нь л байв. Харин түүнээс бусад нь цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө санхүү ихээхэн шаардагдсан ажил байжээ. Уулын зам гаргах, 1800м өндөрт техник материал аваачих гээд суурь дэд бүтэц бэлдэх нь төсөөллөөс ч бэрх байсан юм.

Ц.Баасандорж:

- Бид Хадатын ам руу өгссөн 4.2 км авто замыг барьж байгуулсан. Энэ нь манай Хадатын хөндийд хауз авсан бүх айлдаа зориулсан бүтээн байгуулалт. Хадат 2-ыг барихын тулд уулын зам гаргах ёстой болсон. Тэр замыг гаргахын тулд тэсэлгээ явуулсан бол их амар байх байсан. Гэтэл суурьшмал бүстэй ойролцоо тэсэлгээ хийхийг хориглодог. Тиймээс бид 1.2 км замыг барихын тулд уулын хад, асгыг техникээр засаж янзалсан. Мэдээж маш хэцүү байсан. Тэр замыг барихын тулд бид 3 жилийн хугацааг зарцуулсан гэж ярив. Мөн одоо ч энэхүү замаа засмал болгохоор ажиллаж байгаа юм байна.

зураг
 

Өмнөх төслүүдээс ялгаатай нь гадаах орчин, талбайг илүү хэмжээгээр байгуулж, байгалийн өгөгдлийг хашаагүйгээр ашиглахаар зохион байгуулсан байна. Харин хаузны хувьд манай байгаль цаг уур болон төслийн байршил болох уулын оройд тохирсон дэлхийн 70 гаруй улс оронд хэрэглэдэг Канад модон технологийг урьдын адил сонгожээ. Ийнхүү 250 хауз бүхий Хадат-2 төслийн эхний ээлжийн 100 гаруй хаузыг амжилттай барьж байгуулжээ. Нийт хаузуудын борлуулалт 24 сарын хугацаанд болж дууссан байна.

зураг
 

Ингэж л Хадатын хөндий - Монголын анхны эко суурин 1000 хаузын бүтээн байгуулалт эхэлсэн юм.


Захиалга өгөх: 7713-3355

Дэлгэрэнгүй мэдээлэл авах формыг ЭНД ДАРЖ бөглөнө үү. 

Нүүр хуудас: www.facebook.com/Tsobahouse

Хадатын Хөндий – Монголын анхны Эко суурин