Индэр    

Хадат-1 ба Хадат-3 хотхонуудын ТҮҮХ

-Хадатын хөндий төслийн өмнөх бүтээн байгуулалтууд-

Нэгдүгээр хороололд 4 өрөө байртай, дөрвөн хүүхэдтэй хос Хадатын хөндийн зураг төсөлтэй танилцаж, хауз хотхон баригдах газрыг өөрийн биеэр очиж үзсэнийхээ дараа шийдвэрээ гаргажээ.

Тэд орон сууцаа зарж, хэдэн сарын турш байр хөлслөн амьдарч байгаад цоо шинэхэн хаузандаа нүүж орсон байна. Энэ бол Хадат вилла-1 төслийн хамгийн анхны захиалагч болсон гэр бүлийн түүх.

зураг
 

Яг ийм гэр бүлүүдээс бүрдсэн эхний 20 гаруй захиалагчийнхаа итгэл дээр түшиглэн банкнаас ч зээл авалгүйгээр ЦОБА компанийн захирал Ц.Баасандорж Хадат вилла-1 төслөө барьж босгожээ. Нийт 55 айлын хауз баригдсан боловч ердөө гуравхан сарын дотор үлдсэн 35 хауз нь эзэнтэй болж, нэг зуны дотор ЦОБА компани төслөө бүрэн дуусгасан байна. Энэ бол 2014 оны зургаадугаар сарын үйл явц.

зураг
 

Хадат вилла-1 төслийн хаузууд энэ үед 250 сая төгрөгөөр борлуулагдаж байв. Харин одоо үнэлгээ нь 500 сая гарчээ. Цээж дүүрэн амьсгалах цэвэр агаар, уулс дамнан хараа бэлчээх өндөрлөг, дээд айлын түжигнээн, доод айлын дарамтаас хол жинхэнэ өөрийн хаузандаа амьдарна гэдэг юугаар ч сольшгүй боломж биз?

ЦОБА компани 2018 онд Хадат-3 төслөө эхлүүлсэн юм. Нийт 70 айлын хаузыг мөн л уулын оройд, нар дагасан харууцтайгаар төлөвлөн барьжээ. ЦОБА компанийн захирал Ц.Баасандорж:

- Тухайн үед хаузнуудынхаа орчин, төлөвлөлтийг хэдийнээ нүдэндээ харчихсан байсан болохоор сурталчилгаагаа хийдэг байв. Гэхдээ саяхнаас манай гэр бүл гурван жаахан хүүхэдтэйгээ Хадат-3 төслийнхөө хаузанд амьдрах болсон. Миний сурталчилгаа дутуу байсан юм билээ (Сурв: инээв) Би бүр барилгынхаа инженертэй зориуд уулзаж, “Баярлалаа” гэж хэлсэн шүү. Ийм сайхан бүхнийг бүтээн босголцсон хамтрагч нар, баг хамт олондоо үнэхээр их баярласан, өөрөөрөө ч бахархсан гэв.

“Хадат-2 төсөл хаачив аа” гэж үү? 2020 онд эхэлсэн энэ төсөл хэдийнээ 100 хаузыг эзэнтэй болгожээ.

Гэхдээ энд асуудал байна! 200 гаруй айл хаузтай болсон Хадатын хөндийд цэцэрлэг, сургууль, хобби клубүүд гээд хотын төвд байдаг бүх үйлчилгээ үнэхээр дутагдаж байна.

Тиймээс мянган айлын хауз сүндэрлэх Хадатын хөндий Эко суурин төсөл эхэлжээ.

Одоо Хадат-4 буюу хауз 250 айлын шинэ төсөл Хадатын хөндийд эхлээд байна. “Яг энэ хөндийд хотын 1000 айлыг нүүлгэж, бохирдол, түгжрээ зэрэг УБ хотын нийгмийн асуудалд бид хувь нэмрээ оруулах болно” гэж Хадатын хөндий төслийн хамтрагч М.Энхсайхан ярьж байна.

Бүхнийг бусдаас өөрөөр шийддэг ЦОБА компани энэ удаад мянган айлын хаузныхаа хөрөнгө оруулалтаа ч цоо шинээр шийджээ.

Ямар гэж бодож байна? Тун удахгүй хүргэнэ...

 

Захиалга өгөх: 7713-3355

Дэлгэрэнгүй мэдээлэл авах формыг ЭНД ДАРЖ бөглөнө үү. 

Хадатын Хөндий – Монголын анхны Эко суурин